Өвөл цагт гэрээ дулаалах аргууд
эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй. Иймээс та орон гэрээ тохижуул, дотоод орчноо өөрчил. Өнгийн эрээн бүтээлэг, хөшиг чинь улаан шар, хул шар, улаан, ногоон, хөх өнгөтэй бол сайн. Өрөөндөө цэцэг тавь, хиймэл байсан ч болно. Өдрийн гэрэлтэй үе багасахад эхлээд уйтгартай санагддаг бол дараа нь сэтгэцэд нөлөөлж, улмаар бодисын солилцоонд нөлөөлдөг. Тэгэхээр өдрийн гэрэлтэй үеийг зохиомлоор уртасга, өдрийн дэглэмээ өөрчил, өглөө эрт босож, орой эрт унтаж бай. Мөн өрөө тасалгааныхаа гэрэлтүүлгийг сайжруул. Дэнгийн бүрхүүл чийдэнгийн гэрлийг их хаахгүй байх ёстой, бас ширээний, хананы гээд хэсэгчилсэн гэрлүүд хэрэгтэй.
Гэрээ тод гэрэлтэй болгохоос гадна дулаал, цонх, хаалганы завсрыг чигж наа. Орон гэрээ дулаахан байлгах хэдэн арга байдаг. Жишээ нь халаалтын паарнуудын хажууд төмөр эд юмс тавибал тэд дулаан хадгалагч болж хувирна. Хэрэв байшинд бол ялангуяа хойд, урд зүгийн хананд хивс өлгөвөл аятайхан дулаан байна. Өрөө тасалгаандаа тод өнгийн, хөгжилтэй, зөөлөн тоглоом, наалт, зурагт хуудас, уран зураг зэрэг өлгөвөл танайх их тав тухтай болно.
Өглөө сэрмэгц таны нүд тусах газарт хөөрхөн тоглоом, зугаатай зураг өлгөвөл таны сэтгэл санаа сайхан байх болно. Өвлийн цагт тод өнгийн хувцас өмсвөл сэтгэл сэргэнэ, бээлий, малгай, ороолт гэх мэт. Амарч зугаалахад зориулж этгээд содон өнгийн хүрэм худалдан ав, ялангуяа таны хувцас хар бараан өнгөтэй бол энэ тун хэрэгтэй.
Дугаар 01
Эх сурвалж Гэр бүлийн сонин