Гэгээн валентины өдөр хэзээ үүссэн бэ?
Харин охидын баяр, насанд хүрсний баярыг тэмдэглэдэг япончууд хийгээд Азийнхны хувьд энэ өдөр төдийлөн дуулиангүй өнгердөг. Валентиний өдөр хэзээ, хэрхэн үүссэн, хэний нэртэй холбоотой тухайд хүмүүс янз янзаар л ярьдаг. Эртний ромчууд Лукер Калия гэдэг наадмыг хоёрдугаар сарын 14-нд тэмдэглэж, оролцогсод нь бие биедээ гоёмсог ууттай бэлэг дурсгадаг байжээ. Энэ уламжлалаас үүдсэн гэх таамаглал ч бий. Харин зарим нь өөр нэгэн түүхийг ярьдаг. Ромчуудын шүтлэгийг дагаагүй учир шоронд хоригдсон Валентин хэмээх гэгээн ламын нэртэй холбоотой эл бяцхан түүх сэтгэл догдлуулам. Гэгээн хүүхдэд хайртай, өглөгч, нинжин сэтгэлтэй нэгэн байж. Хүүхдүүд түүнд чин сэтгэлээ илэрхийлсэн богино шүлгийг захианы хамт илгээдэг байж. Үүнээс хойш хайртай хүндээ зориулсан бяцхан шүлэглэлийг Валентин хэмээн нэрийдэх болсон.
Хамгийн эмгэнэлтэй нь гэгээн Валентинийг чухам хоёр¬дугаар сарын 14-нд хороожээ. Бяцхан жаалууд түүнд шүлгээ явуулсаар л… Эрос хэмээгч эртний Грекийн, Куббид гэгч эртний Ромын дурлалын бурхад жижигхэн нумаа хөвчлөн, хэн нэгний зүрхэнд сум илгээвэл тэрбээр дурлана гэсэн домгийг бас зарим нь өгүүлнэ. Харин англичууд болохоор жигүүртэн шувууд хоёр¬дугаар сарын 14-нд хайраа илчилдэг гэж итгэцгээдэг аж. Валентиний өдөр хайртай хүмүүсээ дурсан санагалзаж, тэдэндээ сэтгэлээ илэрхийлнэ. Аав, ээж, багш басхүү хайртай залуу, бүсгүйдээ сэтгэлээ хүргэж, бэлэг өгдөг. Энэ бэлэг нь зүрх хэлбэртэй шоколад байвал хайрт тань тун их баярлах болно. Бас хамгийн эрхэм нандин бэлгийн тоонд амьд цэцгийн баглаа орох нь мэдээж. Харин аз жаргалыг бэлгэдэж, сондгой тоотой, дэлбээгээ арайхан нээгээгүй, бундуй хэлбэртэй залуу цэцгийг сонгоорой. Эрхэм танд гэгээн Валентиний өдрийн мэнд хүргэе. Хайр дурлал юутай үнэтэй билээ.
Дугаар 029 /21258/