Хилийн чанад дахь монголчуудын эрхээ хамгаалах боломж
Эдгээрээс 12810 нь эрэгтэй, 2208 нь эмэгтэй ажилчид байгаа гэсэн. Харин энэхүү тоог таван мянгаар нэмэгдүүлэхээр холбогдох албаны хүмүүс монгол залуусаа зүсэлж, шилэх болсоор багагүй хугацаа өнгөрөөд байгаа. Солонгосын хөдөлмөрийн яам, Монголын Гадаадад ажиллах хүч илгээх төв-ийн хооронд байгуулсан гэрээг үндэслэн 18-39 насны залуусыг тус улсад ажиллах хүч болгон бүртгэх болсоор багагүй хугацааг үдсэн. Монголчуудын хувьд ихэвчлэн дундаас дээш орло-готой айлуудын залуус энэ замыг сонгодог. Хэл соёл мэдэхгүй ч хөдөлмөр эрхэлж энд байгаагаасаа илүү цалин авна. Гурван жил тэсчихвэл машин, аз болж визээ сунгуулаад дахиад гурван жил болвол өөрийн гэсэн орон гэртэй ч болох боломжтой байдаг болохоор энэ замыг сонгохдоо монголын залуус маань нэг их эргэлзэлгүй шууд л шийдвэрлэх нь их. Тэгвэл энэ замыг сонгогсод сүүлийн үед улам ч нэмэгдэж, нас нь залуужсаар эдүгээ монгол хүний мөр гараагүй орон байхгүй болж байгаа гэхэд хэтрүүлсэн болохгүй. Харин бусад орныг бодвол хамаагүй олноороо очиж ажиллаж амьдардаг нь ВНСУ, Чех, Ирланд, Америк, Англи, Швед, Хятад улс гэж хэлж болно.
Хүн урсгал=ажиллах хүч
Сүүлийн хоёр жилд монголчууд маш олноороо, бүр гэр бүлээрээ Чех улсыг зорих болсон. Тус улсын хувьд эдийн засаг нь хурдацтай өсөхийн хэрээр ажлын байрыг шинээр, олноор нь бий болгож, ингэснээр ажиллах хүчний эрэлтийг ихэсгэсэн. Мөн үүнээс улбаалсан тус улсад шилжин ирэгсдийн тоо асар хурдацтайгаар өсч бүр 2-3 дахин нэмэгдсэн талаар эх сурвалж өгүүлэх болсон. 2008 оны есдүгээр сарын байдлаар тус улсын үйлдвэр, аж ахуйн газруудад ажиллах зөвшөөрлийг гадаадын харъяат 290255 хүнд олгож. Үүнд, Словак 103613, Украйн 80470, Польш 22495, Вьетнам 18389, Монголчууд 13096 байгаа нь шилжин ирэгсдийн дунд хамгийн өндәр хувийг эзэлж байгаа хэмээн тус улсын ХНХЯ-ны вэб хуудас болох www.mpsү.cz-д тэмдэглэсэн байв. 2006 оны есдүгээр сарын 30-ны байдлаар тус улсад ажиллаж, амьдарч байгаа 3016 монгол иргэн бүртгэгдсэн бол, 2008 оны есөн сарын байдлаар 13096 болон нэмэгдсэн тухай тус улсын элчин сайдын яамнаас мэдээлэх болсон. 2008 оны наймдугаар сарын 31-ний байдлаар Чехийн Гадаадын харъяатын хэрэг эрхлэх цагдаагийн газарт бүртгэгдсэн монголчууд 8046 байсан аж. Тэгвэл энэ тоо эдүгээ 9000 гаруй болсон байх магад-лалтай бөгөөд түүнээс гадна тус улсад ажиллаж амьдрах албан ёсны бүртгэлгүй хараар амьдрагсдыг оруулбал 10 мянга хол давсан тоо гарна гэнэ. Түүнчлэн 2008 оны есдүгээр сарын 30-ны байдлаар 13096 монгол иргэн БНЧУ-ын ХНХЯ-аас ажлын зөвшөөрөл авсан байгааг нэмэн тооцвол өнөөдөр монгол дахь Чехийн ЭСЯ-наас зорчин ирэх виз авахаар 4000 шахуу монгол иргэн явах цагаа хүлээж байна гэсэн үг юм.
