Дээд Монголын нутагт

түгээн дэлгэрүүлэх зорилгоор хэвлэн нийтлэх өргөн ажлыг зохион байгуулсны үр дүнд Ч.Чойдандар, Чи.Цэрэнгэрэл нарын Баруун цастын халх угсаатны судалгаа (2006), Их гөрөөчин Чүлтэмийн найруулан зохиосон Найман Цайдамын зургаан учиг 2006, Да.Батын Монгол ардын дууны түүхэн эх сурвалж ба текст судлал 2006, Эрдэнэбилигийн Ойрад монголын ардын дууны судлал 2006, Цэ.Сэнгээгийн Монголын уламжлалт соёлын судлал 2006, До.Зоригтын Хан Чингэл туулийн судлал 2006, малчин ард Мөнхжаргалын зохиосон Апшаа тэмээний соёл 2006, Зэвсэгийн Мэргэн Тэвнийн домгийн судлал 2004, Дээд монголын судлал2004, Ордос судар бичгийн судлал, Монгол соёл судпалын цуврал бичиг, Хорчин товчоо зэрэг олон боть ном хэвлэгджээ. Найман Цайдамын зургаан учиг номын оршилд Хятад улсын Баруун хойтын үндэстний их сургуулийн профессор Ч.Чойдандар Хятадын мэргэн үгэнд Хэрмийн доторх цэцгийн үнэр хэрмийн гадна ханхална гэдэг юм. Монгол нутгийнхаа малчин түмний дунд насаараа амьдарч, монгол ёс заншил, эх хэлнийхээ гүн давхаргад нэвтрэн идээшсэн Их гөрөөчин Чүлтэм гуайн бичсэн энэхүү нөмоос монгол амьдралын үнэр ханхалж, монгол соёлын дээж амтагдах болно гэжээ.

Зургаан бүлэг бүхий энэ бүтээлийг ч зохиогч Ч.Чүлтэм бол хятад, монгол соёлын өвййг гаргуун сайн мэддэг, гярхай, оюунлаг эгэл ард юм. Чүлтэм гуайтай би нэг биш удаа уулзаж Гүнбум хийдийн тухай, монгол шашны зан үйл, түүх, ардын бишрэн шүтэх соёлын тухай бичлэгхийжавсан билээ. Чүлтэм гуай номын хоёрдугаар бүлгээДанзан хун тайж гэж гарчиглаад Хөх нуурт амьдарч байсан Далай хун тайж, Данзан хун тайж, Баян хун тайж, Ноён хун тайж, Зоригт хун тайжийн түүхт үйл явдал, домог, түүхэн дууг сурвалжилан бичсэн буй. Их гөрөөчин Чүлтэм Найман Цайдамын зургаан учиг гэдэг номын 26-р талд хошууд монгол 1636 онд Хөхнуурт ирсэн гэжээ. Чүлтэм гуай, Хөхнуурын тухай олон домог мэддэг, энэ нуурт оршин суугч хүн ардын соёлыг ихэд бахархах юм. Хөх нуур нь БНХАУ-ын Баруун хойт нутаг болно. Хөх нуурыг дэлхийн сээр нуруу гэх нь бий. Түвдийн өндөрлөгийн зүүн хойт хэсэгт, зүүн уртрагийн 89 хэм. 35 хормоос 103 хэм 04, умарт өргөргийн 31 хэм 39 хормоос 39 хэм 19 хормын хооронд оршдог. 721 мянган хавтгай дөрвөлжин км нутагтай. Газар нутгийн хэмжээгээрээ БНХАУ-ын дөрөвдүгээрт ордог.

