Хүндрэл, бэрхшээлийг хамтын хүчин чармайлт, эвийн хүчээр даван туулахыг уриалж байна
УИХ-ын дарга, эрхэм гишүүд ээ! Монгол Улсын Ерөнхийлөгч өө! Засгийн газрын эрхэм гишүүд ээ!
Монгол Улсын Засгийн газраас тавьсан хүсэлтийг хүлээн авч Санхүү, эдийн засгийн хүндрэл, бэрхшээлийг даван туулах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэж, цаг хугацаа алдалгүй яаралтай хэлэлцэж эхэлсэн явдалд Засгийн газрын зүгээс талархаж байгаагаа илэрхийлье. Дэлхийн санхүүгийн зах зээлд хямрал үүссэнээс хойш багагүй цаг хугацаа өнгөрч, өнөөгийн байдлаар санхүү, эдийн засгийн хямрал улам гүнзгийрч, улмаар ажилгүйдлийн хямрал болон өргөжих хандлагатай байгаа талаар олон улсын байгууллагууд анхааруулж, урьдчилан сэргийлэх, улс орныхоо эдийн засгийг сэргээх, идэвхжүүлэх арга хэмжээг улс орон бүр авч хэрэгжүүлж байна.
Санхүүгийн хямрал Монгол Улсыг ч тойрсонгүй. Гэхдээ бидэнд тулгараад байгаа хямрал нь зөвхөн гадаад шалтгаантай гэж үзэхгүй байна. Энэ талаар өнгөрсөн хугацаанд хямралыг хэрхэн даван туулах асуудлаар МАХН-ын Удирдах зөвлөлөөс санаачлан зохион байгуулсан уулзалт ярилцлага болон бусад хэлэлцүүлгийн үед манай эрдэмтэн судлаачид санал бодлоо илэн далангүй, тодорхой илэрхийлсэн. Санхүү, эдийн засгийн хүндрэл, бэрхшээлд гадаад, дотоод ямар хүчин зүйл нөлөөлсөн талаар үгийнхээ явцад тодорхой өгүүлэх болно. Санхүү, эдийн засгийн хүндрэл, бэрхшээлийг даван туулах багц арга хэмжээг боловсруулах зорилгоор Ерөнхий сайдын захирамжаар ажлын хэсэг, дэд хэсгийг байгуулан ажиллалаа. Төлөвлөгөөг боловсруулахад холбогдох яамдын мэргэжлийн хүмүүсээс гадна Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны удирдлага, эрдэмтэн судлаачид, Худалдаа, аж үйлдвэрийн танхим, Ажил олгогч эздийн холбоо, Монголын Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн холбоо зэрэг олон нийтийн байгууллагын төлөөлөл оролцож, санал бодлоо илэрхийлж идэвхтэй хамтран ажилласныг тэмдэглэх хэрэгтэй.
Ажлын хэсгийн гишүүд төлөвлөгөөг боловсруулах явцдаа олон улсын туршлага, жишээг анхааралтай судаллаа. Монгол Улсын эдийн засаг, нийгмийн өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж ойрын хугацаанд хойшлуулшгүй авах арга хэмжээ, дунд хугацааны зорилтуудыг тодорхойлж, ажлын хэсгийн хуралдаанаар гурван удаа авч үзсэний дараа Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, улмаар УИХ-д өргөн барьсан юм. Засгийн газрын хуралдаанаас УИХ-аар зайлшгүй шийдвэрлүүлэх асуудлыг тусгайлан боловсруулж, есөн үндсэн чиглэл бүхий төлөвлөгөөг өргөн мэдүүлж байна. Төлөвлөгөөг өнгөрсөн даваа, мягмар гарагт УИХдахь намын бүлэг, Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүлсэн тул товч танилцуулга хийе гэж бодож байна.
1. Олон улсын санхүүгийн хямрал Монгол Улсад ямар хэлбэрээр нөлөөлж байна вэ?
– Хөрөнгийн зах зээлд хувьцаагаа идэвхтэй арилждаг компанийн тоо цөөн, үнэт цаасны арилжаанд оролцогчдын хүрээ харьцангуй бага байсан тул хямралын нөлөөлөл хөрөнгийн зах зээлд нэлээд хожуу, сулхан илэрч байна.
– Үл хөдлөх хөрөнгөөр барьцаалсан зээлийн тогтолцоог хөгжүүлж эхлээд 3-4 жил болсон ч уг тогтолцоог олон талтай болгон бэхжүүлж хараахан амжаагүй тул барилгын салбарын санхүүжилт богино хугацаанд саарч, үндсэндээ зогсонги байдалд орлоо.
