Гадаадынханд зуучилж, хүний наймааны золиос болгож байна

Эдгээр гэмт хэргийн талаар УМБГ-ын Онц хүнд зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн чиглэлийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч В.Отгонбаяртай ярилцлаа.

-Танай хэлтсийнхэн хүн наймаалсан хэргийн мөрдөн байцаалт явуулж байна уу. Өнгөрсөн жил хэдэн хэрэгт мөрдөн байцаалт явуулсан бэ?

-Он гарснаас хойш энэ төрлийн гэмт хэрэг бүртгэгдээгүй. Тиймээс мөрдөн байцаалт явуулж байгаа хэрэг байхгүй байна. Харин өнгөрсөн жил зургаан хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан.

-Саяхан Эрдэнэт хотод эмэгтэйчүүдийг хил дамнан худалдаалах гэж байсан тухай мэдээлэл гарсан?

-Энэ тухай Эрдэнэтийн цагдаагийн газраас тодруул.

-Танай хэлтэст энэ тухай мэдээлэл ирээгүй гэж үү?

-Үнэхээр ийм хэрэг гарсан бол орон нутгийн цагдаа нар шалгаж байгаа байх. Тийм мэдээлэл сонссон. Гэхдээ би чухам ямар хүн холбогдсныг мэдэхгүй байна. Тэгээд ч манайд хэргийн тухай тайлагнахгүй шүү дээ.

-Өнгөрсөн жил гарсан зургаан хэргийн холбогдогч нар нь дандаа манай улсын иргэд үү?

-Тийм. Гэхдээ гадаадын ялангуяа, Хятад улсын иргэд хүн наймаалах гэмт хэрэгт холбогдсон тохиолдол бий. Хэрэгт холбогдсон иргэд хуулийн дагуу зохих хариуцлага хүлээсэн. Хэдэн жилийн өмнө гадаадын иргэд манай улсад хүн наймаалах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажил хийхгүй байгаа, иргэдийн энэ тухай ойлголт муу байгааг далимдуулан өөрсдөө ирж үйлддэг байсан. Харин одоо манай охид, эмэгтэйчүүдийг монгол иргэдээр зуучлуулж, гэмт хэрэгт өртүүлэх тохиолдол гарч байна.

-Нийслэлд өнгөрсөн оны хоёрдугаар сард хүн худалдаалах гэмт хэрэг олноор гарч, гудамжинд ганц нэгээрээ яваа охид, эмэгтэйчүүдийг хүчээр авч явсан, бусдад худалдсан тухай дуулиан дэгдсэн. Хууль хяналтын байгууллагынхан үүнийг үгүйсгэж байсныг санаж байна. Шалгаад үзэхэд үнэхээр тийм хэрэг гараагүй байсан хэрэг үү?

-Тухайн үед ЦЕГ-ын даргын тушаалаар нийслэлийн дүүргүүдийн цагдаагийн газар, хэлтсээс ажлын хэсэг байгуулан Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг бүх саун, массаж, караоке, зочид буудалд шалгалт хийсэн. Энэ шалгалтын дагуу 27 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан юм. Шүүхээс холбогдох этгээдүүд ял шийтгэл оноосон байгаа. Хүн худалдах гэмт хэрэг гэхээсээ илүү биеэ үнэлэхийг зохион байгуулж, орон байраар хангаж, тээврийн хэрэгслээр үйлчлэх, бусдыг биеэ үнэлэхэд татан оролцуулж байгаа этгээд цөөнгүй бүртгэгдсэн. Тэгэхээр хэргийн зүйлчлэлийг ялгаж салган олон нийтэд зөв мэдээлэх нь чухал байна. Тэгэхгүйгээр хэн нэгний өгсөн Гудамжинд явж байгаа охидыг хүчээр барьж аваачаад хил давуулан худалдаалж байна гэсэн ташаа мэдээлэл тухайн үед иргэдэд илүү хүрсэн. Тиймээс хууль зүйн утгаараа ийм мэдээлэл хоёр өөр агуулгатай болохыг хүмүүс зөв ялгаж салган хүлээж авах хэрэгтэй байгаа юм. Өнгөрсөн оны хоёрдугаар сарын асуудалд биеэ үнэлэхэд бусдыг татан оролцуулсан, зуучилсан, хүн худалдаалсан гэж Жижгээ хочит Пүрэвбатын хэргийг илрүүлснийг олон хүн мэдэж байгаа. Түүнд Эрүүгийн хуулийн хүн худалдаадах гэсэн зүйл ангиар ял оноосон.

-Хүн наймаалсан хэргийг шалгах явцад бусдыг биеэ үнэлэхэд зуучилж, орон байраар хангаж, үйлчилсэн нь, эсвэл янз бүрийн дарамт шахалтын улмаас аргагүйн эрхэнд биеэ үнэлсэн явдал олон байна уу?