Ганьсу, Сычуань, Түвэд, Шинжаатай хиллэдэг. Дэлхийд алдаршсан Азийн том голууд Шар мөрөн, Хөх мөрөн эх авсан, томоохон шорвог нуурын нэрээр нэрлэгдсэн, түүхт газар орон. Эртний Сүмбэ улсын Тоба аймгаас уг гарвалтай Түгүхүн нарын удам Цагаан монгор нь 1990 оны тооллогоор 191 мянга гаруй түвэджисэн монголчууд Чингис хааны үед очиж суурьшин сууссан эртний түүхт нутаг болно. Буриадын төвдөч монголч эрдэмтэн Ц.Гомбожав 1900 оны тавдугаар сарын 10 -ны өдөр Хөх нуурын өөлдийн /олёт/ корго-засгийн эзэмшилд байдаг албат нар, Хөх нуурын монголчууд Тангадын нөлөөнд ихээхэн ууссан, харахад ерөөсөө тангад хүн, хэл яриа нь ч тангад, уг нь монгол хүн атлаа эх хэлээ бараг мэдэхгүй болсон байна /200156/ хэмээн бичиж үлдээсэн байна. Чүлтэм гуай Монгол улсын эрдэмтэн, зохиолч, сэтгүүлчийн бүтээлийг сураглаж, хөдөлмөрийн баатар, профессор, доктор, ардын уран зохиолч Лодонгийн Түдэвийн эрхэлдэг Дал сонинг уншиж, ихэд өргөмжлөн хүндэтгэдгээ ярьж байлаа. Л.Түдэв гуайд, Чүлтэмээс илгээсэн захидлыг нь эрхэм, эрдэмтэн зохиолчийн гарт бариулсандаа баяртай байна.

Өмнө өгүүлсэн цөөн ном. бүтээлийн заримыг Хятад улсын Ланжоу хотын Баруун хойтын үндэстний их сургуулийн шинжилгээний бүтээн байгуулалтын тэтгэмжит прожектын төлөвлөгөөгөөр санхүүжүүлж хийсэн байна. Хятад улсын Их, дээд сургууль бол зөвхөн оюутан залуучуудад хичээл эрдэмийн онол, практикийн мэдлэг олгоод зогсохгүй профессор багш нартаа эрдэм шинжилгээ судалгааны ажлыг гүйцэтгэхэд тал бүрийн бололцоо нөхцлөөр хангаж байна. Баруун хойтын үндэстний их сургуулийн Монгол хэл зохиолын салбар, баруун монголын соёл судлах газраас эрхлэн Ойрад-монгол соёлын цуврал бичиг найруулах зөвлөл монгол ёс заншлын өлзий бэлгэтэй он цаг 1999 оны 9 сарын 9-ний одрийн 9 цаг, 9 минут, 9 секундэд баруун монголын хэл аялгуу, аман зохиол, ёс заншил. бичгийн уран зохиол голлосон цуврал бичгийн анхны дугаартаа Да.Зоригт профессорын зохиосон Хан Чингэл туулийн судлал гэдэг бүтээлийг хэвлэжээ. Хөх нуурын зон олон, нутаг усаа алдаршуулсан Цастын мэргэдийн дунд маргаан мэтгэлцээний эрхэн манлай хэмээгдэж, эрдэмийн дээд бандита цолыг хүртэж, олны дунд Сүмбэ бандита гэж /Д.Дашбадрах 19976/ өргөмжпөгдөн хүндэтгэгдсэн Сүмбэ хамба Ишбалжир бол 1704 оны намар Хөх нуурын Толь хэмээх газар мэндэлсэн Хошууд аймгийн тайж язгууртай, монголын нэрт эрдэмтэн, буддын шаэны сонгодог боловсролтон мөн.

Сүмбэ хамба Ишбалжир /1704-1788/-ын 83 сүүдэр дээрээ зохиож айлдсан Хөхнуурын түүх эсэрвагийн дуулал шинэ яруу гэдэг зохиол бол нэг талаар Хөх нуурын түүх мэт боловч монголын түүхийн бусад сурвалжид тэр бүр байдаггүй, байдаг байсан ч бүдэг бадаг өгүүлсэн 15-17 дугаар зууны үеийн Монгол болоод Монгол -Түвдийн харилцаа, Төв Азийн олон улсын харилцааны түүхийн тухай шинэ сонин мэдээг өгүүлсэн /Д.Дашбадрах 19978/ алдарт сурвалж бичиг болно. Хөх нуурын монголчуудыг хэлшинжлэл. түүхийн талаас ийнхүү судлах ажлыг өрнүүлж байгаа нь эртний түүхэн уг сурвалжтай юм. Орос-Буриадын эрдэмтэн Ц.Гомбожав, Монгол түвдөөр зорчсон тэмдэглэл гэдэг бүтээлдээ /200156/ монголоор Хөхнуур, хятадаар Цин-хай, төвдөөр Цоонбо нь сайхан цэнхэр устай нуурыг ийнхүү гурван хэлээр хөх гэж тодотгож нэрлэсэн. Хөх нуурын ус өвчин болгоныг анагаах чадалтай гэж итгэж очсон хүмүүс нуурын уснаас хүртэн, нүүр гараа угааж ариутгадаг байжээ. Эрхэм найруулагч Чойдандар Монгол улсын ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэнгийн докторант байжээ.