Ирэх сард 12 мянган гадаад иргэн ажилгүй болно
БНЧУ-ын Засгийн газрын 2009 оны хоёрдугаар сарын 9-ний хуралдаанаар Дотоод хариилцааны сайд И.Лангерийн оруулсан Санхүүгийн хямралаас үүдэн гадныхан олноороо ажилгүй болж байгаа нөхцөлд БНЧУ-ын дотоод аюулгүй байдлыг хангах-д чиглэгдсэн саналыг хэлэлцэн батласан. Тэрбээр Засгийн газрын хуралдаанд санхүүгийн хямралаас үүдэн гадны ажилчид олноороо ажилгүй болж байгаа нь Чех улсын дотоод аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй хэмжээнд хүрээд байгааг дүн шинжилгээнд үндэслэн анхааруулж. Бүрэлдэн бий болсон нөхцөл байдлаас гарахад чиглэгдсэн тодорхой арга хэмжээ төлөвлөснөө танилцуулсан байна. Хамгийн гол нь тус улсад хөдөлмөр эрхэлж байгаа гадаадын иргэд олноороо ажилгүй болсноор мөнгө олохын тулд хараар ажиллах. Хууль бусаар орлого олох зэрэг сөрөг замд татагдан орж болзошгүйн хамт нутгийн иргэдийн дургүйцлийг хүргэж.
Улс үндэстнээр нь доромжлон гутаах, ялгаварлан үзэх зэргээр нийгмийг түгшээж байгааг онцолж байв. Тус улсын ДХЯ-ны мэдээгээр гуравдугаар cap гэхэд 12 мянган гадаад иргэн ажилгүй болох тооцоо гарсан байна. Мөн энэ оны эхний хагаст нийт 68 мянган хүний ажлын зөвшөөрөл нь дуусах гэнэ. Тиймээс тус улс эхний ээлжинд 2000 гаруй гадаадын иргэнийг нутагт нь буцаах зардал. Мөн тэдэнд сайн дураараа нутаг буцаж байгаад нь урамшуулал болгон хүн тус бүрт 500 евро олгохоор тусгасан. Харин энэ ажлыг хэрэгжүүлэхэд зарцуулагдах нийт 60,7 сая крон буюу хоёр сая гаруй еврог Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэсэн байна. Ташрамд дурдахад, энэ хөтөлбөрт хамтрагдсан гадаадын иргэдийн тоо нэмэгдсээр 2000-аас хэтэрсэн тохиолдолд уг хөтөлбөрийг үргэлжлүүлэх гэнэ
Гурван сарын цалинтай тэнцэх нөхөн олговор…
Гадаадад ажиллаж байгаа монголчуудын анхааралд нэг зүйлийг хүргэхэд ажиллаж байгаа фирм нь татан буугдсан болон өөр газар шилжиж байгаагаас. Мөн орон тоогоор илүүдсэн гэдэг шалтгааназр ажлаас халагдсан тохиолдолд нөхөн олговор авах эрхтэй юм байна. Ажил эрхэлж байсан хэнд ч энэ хамаатай бөгөөд ажил эрхлэгч танд ч ийм зүйл тохиолдохгүй гэх баталгаа байхгүй гэсэн. Тиймээс та бүхэнд хэрэгцээтэй мэдээллийг багцалж хүргэж байна. Гурван сарын цалинтайгаар ажлаасаа халагдах. Ажлаас халах тухай мэдэгдлииг зөвхөн хөдөлмөриин хуулийн 52 дугаар зүйлд заасан нөхцөл бүрдсэн тохиолдолд л гаргаж болох бөгөөд харин халагдсаны нөхөн олговорыг зарим тохиолдолд олгохгүй байж болдог байна. Хэрвээ ажиллаж буй пүүсийг чинь бүхлээр нь юм уу нэг хэегийг нь татан буулгаж байгаагаас.
Эсвэл бүр өөр газар руу нүүлгэн шилжүүлэх болсноос, мөн орон тоогоор илүүдэж байгаа гэсэн шалтгааны аль нэгээр халагдсан тохиолдолд дор хаяж гурван сарын цалинтай тэнцэх нөхөн олговор, нэмээд хоёр сарын хугацаанд халагдахтай холбогдсон хөнгөлөлт эдлэх эрхтэй. Харин эрхэлж буй ажлаас нь шалтгаалахгүйгээр эрүүл мэнд нь муудаж цаашид ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон, ажлаа хийх явцад удаа дараа алдаа дутагдал гаргасан ажилчдад нөхөн олговор олгохгүйгээр халах эрхтэй. Шууд халах нөхцөл гэдэг нь хөдөлмөрийн гэрээгээ шууд цуцална гэсэн үг. Санаатай үйлдлээрээ ажил олгогчдоо их хэмжээний хохирол учруулсан. Пүүсийнхээ худалдааны нууцыг задалсан болон удирдах ажилтныхаа эрх чөлөөнд халдсан, үг хэлээрээ доромжилсон тохиолдолд. Мөн ямар нэгэн шалтгаангүйгээр ажлаа хэд хоногоор тасалсан тохиолдолд ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээгээ цуцалж болно хэмээн Haүel & Hol6sek хууль зүйн товчооноос мэдэгдэж байна.
