Т.Бадамжунай Дотооддоо байгаа нөөц бололцоогоо ашиглан үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх бүрэн бололцоотой
жилийн хүрээнд хийх ажлын төлөвлөгөөг баталсан.
Иймийн учир юуны өмнө үйлдвэрийн үйл ажиллагаа эрхлэх эрх зүй, эдийн засаг, бизнесийн таатай орчин бүрдүүлэх, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх тогтолцоог сайжруулах, дэвшилтэт технологи хөгжүүлэх, үйлдвэрлэлд нэвтрүүлэх орчин бий болгох, түүхий эд бэлтгэлийн сүлжээ бий болгох асуудлыг дараах байдлаар тодорхойлж, Монгол Улсыг үйлдвэржүүлэх бодпого-д тусган хэрэгжүүлэхээр зорилт тавин ажиллаж байна.
Үүнд
Мал аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулах салбарыг хөгжүүлэх бодлого түүхий эдийн нөөцөөсөө нэгэнт давсан анхан шатны үйлдвэрүүдийг нэмж байгуулах бус гүйцэтгэн боловсруулах шат дамжлагыг өргөтгөх, харилцан уялдаа бүхий ээрмэл, нэхмэл, савхи, гутал, хувцас зэрэг эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх жижиг, дунд үйлдвэрүүдийн цогцолборыг байгуулахад чиглэгдэж байна хэмээн ХХААЯ-ны сайд Т.Бадамжунай ярьж байна.
үideo1
Үйлдвэрлэлийн хөгжлийн үндэс суурь болсон технологийн асуудалтай холбогдон гарах харилцаануудыг бүрэн зохицуулахаар Технологи дамжуулах хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл боловсруулсан бөгөөд үүний бэлтгэл ажил болгон Улаанбаатар хотод Технологи дамжуулах төв байгуулсан юм байна.
Орон нутагт жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх чиглэлийг гаргахаар 21 аймгийг хамарсан судалгааг хийсэн бөгөөд үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлийн саналыг аймаг бүрээр тодорхойлуулж, орон нутгийн төлөөлөлтэй ярилцлага хийж, шинээр байгуулж болох үйлдвэрүүдийн жагсаалтыг аймаг сум бүрээр гаргаад байна. Жагсаалтад орсон үйлдвэр бүрийн төслийг эрдэмтэд, мэргэжилтнүүдийн багууд газар дээр нь судалж тодорхой үр дүн гаргахуйц арга хэмжээг цаашид авах болно гэнэ.
Малчин өрх-үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх, үйл ажиллагааны зардлыг бууруулах зорилгоор хөдөлмөрөө хорших, хөрөнгө, хүчээ нэгтгэх хэлбэрээр хоршооны зохион байгуулалтад орохыг дэмжих нь эргээд хүн амыг үйлдвэрийн аргаар боловсруулсан баталгаат хүнсээр хангах зорилтыг хангах явдал юм гэж тэрээр нэмж хэлсэн.
Жижиг дунд үйлдвэр эрхлэгчид бизнесээ өргөжүүлэх, шинээр үйл ажиллагаагаа эхлэхэд арилжааны банкны шаардлага, барьцаа хөрөнгийг тэр бүр хангаж чадахгүй байгаагаас зээлээ авч чадахгүй байна. Иймд жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих зорилгоор төр, банк, үйлдвэр эрхлэгчид гэсэн 3 субьект зээлийн баталгаа гаргахад хэрхэн оролцох, зээлийн даатгал, барьцааны ямар байх тогтолцоог бүрдүүлэхийн тулд холбогдох эрх зүйн орчинг бүрдүүлэхээр ажиллаж байгаа аж.
Olloo.mn
Булган, Мишиг