Энэхүү цувралаар Ланжоу хотын их сургуулийн монголч эрдэмтэн, профессоруудын туурвисан 13 боть ном хэвлэгдэж олны хүртээл болсон байна. Эрдэнэбилигийн зохиосон Ойрад монголын ардын дууны судлал хэмээх 9-р ботьд 1950-1960 он хүртлэх хугацаанд Синжиан, Гансу, Хөхнуур, Алашаа нутгаас зохиогчийн сурвалжилсан ардын дууны нэгтгэсэн судалгааг хэвлэжээ. Монгол утга зохиолын судлал гэдэг 8 боть цуврал гараад байна. Хөх нуурын Их сургуулийн захирал Их гөрөөчин Цэрэнбал 2006 онд эрхлэн найруулж хэвлэсэн 8-р ботийн эхний нүүрэнд Хөх нуурын үндэстний Дээд сургуулийн захирлын суурь мөнгөний тусламжийг хүртсэнд онцгой талархал дэвшүүлье гэжээ. Энэ 8 боть эмхэтгэлийн 1-р боть 1989 онд, 2-р боть 2000 онд, 3-р боть 1998 онд хэвлэгдсэнээс хойш Хятад улсын эрдэм шинжилгээний ээлжит хурлын илтгэл эх хэрэглэгдэхүүнийгээ хэвлэн нийтлэсээр байна. Хөх нуурын үндэстний дээд сургуулиас эрхлэн хэвлүүлсэн өөр нэг цуврал бол Дээд монголын судлал гэдэг эрдэм шинжилгээний 13 боть бичиг болно.

Дээд монголын тухай маш товчхон өгүүлье. Хөх нуурт одоо хошууд, цорос, торгууд, халх, хойд, дөрвөд, юншиэбү зэрэг монголчууд нутаглаж байна. Тэднийг дээд монголын хорин есөн хошуу гэдэг. Бурханы шашны номын ариун дагшин энэ Хөх нуурын нутаг орныг монгол хүмүүс Дээд монгол орон, Дээд монголчууд гэж хүндэтгэн дууддаг. Хөхнуурын монголчуудын төв нь Синин хот болно. Синин хотын үндэстний дээд сургуулиас эрхлэн мөнхүү Тайж нар хошууны ойллого зэрэг хэд хэдэн сайн бүтээл туурвисан байна. Хөх нуурын алдарт гумбум хийд. 2007 оны 7 сарын 11 -ний өглөө эрт Ланжоу хотын Баруун хойт үндэстний соёлын дээд сургуулийн профессор, монголч эрдэмтэн Чойдандар бид хоёр орчин үеийн, тохилог, хурдны галт тэргээр Хөх нуурын төв Силин хотоор дамжин Гүмбум орохоор явсан юм. Энэ алдарт хийдийгхүмүүс Гүмбум Чжамбалин гэж хүндэтгэн нэрлэдэг. Гүмбум гэдэг нь Түвдийн скубум худма-монгол бичгээр гүмбум, монголчилбол буман бие, арван түмэн сэнгээнаро (арслангийн хүрхрэлт) бурхантай Майдарын орон гэсэн утгатай гэв. Шамбалин гэдэг нь амгаланг баригч мөнхийн орон гэнэ.