Харин ажил олгогчоос таныг халах шалтгаан болгосон эдгээр зүйлийн алинд нь ч та буруугүй тохиолдолд түүний халсан шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаагаа. Мөн өөрийгөө цаашид үргэлжлүүлэн ажиллуулахыг шаардаж байгаагаа ажил олгогчдоо бичгээр мэдэгдэх хэрэгтэй. Харин асуудал шүүхээр шийдвэрлэгдэнэ. Шүүхийн шийдвэр ажилчны талд гарсан тохиолдолд пүүс ажилчинд уг хугацааны цалинг нөхөн олгох үүрэгтэй байна. Ташрамд дурдахад, тодорхой шалтгаан дурдаагүй байгаа халах мэдэгдэл хүчин төгөлдөр бус юм. Халах тухай мэдэгдэлд яагаад халж байгаа шалтгааныг маш тодорхой тусгасан байх шаардлагатай. Энд дурдсан шалтгааныг хожим нь ямар нэгэн байдлаар өөрчилж болохгүй.
Хэрэв ажилчныг ажлаас нь халах болсон шалтгааныг дурдаагүй мэдэгдэл ирүүлсэн тохиолдолд хүчин төгөлдөр бус мэдэгдэл болно. Ийм тохиолдолд хөдөлмөриин гэрээ цуцлагдсан өдрөөс эхлэн хоёр сарын хугацаанд түүнийг эсэргүүцэн заргалдах эрхтэй. Нэг зүйлийг хэлэхэд ийм тохиолдолд өртсөн ажилчин шууд өмгөөлөгч, хууль зүйн товчоонд хандах хэрэгтэй гэнэ. Харин үйлдвэрчний байгууллагын гишүүн биш байсан ч тэд танд туслах ёстой юм байна. Мөн тухайн ажилчныг орон тооны илүүдлээр халсны дараа тэр ажлын байранд чинь өөр хэн нэгнийг авч ажиллуулж байгаа нь илэрвэл энэ нь ажилчныг халсан мэдэгдлииг хүчингүй болгох үндэслэл гэдгийг мартаж болохгүй.
Зуучлах биш хулхидах нь ихэссэн Агентур
Гадаадаас ажиллах хүч авсан байгууллагууд гэрээт ажилчдыг ажлаас нь халахыг хориглосон хуулийн заалт байдаг юм байна. Үүнд, хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсан. Жирэмсэн, төрөхийн өмнөх эсвэл төрсний дараахи амралт. Хүүхдээ асран цалинтай чөлөөгөө эдэлж байгаа хүмүүсийг ажлаас халахыг хуулиар хориглосон байдаг. Хуулийн энэ заалт түр цэрэгт явсан болон олон нийтийн сонгуульт алба хашиж байгаа ажилчдад. Тэднийг үүргээ гүйцэтгэж байх хугацаанд нь, үйлдвэрчний байгууллагын сонгуульт хугацаанд нь бас хамаарагдах юм байна. Хэрэв тухайн пүүс татан буугдаж байгаа, эсвэл өөр газар руу шилжин нүүсэн тохиолдолд түүнийг нь онцгой тохиолдол гэж үзэн ажил олгогчоос дээр дурдагдсан ажилчидтай хөдөлмөрийн гэрээгээ цуцлахыг зөвшөөрдөг юм байна. Мөнгө олж гэрийнхэнээ баярлуулахаар цаг наргүй ажиллаж байсан иргэд нэг л өдөр гэнэт ажлаасаа халагдсан тухай мэдээлэл авах нь цөөнгүй. Хүний нутагт, хэл сайн мэдэхгүй, хуулийн мэдлэг тааруухан зэрэг шалтгаанаас болж тэд хаашаа, хэнд хандаж тусламж хүсэхээ мэдэхгүйгээс хохирч үлдэх нь олон.
