Дүүргүүдийн ажлыг муу гэж дүгнэжээ
Улаанбаатар хот үүсч байгууллагдсаны 370 жилийн ойн ажлын төлөвлөгөө, хотын ундны усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг нарийвчлан тогтоож тэмдэгжүүлэх зэрэг асуудлыг авч хэлэлцсэн юм. Нийслэлийн харьяа 25 байгууллагын ажлыг өмнөх жилүүдтэй нь харьцуулсан байдлаар дүгнэжээ. Нийслэлийн есөн дүүргийн хувьд бүрэн дүүрэн хангалттай гэсэн үнэлгээ авах газар байхгүй гэв. Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 370 жилийн ойн ажлын төлөвлөгөөг хэлэлцээд захирамж гаргаж батлуулахаар зөвлөлийн хурлаар орсон. Ойд зориулж гаргах ном, сэтгүүлд 151 сая төгрөгийн төсөв шаардлагатай байгаа хэмээн тусгажээ. Хотын 370 жилийн ойд зориулагдах төсөв мөнгөний талаарх асуудал хойшлогдож, харин бүтээлч 370 ажлын төлөвлөгөө батлагдсан. НЗД-ын зөвлөлийн хурлаар хамгийн анхаарал татсан асуудал хотын ундны усны хамгаалалтын бүсийг нарийвчлан тогтоож, тэмдэгжүүлэх тухай байлаа. Ундны усны хамгаалалтын бүсийг холбогдох мэргэжлийн байгууллагууд нарийвчлан тогтоохдоо ариун цэврийн бүс, гадаад, дотоод муж гэж хуучнаас нь тэлж тогтоон, замын хашлагаар хашаа барьж, дотор нь тэмдэгжүүлэхээр төлөвлөжээ.
Ч.Бат
Дугаар 35/3107/