Цастын орны монгол мэргэдийн нэг Сүмбэ хамба Ишбалжир Хөх нуурын түүх гэдэг зохиолдоо Хөх нуурыг Их Түвэдийн доторхи Амдоогийн нутагт Зонхова уулын ар талд ойрхон байдаг гэжээ. Зонхова уул гэдэг нь одоо бидний зорьж очихоор явж байгаа Зонха буюу Зэрлэг сонгинотын ам гэдэг ариун орон болно. Буяны ёст гэлүгбаа нарын сургууль, ламын шашныг үүсгэгч, шарын шашны их багш Лувсандавга 1357 (67) онд Хөх нуурын энэ Зонха нутагт мэндэлжээ.Зонхов мэндлэх үед хүйний нь цус дуссан энэ газраас гурван жилийн дараа зандан мод ургажээ. Тэр зандан модны навч дээр Арслан дуут (=Сэнгийн Араа), Зөөлөн цогт (=Манзшир), үхэр толгойтой хүний биетэй нүцгэн эм тэвэрч суусан (=Ямандаг), үхлийн эзэн Их хар (=Махбал) тэргүүтэй олон бурханы дүр тодрон гарчээ. Хожим Зонхов Хөх нуураасаа холдож Дундәд Түвэдийн нутагт хүрч саатах үед өндөр настай ээж нь Зонхов хүүгээ дурсан санаж ирж уулз хэмээн элч явуулжээ. Зонхов эхдээ зандан мод ургасан газар дээр Арслан дуутын 100 дүрстэй суврага (сүм хийдийн тахил мөргөлийн шүтээн) босговол Та бид хоёр уулзан золгосонтой адил болно.

Мөн амьтан бүхэнд асар их ачлалтай хэрэг үүснэ гэж элчийн амаар хариу илгэжээ. Зонховын ээж хүүгийнхээ захиасыг биелүүлж алдар түүхтэй зандан мод ургасан газар дээр арслан дуутын 100 дүр бүхий суврага байгуулсан байна. Гүнбум хийд одоо Хөх нуур мужийн Хуванг түнг сияаны нутагт болно. Гүмбум хийдийн алдарт шүтээн Зандан модонд очиж Бурхан эрдэнэ, ном эрдэнэ, хуврага эрдэнэ чухал гурван дээдийн ариун үйлийг хүндэтгэж авралын мөргөл үйлдэхээр очив. Биднийг тэнд хошуудын их гөрөөчин Чүлтэм гуай хүлээж байжээ. Чүлтэм гуай, Чойдандар нар хуучны сайн танилууд байлаа. Бидэнд Гө.Чүлтэм олон түүхэн үйл явдал, домог ярив. Зандан модыг Сэрдэн-чэнмо буюу том алтан мод гэж нэрлэдэг байсан гэж яриагаа эхлэв. Тэр зандан модны домог хэд хэдэн хувилбартай юм. Чүлтэм авгай 1368 онд Монголын Юань улс мөхөж Мин улсын Хун-у-гийн 1-р он эхэлснээс хойш 1379 оны шарагчин хонин жилд Зонхов Лувсандагвын 22 нас сүүдэр зэрэгцсэн жил энэ зандан модыг ногоон торгоор бүсэлж суврагын тахил мөргөлийн шүтээний гол болгож чулуугаар дөрвөлжин хүрээ зассан гэж сонссоноо хуучлав.

1560 онд энэ анхны суврагаын дэргэд Ринчэнзундуйжамц гэдэг лам арваад шавьтай жижигдуган (=хурлын байшин) байгуулжээ. Удалгүй Зандан модон дээр байрлуулсан энэ сүмийг Их сүм (Лхахан чэнмо) гэдэг болжээ. Энх Амгалан хааны 47 он буюу 1708 онд Хөх нуурын монгол захиргаанаас мянга гурван зуун лан илүү мөнгө зарж Их сүмийн дээврийг алтаар бүрсэн тэр цагаас Алтан сүм, Их алтан дээвэрт хэмээн алдаршижээ. Их алтан дээвэрт сүмийн дотор байгуулсан нэг алд илүү өндөр Зонхов бурханы алтан барималыг дээдэлж сэтгэл ариусгах олон төрлийн өнгө бүрийн эрдэнийн чулуун шигтгээгээр бүржээ. Тэр сүм, түүний доторх гадарх тахил, тавилга, мод чулуун арслан зэргийн тухай баялаг домог хэрэглэгдэхүүн сонсож, бичиж авсандаа олзуурхаж биширч явна. Их алтан дээвэрт сүмийн саравчны дор мөргөлчдийн сунаж мөргөхөд зориулсан мөлчийтлөө элэгдсэн боловч гялалзсан өнгөлөг тавцан байлаа. Өвөрмөц домогт чулуун арслангийн ойролцоо ургасан модыг сүмийн доторхи зандан модтой үндсээрээ холбогдсон, нэг язгууртай Зонховын эхийн хойтохыг залж нууцалсан газраас ургасан учир тэр эрхэм модны навч эхчүүдийн төрөлтийг хөнгөрүүлдэг, ялангуяа хойтох удахад их тустай хэмээн итгэж тэр зандан модны навчийг түүж авдаг байна.

