Элсэлтийн шалгалтын хураамж яагаад нэмэгдчихэв

Улаанбаатар хотоос нэг, Дундговь аймаг нэг, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 28 сурагч бүртгүүлжээ. Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн хүүхдүүдтэй уулзахад элсэлтийн хураамж өндөр байна гэдэг шалтгаан голдуу хэлсэн юм. Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлийн хураамж нь өнгөрсөн жилийн хувьд 3500 төгрөг, батламж хуудас нь 500 төгрөг байсан. Хэдэн ч шалгалт өгсөн нэг батламжтай байсан. Харин энэ жилийн хувьд 4500 төгрөг, батламж хуудас нь 700 төгрөг болсон. Ингээд эцэг эхчүүд болон, сурагчидтай уулзаж шалгалтын хураамжийн үнэ нэмэгдсэн талаархи санал бодлыг нь сонирхсон юм.

Т.Халиунаа Олон шалгалт өгөхгүй

Нийслэлийн хоёрдугаар дунд сургуулийг энэ жил төгсч байгаа. Би одоохондоо бүртгүүлэх болоогүй байна. Гурван cap гараад бүртгүүлэх бодолтой байгаа. Суралцах мэргэжлээ хараахан шийдээгүй. Нэг их олон шал¬галт өгөхгүй. Сонгох мэргэжлийнхээ дагуу 3-4 хичээл л сонгон гэж бодож байгаа. Хураамжийн үнэ өндөр санагдсан.

О. Мөрөн Шалгалтын хураамж үнэтэй байна

Дараа долоо хоногт бүртгүүлнэ гэж бодож байгаа. Эртхэн бүртгүүлчихвэл санаа амар сонгосон хичээлээрээ шалгалтдаа бэлтгэнэ. Тэгэхгүй бол ямар хичээлээр сонгох вэ гэж явсаар байгаад юу ч бэлдэж чадахгүй олон шалгалт өгөх юм болно. Математик, физик, нийгэм, химийн хичээлийг сонгохоор болсон. Шалгалтын хураамж их өндөр санагдсан. Арван жилийн хүүхдүүдэд 20 мянган төгрөг битгий хэл 500 төгрөг ч олдохгүй шүү дээ.

Х.Норов Ингэж шалгалт зохион байгуулах ямар хэрэгтэй юм

Өнгөрсөн жил манай хүүхэд төгссөн. 3500 төгрөг гэхэд өндөр л байсан. Ард түмний амьдрал ямар хэцүү байгаа билээ. Гэтэл зөвхөн мөнгөний төлөө ажилладаг байгууллагуудыг татан буулгах хэрэгтэй. Хэнд ч хэрэггүй ийм байгууллага хэтэрхий олон байна. Ингэж шалгалт зохион байгуулах ямар хэрэгтэй юм. Тэртэй тэргүй их дээд сургуульд орохын тулд дахин мөнгө төлөөд, өдөржин шөнөжин дугаарлан зогсч байгаад бүртгүүлдэг биз дээ. Улсын байгууллага бол төсвөөсөө мөнгөө гарга, хүүхдүүдийг шулахаа боль.

Г.Ганбат Долоо, найман шалгалт өгөхгүй шүү дээ

Шалгалтын хураамж 4500 төгрөг гэхээр болж байна. 11 жил сурчихаад нэг удаа өөрийнхөө төлөө төлж байгаа юм чинь. Хэрвээ үнэгүй авбал бөөн будлиан, арын хаалга гэдэг нь газар авч, хэрээс хэтэрнэ. Тодорхой мэргэжлийн дагуу өгөх юм чинь хаа хамаагүй долоо, найман хичээлээр шалгуулна гэж байхгүй байлгүйдээ.

И.Оюунсайхан Элсэлтийн шалгалтын хураамжийг манайх тогтоологгүй

Элсэлтийн шалгалтын хураамжийн талаар БСШУЯ-ны харьяа Боловсролын үнэлгээний төвийн захирал Ц.Оюунсайханаас тодрууллаа.

-Төгсөх ангийн хүүхдүүд, эцэг эхчүүд бүртгэлийн хураамж өндөр байгаад шүүмжлэлтэй хандаж байна?

-Элсэлтийн шалгалтын бүртгэлийн хураамжийг эргүүлээд өөрсдөд нь зориулдаг. Улсын хэмжээнд гэхэд 5000 багш ажилладаг. Өнгөрсөн жил хөдөө орон нутгийн хянагч багш нар нэг өдрийн цалин муу байна

гэсэн гомдол гаргасан. Бүхэл бүтэн өдрийн турш тэр хүүхдүүдийг хянаад зогсоно гэдэг хэцүү л дээ. Мөн элсэлтийн шалгалт нь нууцлалын өндөр төвшинд байх шаардлагатай байдаг, Бүртгэлийн хураамж нь шалгалтын дэвтэр, хариултын хуудас, баганан код, нууцлал хангах тест бэлтгэх, шалгалт өгөх төвүүдийн байрын түрээс гээд бүх үйл ажиллагаанд зарцуулагддаг.

-Шалгалтын хураамжийг 5500 төгрөг байлгахаар санал оруулсан гэж байсан?

-Тийм ээ. Гэхдээ элсэлтийн шалгалтын хураамжийг манайх тогтоодоггүй. Бид нар үнийн саналаа БСШУЯ-нд оруулдаг. Тэгээд Сангийн яамнаас тогтоосон үнэ нь 4500 төгрөг. Ер нь, бол нийтийн эрх ашигт тохирсон үнэ гэж бодож байна. Эцэг эхчүүд, сурагчид өндөр гэж яриад байх юм. Гэтэл төрөөс 18 нас хүрээгүй хүүхдүүдэд хүүхдийн мөнгө гэж өгч байгаа. Жилдээ 100 гаруй мянган төгрөг төр өгч байгаа шүү дээ. Яагаад нэг удаа тэр мөнгөө өөрт хэрэгтэй зүйлд зарцуулж болдоггүй юм.

-Элсэгчдийн тоо өнгөрсөн жилийнхээс илүү байгаа юу?

-Өнгөрсөн жил 45921 хүүхэд төгссөнөөс, 43 мянган хүүхэд шалгалт өгсөн. Энэ жилийн хувьд 40317 хүүхэд төгсч байгаа. Өнжсөн гурван мянга орчим хүүхэд байгаа гэсэн тооцоо байна. Төгсч байгаа хүүхэд бүр шалгалт өгөхгүй л дээ. Тэгэхээр шалгалтын төв бараг л адилхан байх болов уу. 2006 оноос нэг ширээнд хоёр хүүхэд суудаг байсан бол нэг ширээнд нэг хүүхэд суух болсон.

У.Бадам

Дугаар 030/609/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button