– Манай эдийн засагтүүхий эдийн гадаад зах зээл, үнэ ханшаас шууд хамааралтай учир экспортын орлого эрс буурч, гадаад худалдааны алдагдал нэмэгдэж, валютын ханшийн тогтворгүй байдлыг буй болголоо.
– Төмөр замын дамжин өнгөрөх тээвэрлэлт буурснаар орлого мэдэгдэхүйц буурч, энэ салбарт нэлээд олон хүндрэл, бэрхшээл учирч байна.
– Экспортын орлого багасч, барилгын үйлдвэрлэл саарахын хамт төсвийн орлого ихээхэн буурч, Монгол Улсын төсөвт хүндрэл учирч эхэлсэн нь тодорхой мэдэгдэж байна.
2. Өнөөгийн нөхцөл байдлын үнэлгээ, оношлогоо
Дэлхийн санхүүгийн хямрал эдийн засаг, бодит салбарт шилжин өргөжиж, түүний зэрэгцээ дотоодын хэд хэдэн шалтгааны улмаас Монгол Улсын эдийн засагт бууралт нүүрлэж байна. Бууралтын шинж тэмдгүүд 2008 оны II улирлаас ажиглагдаж, III улирлаас илэрч эхэлсэн тул УИХ, Засгийн газраас хямралын хүрээг хумих, эдийн засгийг сэргээх яаралтай, цогц арга хэмжээ авах шаардлага тулгарч байна. Хямрал өдрөөс өдөрт гүнзгийрч санхүүгийн хямрал эдийн засгийн хямралд, санхүү, эдийн засгийн хямрал ажилгүйдлийн хямралд шилжих өндөр магадлал, эрсдэлтэй байна. Бууралтын шинж тэмдэг хэзээ илэрч эхэлсэн талаар манай зарим эдийн засагчид, судлаачид өөр өөр санал бодолтой байгаа юм билээ. Хямрал хэзээ эхэлсэн талаар мэтгэлцээн өрнүүлэх нь бидэнд өнөөдөр чухал бус хямралаас ямар арга замаар, хэрхэн богино хугацаанд, хохирол багатай гарах вэ гэдэг нь л илүү тулгамдсан асуудал болов уу гэж үзэж байна. Ажлын хэсгийн зүгээс гаргаж байгаа дээрх дүгнэлт бол албан ёсны статистик мэдээлэлд тулгуурласан дүгнэлт юм гэдгийг хэлэхийг хүсэж байна. Хямрал яагаад III улирлаас эхэлсэн гэж бид үзэж байна вэ гэвэл
– Түүхий эдийн зах зээлд зэсийн үнэ ханш 2008 оны долдугаар сараас буурч эхэлсэн,
– Монголбанкны cap тутмын мөнгөний тоймд тусгагдсан тоо баримтаар 2008 оны ҮII, ҮIII сараас эхлэн гадаад валютын нөөц буурч эхэлсэн,
– Гадаад худалдааны алдагдлын хэмжээ 2008 оны долдугаар сард 600.0 сая ам долларт хүрсэн,
– Инфляцийн төвшин 2008 оны наймдугаар сард хамгийн өндөр төвшинд буюу 24.0 хувьд хүреэн гэх мэт олон тоо баримтыг дурдаж болохоор байна.
3. Монгол Улсын 2009 оны эдийн засгийн төлөв хандлага, хүндрэл бэрхшээл хэрхэн илрэхээр байгааг товч танилцуулъя.
УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэн баталсан эдийн засаг, нийгмийг 2009 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлд эдийн засгийн өсөлтийг 10.1 хувьд хүргэхээр тооцож, тусгасан. Санхүү, эдийн засгийн хямралын улмаас аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортын хэмжээ буурч, хямралын үр дагавар цаашид ч үргэлжлэх хандлагатай байгаа тул 2009 оны жилийн эцэст эдийн засгийн өсөлт нэлээд саарч тааруу хувилбараар хоёр хувьд, өөдрөг хувилбараар хоёр хувьд хүрэх төлөвтэй байна гэж эрдэмтэд, олон улсын банк санхүүгийн байгууллага дүгнэж байна.
Жишээ нь саяхан Монгол Улсад ирж ажилласан Олон улсын валютын сангийн ажлын хэсэг Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын төлөв байдлыг судлан үзээд 2009 оны эдийн засгийн өсөлт 2.7 хувьд хүрэх магадлалтай гэсэн таамаглал, тооцоог гаргасан байна.