Гүмбум хийдэд өнгерүүлсэн өдрөө хийдийн ерөнхий их ламтай уулзав. Тэр их ламтан тэгш сайхан лагшинтай монгор хүн юм. Бид Гүмбум хийдийн хүрээнээс гадаалж шашны уламжлалт заншлаар хийдийг гороолон эргэж мөргөл үйлдэхээр Гүмбум хийдийн гадуурхи мөргелчид сүсэгтний тойрох эргэцийн зам горламаар (түвэд хэлний скорлам) орж явлаа. Чойдандар профессор Гүнбум хийдийн горламын уртыг 5860 алхам буюу 6000 орчим метр гэв. Гүмбум хийд баруун хойшоо чиглэсэн Сонгинотын ам (зонха) гэдэг их жалгын зүүн баруун эргийг дагуулж босгосон бурхан шашны уран барилга жигдэрсэн үзэсгэлэнтэй, мөргөлийн орон юм. Бид Гүмбум хийдийг гороолохоор явлаа. Горламын замд юу үзсэнээсээ одоо заримыг сийрүүлье. Гансу мужийн Сүүбийгээс ирсэн 23 настай, дээд монгол гаралтай мөргөлчин Оюун ярьсан нь – Лам багш намайг нүгэл хилэнцийг тэвчиж сайн мөрт удирдаж оруулах ба зовлонгоос салгах Гончигсүмийн залбирал мөргөлийг заавар горим ёсоор хий гэсэн юм. Энд ирээд нэгдүгээрт Зулай дээрээ хоёр гарын алгыгхавсарч мөргө. Бурхан багшийн оюун ухааныг хүндэтгэсэн мөргөл.

Дараа нь хоёр мэлмийн хооронд алгаа хавсран залбир гэсэн. Энэ нь бурхан багшийн ариун үйлсийг хүндэтгэж байгаа ёслол. Гуравдугаарт, хоолойн туе алгаа хавсарч мөргөж бай гэсэн. Энэ нь бурхан багшийн номлол айлтгалд залбирч биширеэн ёслол юм. Дөрвөд, алгаа Зүрхний тус газар хавсран мөргө гэсэн. Энэ мөргөлийн учир бол сэтгэл зүрхнээсээ бурхан багшийн сургаалд биширсэн итгэлийн мөргөл гэж сэтгэлдээ сүсэглэн мөргөлөө үйлд гэсэн юм. Яагаад би багшид очиж ийм учир утгатай мөргөл үйлдэх болов гэвэл, би малгайны наймаа эрхэлдэг. Наймааны орлого муудаж, мөнгөө муу санаатай хүнд алдсан, амьдрал илт доройтох хандлагатай боллоо. Би амьдрал, хувь заяаныхаа сайн сайхны төлөө өөрөө тэмцэх ёстой, миний сэтгэл санаанд буруу юм байна. Өөрийн амьдралынхаа төлөө би аврал гуйж сэтгэлээ ариусгах энэ мөргөлөө өглөө эхэлсэн. Энэ орой гороолох мөргөлөө дуусгаад маргааш энд болох Таван хааны тахилгад оролцож сунаж мөргөнө гээд шууд л мөргөх ёслолоо эхлэв.

Горламын замын чулуу, хогийг өдөр бүр цэвэрлэж мөргөлчидэд хүндэтгэл үзүүлдэг юм байна. Бидний горламын замд хоёр өвдөг, хоёр гарын алга, тохойдоо модон хамгаалалт хийсэн нэгэн өндөр залуу замыг хөндлөн алга хавсран сунаж хэвтээд мөргөл үйлдэж байлаа. Хамгаалалт моднууд нь захаасаа салбарч энгэр биеийн даавуу хамгаалалт өнгө алдаж сэмэрчээ. Тэр хятад залуу өөрийгөө Жоу овогт гэж ярив. Жоу овогт залуу ярьсан нь Би гэр орны доторхи тохижуулалтын зураг зурж төлөвлөдөг ажилтай. Угтаа зурагчин хүн. Миний ажил амьдрал их өөдрөг байгаа. Зоос, мөнгө надад дутах үгуй. Гэвч энд ирж мөргөл хийж Шагжамуний бурханд даатгаж сэтгэлээн засаж байна. Манай тэндэх өмнө нутгийн хумүүсийн арилжаа наймаа их өөдрөг, маш их хөрөнгө мөнгөтэй болжээ. Гэтэл сэтгэл оюун нь хоосон болоод, хүний амьдралын тэнцүүр алдагдаж байна. Иймээс би энд мөргөл хийж нэг талаар сэтгэлээн засаж, нөгөө талаар тэсвэрээн боловсруулж байна.

