Ачааны автомашиныг түр зөвшөөрөлтэй замын хөдөлгөөнд оролцуулна
Энэхүү журам нь гудамж замын хөдөлгөөнд оролцогчдын ая тухтай, аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлж, иргэдийн амгалан тайван байдлыг хангуулах, замын хөдөлгөөний ачааллыг тэнцвэржүүлэх зорилготой гэнэ. Бүх жин нь 3500 кг болон түүнээс жинтэй дээш ачааны автомашиныг С, бүх жин нь 3500 кг-аас хэтрэхгүй ачааны автомашиныг В гэсэн хоёр ангиллаар зөвшөөрөл олгож хөдөлгөөнд оролцуулах бөгөөд ачааны автомашиныг хориглосон болон цагийн зохицуулалттайгаар оролцуулах гудамж, замд холбогдох тэмдэг, заалтыг байрлуулах юм байна.
Olloo.mn