Дуучин Авраам Руссо секс, хайр дурлал, ирээдүйнхээ тухай
-Энэ улсад таны карьер хэр зэрэг гэж өөрийгөө үнэлдэг вэ?
-1990-ээд онд Йоданд гэрээний дагуу дуулж байхад бол би энд зүгээр л нэг гадны дуучин байсан. Ер нь бол араб, франц, итали, англи мөн орос хэлээр нэгэн зэрэг дуулчихдаг дуучин цөөхөн байх шүү. Тэгвэл олон хэлний минь ач тус надад ихээр мэдрэгддэг. Тэгээд удаагүй би Кипр болон Арабын Эмритад ажиллаж эхэлсэн дээ. 1993 онд Кувейт, Грек болон Шведэд ажиллах гэрээтэй байлаа. Ингэхдээ би тэр орнуудад жуулчин байгаагүй.
-Харин та дараа нь Орост ирсэн. Тэнд дасахад хэцүү байсан уу?
-1996 онд би Кипрээс Орос ирсэн. Тэгэхэд Орос орон надаас их холдсон гэдгийг мэдэрч билээ. Урлаг нь хүртэл хачин санагдаад. Орос надад яг л нэг архитектортой, нэг багштай бас ганц тогоочтой орон мэт санагдсан. Бүх зүйл нь адилхан. Нэг удаа Америк очоод ТВ-имйн ярилцлага өгч байхдаа Оросын талаар хэдэн зүйл хэллээ л дээ. Тэгтэл нэг бүсгүй утасдаад эх оронг минь битгий муулаад бай гээд загнаж гарлаа. Тэгэхээр нь би өөрийгөө гадаад ертөнцөөс Оросын орныг дүгнэж байна. Хэрвээ та өөрөө тийм их хайртай юм бол яагаад нутагтаа очиж амьдрахгүй байгаа юм бэ гээд хэлчихсэн.
-Израиль бүсгүйчүүдийн тухайд та юу хэлэх вэ?
-Үнэхээр гайхалтай. Ер нь бол Газар дундын тэнгис болон Ойрхи Дорнодын бүсгүйчүүд бүгд царайлаг. Тэднийг орос эсвэл украин хүүхнүүдтэй харьцуулж болохгүй. Хар нүд, үс, арьс гээд тэднийг магтах зүйл их. Европчууд Израильд очихоороо яг л шоколадан дунд орчихсон мэт боддог.
-Таныг Оросын сэтгүүлчид хамгийн дур булаам секси имиж бүхий дуучин гэж үздэг. Тэгвэл тэр байдлаа амьдрал дээр ашигладаг вэ?
-Эмэгтэйчүүдийн итгэлийг олох амархан. Харин би түүгээр нь хэзээ ч тоглож байгаагүй. Охид над дээр үргэлж инээж ирээд буцахдаа нүдэндээ нулимстай буцдаг. Учир нь би тэдэнд сайхан хандаж болох ч худал зүйлийг хэзээ ч амлаж чаддаггүй юм.
-Би нэг удаа уншиж байсан юм байна. Та толгойтой үснээсээ ч олон бүсгүйчүүдтэй нэр холбогдож байсан гэж?
-Үнэндээ бол олон эмэгтэй байсан. Би тэдэнтэй уулзаж учрах болгондоо маш сайхан сэтгэгдэл өөртөө үлдээдэг. Тэд бүгд цэцэг шиг өөр өөрийн гэсэн үнэртэй, амттай. Олон удаа дурлаж байсан. Тэр болгонд зүрх их шанална. Одоо бол тийм зовлонг олон амсмааргүй байна. Хамтрагч байлаа гэхэд хайр дурлалд хөл халтирч болохгүй. Энгийн найзууд л байх сайхан. Түүнээс биш тэр болгонтой гэрлээд хүүхэдтэй болоод байна гэж байхгүй шүү дээ.
-Та юм л бол -хайр, хайр гээд байх юм. Би уг нь сексийн талаар л яриад байна л даа?