Би угтаа хятадын бурхан шашны ном уншиж байсан.

Сүүлээр нь шарын шашны ном уншаад түүний гүн гүнзгий утга гүн ухааны ёс учир маш их хүчтэй байдгийг ойлгож тусыг ихээр биширсэн юм. Би багадаа баахан томоогүй хүүхэд байлаа. Энд моргөл хийж бие сэтгэлээн засаж байна. Би ах дүү гурвуулаан. Хамгийн бага нь би, энэ жил 37 настай. Энэ хийдийг би хүндлэн ийнхүү мөргөөд долоон одөр болж байна. Одоо хоёр өдөр болоод даруй ес дэх өдөр дээрээ бүх мөргөлөө дуусах юм. Нэгдүгээр өдөр мөргөхдөө их зүдэрдэг. Хоёр, гурав дахь өдөр болоход бүх биений яс овдөөд тун ч хэцүү болов. Дөрөв дэх өдрөөс хойш бие улам бүр хөнгөрөөд зургаа, долоо дахь өдөр болоход бүр бие хөнгөрөөд ирлээ. Ингэж мөргөхдөө хоёр гарын алганы халхавч модыг хоёр хуруу зузаан хийж авсан юм. Одоо элэгдээд нэгхуруу зузаан үлдлээ. Бурханы шашин үнэхээр агуу их юм. Түүнийг ер нь биеэрээ шинжлэх ухаан гэж хэлж болно. Би энэ мөргөл хийснээс нааш сэтгэл санаа маш баяртай, гайхалтай сайхан зүүдний ерцөнцөд ч ордог л доо. Хүн зөвхөн л мөнгөтэй байгаад болох биш, заавал оюун санааны түшиг байх хэрэгтэй. Ингэвэл сая амьдрал тэнцвэртэй болдог гэв. Халх Гараваа Чойдандар профессор, Гүмбумд очоод халх Гараваагийнд буудаллана гэсэн юм. Халх Гараваа гэдэг хэллэгийг өнгөцхөн сонсоход Гараваа нэртэй халх айл мэт санагдаж байлаа.

Гараваа гэдэг нь түвэд хэлний gram tshang, худма монгол бичгийн хэлний dacang хуврагийн аймаг шашны ёсны лам хуврагийн сургууль ном хийх орон сүм гэсэн түвэд үгийн монголжсон дуудлага болно. Одоо Гүмбум хийдийн халх гарава гийн тухай товчхон өгүүлье. Гүмбум хийдийн зүүн өмнөд хэсэгт Аргацаа гэдэг дэнж дээр орших хуучин маягийн мод шавраар барьсан байшинг Халх Гараваа гэдэг. Угтаа Монгол улсын Жонон вангийн хошууны Амарбуянт хийдийн ширээт гэгээн Эрдэнэ ламтан Дамбиням 1939 онд Гүмбум хийдэд ирж энэ Гараваа-г худалдан авч эзэн суужээ. Өмнө нь энэ газрыг Цахар Гараваа гэдэг байсан гэнэ. Халх гараваад Өвөрмонголын Алашаа хошууны халх, монгол улсаас очсон халхчууд байрлаж номын үйлээ гүйцэтгэдэг. Гүмбум дахь Хэрэг эрхлэх газар нэртэй байжээ. 1958-1978 онд тодорхой бус шалтгаанаар энэхүү Гараваа хаагдав. Энэ гаравааг байгуулсан Эрдэнэ ламтан Дамбийнямын тухай Чойдандар профессор Баруун цастын Халх угсаатны судлал гэдэг зохиолын 460-465-р талд тодорхой бичжээ. Гүмбум хийдэд үүнээс гадна Ордос Гараваа зэрэг түүх домогтой олон гэр байшин сүм байна. (Үргэлжлэл бий.)

ДАЛ сонин

Ж.Цолоо

Дугаар 291/2

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button