Тайванийн экс тэргүүн хатагтай мөнгө угаасан хэргээ хүлээжээ
Хатагтай Ву хэдэн сарын өмнөөс гэр бүлийхний хамт авилгын хэрэгт буруутгагдсан юм. Ву хатагтай шүүх хурал дээр Засгийн газрын барилгын төслийн хариуцагчаас 2.2 сая ам.доллар хүлээн хилийн чанадад илгээсэн болон Ерөнхийлөгчийн тусгай хөрөнгөтэй холбоотой бичиг, баримтыг хуурамчаар үйлдсэнээ зөвшөөрчээ. Гэхдээ Тайваний шүүх энэ хэрэгт ямар шийтгэл оноох нь тодорхой бус байгаа аж. Эрхэм хатагтай ‘’Би гэм зэмгүй гэр бүлийн гишүүдээ энэ хэрэгт хутгасандаа уучлалт хүсч байна. Yүнээс болж Тайваний нийгэмд эмх замбараагүй байдал үүсэхэд хүрсэн шүү дээ’’ гэж сэтгүүлчдэд ярихдаа ямар ч гал цоггүй харагдаж байжээ. Мөн түүний нөхөр экс Ерөнхийлөгч Чен нь хоригдож байгаа учир биеийн байдал нь маш хүнд байгаа талаар Тайванийн телевиз мэдээлж байна. Ноён Чений хүү ч авилгын хэргээр шалгагдаж байгаа гэнэ. Экс Ерөнхийлөгч Чен улсынхаа тусгаар тогтнолын төлөө тэмцэгч гэж цоллогдож байсан ч одоо нэр хүнд нь тайваньчуудын дунд ихэд унажээ. Тэдний энэ хэрэг ард иргэдээ үл хүндэтгэсэн, ноцтой үйлдэл болж байгаа учир хуулийн дагуу зохих хариуцлагаа хүлээнэ гэж Тайваний төв телевиз мэдээлсэн байна.
Б.Баярмаа