4. Хямрал ыг даван туулах бодлогын гол чиглэл
Дэлхийн бусад улс орнуудад авч хэрэгжүүлж байгаа хямралын эерэг арга хэмжээний туршлагаас үзэхэд юуны өмнө тухайн улс орны эдийн засгийн суурийг бүрдүүлж байгаа салбарыгдэмжих, сөрөг нөлөөллөөс хамгаалах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Үүний хамт банк, санхүүгийн салбарыгдэмжих, бэхжүүлэх, цаашид үүсч болох эрсдэлээс сэргийлэх зорилгоор хүнсний хангамжийг сайжруулах, ажлын байрны цомхтголоос сэргийлэх, шинээр ажлын байр нэмэгдүүлэх явдлыг урамшуулах зэрэг арга хэмжээг авч байна. Монгол Улсын Засгийн газраас боловсруулсан эдийн засгийн хүндрэл, бэрхшээлийг даван туулах төлөвлөгөөнд тусгагдсан бодлогын гол чиглэл нь
1. Банкны салбарыг бэхжүүлж, төгрөгийн ханшийг тогтворжуулах;
2. Ажлын байрны цомхотголоос сэргийлэх;
3. Олон нийтийг хамарсан ажлын байр бий болгох;
4. Газар тариаланг хөгжүүлэх бодлогоо үргэлжлүүлэн, мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжиж, хүнсний хангамжийг нэмэгдүүлэх бодлогоо чангатгах
5. Аливаа хямрал, бууралтын үед эдийн засгийн бүхий л салбарт таагүй, сөрөг нөлөөлөл үзүүлж болох эрчим хүчний салбарт цаашид үүсч болох хүндрэл, бэрхшээлээс урьдчилан сэргийлж, туе салбарт хөрөнгө оруулах, их засварын ажлыг хойшлуулалгүй хийх зэрэг гол арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна.
5.Даван туулах арга замууд
1. Хямралд тодорхой хэмжээгээр өртөөд байгаа банк, санхүүгийн салбарыг юуны өмнө эрүүлжүүлж, эдийн засаг дахь мөнгөний эргэлтийг ердийн горимд оруулах;
2. Улсын төсөвт тодотгол хийж, зайлшгүй бус зарим зарлагыг багасгах, түр хойшлуулах, хэмнэх замаар төсвийн алдагдлыг бууруулж, тэргүүн ээлжинд зайлшгүй санхүүжүүлэх зардлыг тооцож ажиллах;
3. Тодорхой салбаруудад чиглэсэн хөрөнгө оруулалтыг бодлогоор дэмжих замаар ажлын байр бий болгох, эдийн засгийн идэвхийг хурдасгах;
4. Олон нийтийг хамарсан хөдөлмөр эрхлэлтийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, ажилгүй байгаа иргэдийг ажилтай, орлоготой болгох, хамгийн гол нь байнгын хедөлмөрт татан оролцуулах
5. Нийгмийн эмзэг бүлэгт багтаж байгаа орлого багатай буюу орлогогүй, ажилгүй, хөдөлмөрийн чадваргүй иргэдийг ядууралд гүнзгий өртөхөөс сэргийлэх, тэдэнд чиглэсэн, оновчтой хапамжийн бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй гэж үзэж байна.
6. Хямралыг даван туулахад шаардагдаж буй хөрөнгийн эх үүсвэрийн тухайд
Засгийн газраас байгуулсан ажлын хэсгийн гишүүдийн хийсэн тооцооноос үзвэл хямралыг даван туулах арга хэмжээнд нийтдээ 1.5 их наяд төгрөгийн эх үүсвэр шаардлагатай гэсэн тооцоо гарч байна. Монгол Улсад одоогоор ийм хэмжээний хөрөнгийн нэмэлт эх үүсвэрийг гаргах боломж байхгүй нь хэнд ч ойлгомжтой. Гэхдээ дотоод эх үүсвэр, боломжоо дахин сайтар тооцож үзэх нь зүйтэй гэж Засгийн газрын хуралдаанаас үзсэн. Ийм ч учраас Монгол Улсын 2009 оны төсвийн тодотголыг боловсруулж, ойрын өдрүүдэд УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байна. Төсвийн тодотголын тооцоог нарийвчлан хийж, төлөвлөсөн ямар зардлыг зогсоох, ямар орлогыг нэмэгдүүлэх боломжтой вэ гэдгийг тооцож үзсэний дараа бид дотоодоосоо өөрийн хүч бололцоогоор ямар хэмжээний хөрөнгө гаргах боломжтой вэ гэсэн асуултад илүү тодорхой хариулт өгөх боломжтой болно гэж үзэж байна.
