Хайртдаа ямар бэлэг өгөх вэ
Тиймээс гэгээн хайрын өдрөөр хайртай залуудаа, сэтгэлтэй бүсгүйдээ ямар бэлэг өгч болох тухай зөвлөгөөг хүргэе.
Улаан сарнай бол хамгийн түгээмэл, бас хамгийн сайхан бэлэгний тоонд зүй ёсоор ордог. Тийм ч учраас элбэл байдаг. Яаж боолгох, хэдэн ширхэг сарнай авахаасаа хамаараад үнэ нь янз бүр. Нэг ширхэг сарнай дунджаар 2000 төгрөгийн үнэтэй.
Харин хүзүүний зүүлт, бугуйвч, хос цагны үнэ сүүлийн үед хямдраад байгаа. Хамгийн хямд хос цаг 12 мянга байна билээ. Хамгийн өндөр үнэтэйг нь мэдэхэд хэцүү. Бараг 500-600 мянга хүрэх биз. Мөн Валентины өдрөөр хамгийн их гүйлгээтэй байдаг бараа бол зүрхэн хэлбэртэй хайрцагнууд. Өнгөний өргөн сонголттой эдгээр цаасан хайрцаг 500-5000 төгрөгийн үнэтэй бараг бүх дэлгүүрт байна билээ. Валентины өдрийн уламжлалт бэлэг болох шоколад хамгийн өргөн сонголттой бэлэг болжээ. Alpen cold хамгийн хурдан хайлж, хөлдөж, хэвэнд ордог гэнэ. Энэ шоколадыг хайлуулаад зүрхэн хэлбэртэй хэвэнд хийгээд царцаахад л хангалттай. Самар, үзмээр чимэглэж, үг бичиж болох л юм.
Шоколад мэдээж сонголт ихтэй. Үүнээс хамгийн үнэтэй, бас хамгийн амттайгаас нь толилуулж байна. Baci бол хайрын бэлэг тэмдэг болсон шоколад юм. Энэ шоколадыг бэлэглэвэл бүсгүйд хэзээ ч мартагдахгүй сайхан сэтгэгдэл төрүүлнэ гэдэгтэй мөрийцсөн ч яахав. Харин Goldkenn бол хамгийн үнэтэй нь. 75-80 мянган төгрөгийн үнэтэй энэ шоколадыг Швейцарийн банкинд хадгалагдах алтан гулдмайн хэлбэр хэмжээгээр хийсэн тул ихэвчлэн банк, санхүүгийн салбарын ажилтнууд үүнийг бэлгэнд өгөхөөр сонгодог гэнэ. Үүний дараагаар тэнгисийн морь, тэнгисийн хясаа, сувд хэлбэртэй Guylian шоколад гайхалтай амттайгаараа дэлхийд тэргүүлдэг байна. Үүний дараагаар мэдээж Merci гайхалтай шүү дээ. Энэ мэт дэлхийд алдартай шоколадыг хайртдаа бэлэглэхдээ нүүр бардам, өөртөө итгэлтэй байж болох нь ээ.
Б.Болор
Дугаар 030/609/