Туул дагуух газрын хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтооно
Туул голын гадаад, дотоод мужийг хөрсний бүтцээр нь тогтоож, газар дээр нь координатжуулж, тэмдэгжүүлээгүй нь хамгаалалтын бүсийн дэглэм алдагдахад нөлөөлж байгаа юм байна. Энэ үүднээс хотын төвлөрсөн ус хангамжийн тэжээлийн дотоод, гадаад бүсийг шинэчлэн тогтоож, кадастрын зураглал үйлдэн, тэмдэгжүүлэх ажлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр ахлуулсан ажлын хэсэг хийж гүйцэтгэжээ. Ийнхүү Засаг даргын зөвлөлийн хурлаар тус хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох тухай захирамж гаргахаар болжээ. Одоогийн байдлаар Туул голын дотоод мужийн хамгаалалтын бүсэд зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй нийт 93 иргэн аж ахуйн нэгж, байгууллага газар ашиглаж байгаа бөгөөд тэднээс 34 нь газар дээрээ ямар нэгэн хашаа, барилга бариагүй, 19 нь газар дээрээ хашаа барьсан, 22 нь ямар нэгэн обьект барьсан байгаа юм байна.
Olloo.mn