Монгол Улсад тулгараад байгаа хямралын нэгээхэн гол хэсэг нь гадаад валютын нөөцийн хомсдолтой холбоотой юм. 2008 онд гадаад худалдааны импорт хурдацтай нэмэгдэж, худалдааны алдагдал 700.0 гаруй сая ам.долларт (урьдчилсан мэдээгээр 1.0 тэрбум ам.доллар) хүрсэн явдал нь валютын ханшийг унагахад галлон нөлөөлсөн гэж үзэж байна. Иймд дотоодын хөрөнгийн боломжоо дайчлахаас гадна экспортыг нэмэгдүүлэх, импортыг багасгах, гадаад валютын орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч, гаднаас хөрөнгө, эх үүсвэр татах зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм. Гаднаас олох хөрөнгийг зөвхөн хоёр талын шугамаар буюу Засгийн газрын зээлээр бус олон улсын банк, санхүүгийн байгууллагууд, хөрөнгийн зах зээл зэрэг боломжит олон эх үүсвэрээс олж авах чиглэлээр Засгийн газар сүүлийн саруудад ажиллаж байгаа. Гаднаас татах хөрөнгө бидний хүссэн тоо хэмжээгээр байх боломжгүй нь ойлгомжтой. Гэхдээ Монгол Улсын гадаад өрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх зохистой харьцааг баримталсан, аюулгүйн үзүүлэлтээс хэтрэхгүй байх шаардлагыг байнга анхаарч ажиллах ёстой гэж Монгол Улсын Засгийн газар үзэж байна.
7. Хямралыг даван туулах энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлснээр хүрэх үр Дүн
Төлөвлөгөөг хэрэгжүүлснээр бид макро болон микро төвшинд дараахь үр дүнд хүрэхээр зорьж байна. Үүнд а Макро төвшинд
1. Эдийн засгийн өсөлтийг 2009 онд 5 хувиас доошгүй түвшинд байлгах;
2. Хямралын улмаас ажилгүйдэл өсөн нэмэгдэх хандлагатай байгаа тул ажилгүйдлийн төвшинг 2006 оны хэмжээнд буюу 3.2 хувиас доош төвшинд тогтоон барих;
3. Банкны системд итгэх иргэдийн итгэл буурч, улмаар мөнгөний эргэлт удааширч байгаа тул итгэлийг сэргээх замаар нийт хадгаламжийн хэмжээг 2008 оны аравдугаар сарын 1-ний өдрийн төвшинд барих,
б Микро төвшинд
1. Хүнсний хангамж, хүрэлцээ хэвийн хэмжээнд байх;
2. Эрчим хүч, дулаан хангамжийн найдвартай байдлыг хангах;
3. Ажлын байр, өрхийн орлого буурахгүй байх;
4. Ядуу бүлэгт чиглэгдсэн нийгмийн халамжийн үйлчилгээ оновчтой байх.
Олон улсын банк, санхүүгийн байгууллагын сүүлийн үед хийж байгаа мэдээлэл, судалгаанаас үзвэл хямрал хэзээ хамгийн оргил төвшиндөө хүрэх талаархи таамаглал өөр өөр байна. Лондонд болсон эдийн засгийн форумын үед Их Британийн Ерөнхий сайд Гордон Брауны хийсэн мэдээлэл, Олон улсын валютын сангийн захирлын Куала Лумпурт хийсэн мэдээлэл зэрэг сүүлийн үеийн мэдээ, эх сурвалжаас үзвэл олон улсын санхүүгийн хямрал 2010 оны нэгдүгээр улирал хүртэл үргэлжилж, цааш даамжран оргил цэгтээ хүрч болзошгүй тухай таамаглал дэвшүүлсэн байна.
УИХ-ын эрхэм гишүүд ээ,
Хүндрэл бэрхшээлийг даван туулах нь Засгийн газрын нэн тэргүүний зорилт төдийгүй манай бизнес эрхлэгчид, олон нийтийн байгууллагууд, нийт ард иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудал. Иймд бид хүндрэл, бэрхшээлийг бүх нийтийн оролцоо, хамтын хүчин чармайлт, үзэл бодлоо нийлүүлсэн Эвийн хүчээр даван туулах нь зүйтэй гэж үзэж, нийт ард иргэддээ УИХ, Засгийн газрын шийдвэрийгдэмжин ажиллахыг уриалж байна. Хямралыг даван туулахдаа улс орны эдийн засаг нь буурсан, сульдсан байдлаар бус харин хямралаас сургамж авч, Финлянд, Швед зэрэг улсын жишээгээр цаашдын тогтвортой хөгжлийн бодлогоо илүү ул суурьтай болгохыг ухаарсан, улс орныхоо эдийн засгийн үндэс суурийг улам батжуулж, бэхжүүлеэн байдлаар гарах учиртай гэж үзэж байна.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн хүндрэл бэрхшээлийг даван туулах төлөвлөгөөний төсөл болон УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дэгийн тухай хуулийн 16-ын нэгдүгээр зүйлд заасан журмын дагуу яаралтай журмаар хэлэлцэн баталж өгөхийг хичээнгүйлэн хүсч байна.
Анхаарал тавьсанд баярлалаа.
Дугаар 029 /21258/