-Үгүй ээ. Хайр дурлал сексгүй байна гэж байхгүй. Тэгэхээр секс хүндлэл гэдэг чинь нөгөө талаасаа хайр дурлалтай л байна гэсэн үг. Дур хүслээс болоод нэгнийгээ гомдоогоод байвал болохгүй. Жаахан ч гэсэн дурлалгүй бол тэр нь нөгөө биеэ үнэлэлт болж хувирна.
-Та Америкийн шинэ ерөнхийлөгчийн талаар юу хэлэх вэ? Та энэ улсад удаан амьдарсан хүн.
-Тэр муу хүн байж таарахгүй. Ерөнхийлөгч гэдэг бол мэргэжил биш. Нэг улсыг тэр дунда дэлхийг удирдана гэдэг муу хүний хийх ажил биш. Иймээс л Америкийн ард түмэн түүнийг дэмжсэн бас сонгосон. Удахгүй миний нэг шинэ дуу төрнө. Нэр нь Барак Обама. -Барак Обама-энэ бол Гватемала биш. Энэ бол АНУ-ын шимэгч хорхой гээд авч өгнө дөө.
-Та тоглож байгаа байлгүй дээ?
-Үгүй үнэн шүү, тангараглья. Зүгээр л инээдтэй гэмээр тексттэй юм. Магадгүй 20, 30 жилийн дараа Америкчууд түүнийг хараан зүхэж болно. Сонгуульд тэрээр хэний ч мэдэхгүй хүн байсан. Тэр их мөнгө хаанаас гэнэт гараад ирэв гэдгийг удахгүй ард түмэн нь ухаж эхлэнэ. Yнэндээ бол энэ үзэгдэл нь Агуу эхлэлийн төгсгөл гэж хэлэх хүн ч байгаа.
-Тэгвэл Америк тэргүүлэгчийнхээ байр суурийг алдах юм бол хэн түүнийг залгамжлах вэ?Орос уу эсвэл хятад уу?
-Хятад арай эртдэнэ. 2027 он хүртэл дэлхийн лидер тэгэж их өөрчлөгдөхгүй. Харин түүнээс хойш тэргүүлэгч өөрчлөгдөх л болно. Надад итгээрэй.
-Хаанаас танд ийм мэдээлэл байна?
-Би зарим нэгэн юмыг мэднэ шүү.
-Хаанаас яаж?
-Хаанаас гэдэг нь ямар хамаа байна аа. Хүн өөрийн амьдралдаа олон зүйлийг ухаж үзээд ирэхээрээ минут минутаар юу болж байгааг мэддэг болдог. Гэхдээ үүнд олон жил, цаг хугацаа зарцуулагдана.
-Хөгжийн талаарх яриандаа эргэн орьё. Таны уран бүтээлийн төлөвлөгөө?
-Сарын дараа гэхэд миний шинэ цомог гарна. Одоогоор оросын бас Украины хоёр компанитай гэрээ яригдаж байгаа. Мөн Казакийн нэгэн дуучинтай хамтран Испанид нэг клип хийх хийх гэж байна. Yүний дараа нөгөө алдартай Барак Обама дуугаа гаргана даа. Магадгүй тэр дууны дараа намайг Америк руу оруулахгүй байх аа. Авраам Руссо 1969.07.21-нд төрсөн. Түүний эцэг Жан Ив Руссо нь Туркт төрсөн дараа нь францын легионер байсан. Ээж Мария руссо нь итали бүсгүй. Ойрхи Дорнодод дайн эхлэхэд тэрээр гэр бүлийн хамт Франц руу дүрвэжээ. Тэнд Авраам Их сургуулиа бакалаврын мэргэжлээр төгссөн. Хэдийгээр хөгжмийн чиглэлээр сурч байгаагүй ч тэр оролцож болох бүх уралдаан тэмцээнд амжилт гаргаж байсан. 1997 оноос Оросын Иосиф Пригожнийтэй танилцсанаар Орос дахь хөгжмийн карьер нь эхэлсэн. Англи, франц, армян, испани, иврит, араб, турк, орос хэлтэй. 2005 онд тэрээр Морелле Фредман хэмээх америк бүсгүйтэй гэрлэсэн.
Р.Слава
Оллоо.мн