Хүний наймаачинд 12 жилийн ял оноолоо
Тэрээр таван эмэгтэйг Солонгост аваачин ажилд оруулж өгнө, визийг нь Бээжингээс гаргуулна гэж авч явжээ. Тэрээр Бээжинд очоод хохирогч нарыг Макао руу аваачин хүчээр биеийг нь үнэлүүлж, бусдад худалдсан аж.
Түүний уг үйлдэлд Эрүүгийн хуулийн 113 дугаар зүйл ангийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэсэн билээ. М.Тунгалагт холбоотой хэргийг Чингэлтэй дүүргийн шүүх өчигдөр хэлэлцэж дээрх шийдвэрийг гаргасан юм.
Б.ЦЭЦЭГ
дугаар 030/609/