-Бид цаанаасаа зориуд, зохион байгуулалттайгаар биеэ үнэлэх ажлын байр бий болгож байгаатай тэмцэх зорилготой. Тэгэхээр аль нь давамгайлж байгаа нь ойлгомжтой. Биеэ үнэлэхийг эрүүгийн гэмт хэрэгт тооцдоггүй. Энэ нь захиргааны зөрчилд ордог. Харин Эрүүгийн хуульд биеэ үнэлэхийг санхүүжүүлж, орон байр, тээврийн хэрэгслээр ханган, энэ үйл ажиллагааг өөрийн бизнес, орлого болгож байгаа этгээдүүдтэй тэмцэнэ гэсэн утгатай заалт байгаа. Энэ заалтын дагуу цагдаагийн байгууллагынхан өөрөө биеэ үнэлдэггүй хэрнээ бусдын биеийг үнэлүүлж, бэлгийн мөлжлөгт өртүүлэн бизнес хийж байгаа хүмүүстэй тэмцэнэ.

-Биеэ үнэлэхээс гадна манай улсад хар тамхины хэрэг ч цөөнгүй гарлаа. Энэ хэрэгт холбогдож өнгөрсөн хоёр жилийн хугацаанд л гэхэд 30 гаруй хүн ял сонсоод байна. Одоо хар тамхитай холбоотой хэрэг шалгагдаж байна уу. Өнгөрсөн онд хэчнээнийг шалгав?

-Өнгөрсөн онд хар тамхины холбогдолтой гурван хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Бусад хэрэгтэй харьцуулахад хар тамхины хэрэг холбогдогч олонтой байдаг. Жишээ нь, хулгай, танхайн хэрэг нэг хүн, бүлэглэж үйлдлээ гэхэд таван хүн холбогддог. Хар тамхи хэрэгт мансууруулах бодис олж авсан, худалдсан, хэрэглэсэн гээд олон хүн холбогдсон байх жишээтэй. Үүнд хүүхэд, залуус олноор хамрагдаж, ял шийтгүүлэх сөрөг үр дагавартай. Тиймээс тэр зүйлийг сонирхох замаар ч юм уу, найз нөхдийнхөө ятгалгаар гэх зэргээр хар тамхи мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөтэй эм бэлдмэл олж авах, зарж борлуулах, хэрэглэсэн үйлдэлдээ эрүүгийн хариуцлагад татагдаж байгаа юм. Үүнд ихэвчлэн амьдралын боломжтой айлын хүүхдүүд өртдөг.

-Одоогоор энэ хэрэгт хэчнээн хүн холбогдоод байна вэ?

-Яг нарийн тоо хэлж чадахгүй нь.

-Манай улсын иргэд гадаадад мансууруулах бодис хар тамхины хэрэгт холбогдох боллоо. Үүнээс болж цаазаар авах ял сонссон тохиолдол хүртэл байна. Хэд хоногийн өмнө ОХУ-ын гурван иргэн хар тамхины хэргээр шүүгдсэн. Ингэхэд га-даадын иргэд манай ул¬сын нутаг дэвсгэрт энэ төрлийн гэмт хэрэгт хэр холбогдож байна вэ?

-Суурьшмал, байнга оршин суудаг гадаадын иргэдтэй холбоотой ийм хэрэгт холбогдсон тохиолдол гарсан. Энэ нь иргэдийн ахуй амьдралаа зохицуулдаг уламжлалтай холбоотой байх. Тэрнээс биш жирийн монгол амьдралаар өсч торнисон хүн хар тамхи ман-сууруулах бодис сонирхохоос илүү сайхан амьдрал мөрөөддөг гэж боддог юм.

-Тухайн хүнтэй л холбоотой гэж ярих гээд байна уу?

-Тийм. Тэгээд ч монголчууд хар тамхи хэрэглээд байдаггүй шүү дээ.

-Хар тамхи, хүн наймаалах гэмт хэргийг шалгахад ямар хүндрэл бэрхшээл тулгарч байна вэ?

-Айхтар тулгамдсан асуудал ч алга л даа. Хилийн гадна үйлдэгдсэн хэрэгт мөрдөн байцаалт явуулах, хохирогчийг хамгаалах асуудал жаахан хүндрэлтэй. Гэсэн ч зохих журмын дагуу шалгаж болоод л байна. Тухайлбал, хүн худалдаалах гэмт хэргийн хувьд Эрүүгийн хуульд зааснаар нэг мөр ойлгоход хүндрэлтэй, хоёрдмол утгатай, Олон улсын гэрээ конвенцэд нийцээгүй тийм зүйл заалттай байсан. Гэхдээ өнгөрсөн онд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулснаар хүн худалдах гэмт хэрэг буюу 113 дугаар зүйлд бодитой өөрчлөлт оруулсан. Улсын Дээд шүүхээс ийм үг хэллэгийг нь ингэж ойлгоно гэж тайлбарлаад өгчихсөн байгаа. Манай улс 2008 оны тавдугаар сард Палермогийн протоколд нэгдсэн. Үндсэндээ энэ хэргийг ямар нэг эргэлзээгүйгээр НҮБ, Олон улсын гэрээ конвенцийн өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу тэмцэх, мөрдөн шалгах, гэм буруутай этгээдэд ял шийтгэл хүлээлгэх үйл ажиллагаа явагдаж байна.

Б.Алтан

Дугаар 030/609/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button