Тиймээс бид ийм тохиолдолд хэнд, хаана хандах талаар мэдээлэл хүргэж байна. Хамгийн түрүүнд, хот, дүүргийн хөдөлмөрийн шалган байцаах газар буюу inspektor6t ргбсе-д хандана. Мөн үйлдвэрчний байгууллагууд, иргэдэд зөвлөгөө өгөх газар, халагдсан хүмүуст холбогдох зөвлөгөө өгдөг www.e-sondy.cz сайтад ханд. Хуульчид, өмгөөлөгчдийн хувьд БНЧУ-д ажиллаж байгаа хүмүүс бол тус улсын өмгөөлөгчдийн танхимын www.sak.cz сайтад холбогдоорой. Монголчуудын хөдөлмөр зуучлалыг европын орнуудад Агентур хэмээн нэрлэдэг. Агентурын ажилчдын хувьд ажил олгогч нь түүнийг зуучлан авчирч тодорхой ажил эрхлүүлдэг. Ингэснээр зуучлуулсан ажилчдын ажил амьдрал ажиллаж байгаа үйлдвэрээс нь гэхээсээ агентураас нь илүүтэй хамааралтай гэсэн үг. Жишээлбэл, Чехэд ажиллах хүчнийг хөлслөн ажиллуулах буюу зуучлах агентураар дамжуулан хөдөлмөр эрхлүүлэх хэлбэр Хөдөлмөрийн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу 2004 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн албан ёсоор зөвшөөрөгдсөн байна. Ажиллах хүчний зуучлалын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг БНЧУ-ын ХНХЯ-аас олгодог бөгөөд тус улсад одоогоор албан ёсоор зөвшөөрөл авсан 2000 гаруй агентур байдаг юм байна.
Үйлдвэр, аж ахуйн газрууд агентурын ажилчдыг хөлслөн ажиллуулснаар тэдгээр ажилчдын талаар хүлээх төрөл бүрийн үүрэг хариуцлагаас бүрэн чөлөөлөгддөг нь хөлсний ажилчдыг олноор ажиллуулахад нөлөөлдөг гол хүчин зүйл болдог аж. Энд нэг зүйлийг хэлэхэд хамгийн харамсалтай нь ажилчдыг ажилд зуучилж байгаа агентур нь тэдний хөдөмөрийн мөлжиж ашиг олохоо бодохоос бус тухайн ажилчны ажил амьдралын талаар хуулийн хариуцлага хүлээхийг хүсэхгүй нь их болсноор гадаадын, ялангуяа монгол ажилчид хүнд байдалд орох нь их байдаг байх. Учир нь энэ төрлийн үйлчилгээ эрхлэгчид гуравдагч орнуудаас хэл ус мэдэхгүй, хууль эрхийн мэдлэг нимгэн хүмүүсийг сайхан амлалтаар хууран авчирдаг. Ингэснээр тэдэнд ашиггүй гэрээгээр, хүнд нөхцөлд, хөдөлмөриин хөлсний доод хэмжээнд хүрэхгүй шахам цалин олгон өдөрт 18 хүртэл цагаар, амралтын өдөргүйгээр тасралтгүй ажиллуулдаг байна. Хамгийн гол нь энэ мэт хууль бус үйлдлийг Чехийн холбогдох байгууллагууд анхааралдаа аван шалгаж илрүүлэх арга хэмжээ авдаг ч тэр бүр амжилттэй байдаггүй хэмээн эх сурвалж өгүүлсэн.
Тиймээс ийм байдалд орсон монголчууд Чехийн хот дүүргүүдийн хөдөлмөриин албадын дэргэдэх хөдөлмөриин шалган байцаах газрууд / inspektorбt prбce /, цагдаагийн газар, Плзэнь зэрэг зарим хотод байгуулагдсан, гадаадын ажилчдад туслах төвийн ажилтнуудад хандан мэдээлэх ёстой аж. Ташрамд дурдахад, хөдөлмөрийн мөлжлөг нь өөрийн шинжээрээ хүний наймааны нэг хэлбэр болдог. Энэ утгаараа мөлжлөгөд өртсөн хүн хүний наймааны хохирогч болдог байна. Чехийн Дотоод хэргийн яамнаас хүний наймаатай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх төслийг Чех, Монголын төрийн бус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж. Энэ төслийн хүрээнд хүний наймааны хохирогчдыг гэрчийн хувьд хамгаалалтад авах, түүний цаашдын ажилд туслалцаа үзүүлэх зэрэг арга хэмжээ авч эхэлеэн байна. Иймд тус улсад ажиллаж амьдарч байгаа монголчууд маань өөрсдийнхөө төлөө болон өөр шигээ бусад хүнийг зовлонд унахаас урьдчилан сэргийлэх үүднээс дээрх байгууллагуудад хандах хэрэгтэй хэмээн Гадаад харилцааны яамны Консулын газраас мэдэгдсэн билээ.
Х.Халиунаа
Дугаар 027 /953/