Б.Дэлгэрмаа Шүүхийн байгууллага улс төрждөг, нөлөөнд автдаг боллоо
Үндсэн хуулийн цэц үндсэн үүргээ гүйцэтгэж чадаж байгаа эсэх асуудлаар Ардчилсан Үндсэн хуулийн боловсруулах ажлын хэсгийн гишүүн асан, АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, доктор Б.Дэлгэрмаатай ярилцлаа.
-Та Ардчилсан Үндсэн хуулийг боловсруулах ажлын хэсэгт ажиллаж байсан. Мөн хуульч хүнийхээ хувьд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудалд ямар байр суурьтай байтаа вэ?
-Би Үндсэн хуулийн өөрчлөлтийг үргэлж дэмждэг хүн. Яагаад гэвэл Үндсэн хуулийг боловсруулах ажлын хэсэгт ажиллаж байсан. Одоогийн Үндсэн хуулийг 1990-1992 онд боловсруулсан юм. Манай ард түмний хувьд асар их сорилт, туршилтын үе явагдаж байх үед одоогийн Үндсэн хууль боловсруулагдаж гарсан юм. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай байсан улс орэнд зах зээл гэж юу байдгийг гараараа барьж, нүдээрээ үзсэн хүн байсангүй. Мөн нэг нам бүхий төрийн тогтолцоотой явж байгаад олон намын тогтолцоотой болж парламентын засаглалд шилжиж байсан цаг үед Үндсэн хуулийн үзэл санааг боловсруулж байжээ. Энэ утгаар нь би Үндсэн хуулийг шилжилтийн үеийнх гэж үздэг. Харин одоо шилжилт дууссан. Дууссан гэдгийг олон зүйлээр жишээ татан хэлж болно. Тиймээс дэлхий нийтийн нийтлэг чиг хандлагыг харах, эрх зүйн орчноо зөв бүрдүүлэх хэрэгтэй байна. Тэр утгаараа Үндсэн хуулийг төгөлдөржүүлэх, өөрчлөх хэрэгтэй.
-Анхны Ардчилсан Үндсэн хууль харьцангуй сайн болсон гэдэгтэй хуульчид санал нэгддэг. Өнөөдөр эргээд харахад?
-Миний хувьд Үндсэн хуулийг төгс төгөлдөр баримт бичиг болсон гэж хэлэхгүй. Гэхдээ тухайн үед бид мэдлэг мэдээлэл, чадвар гээд бүхий л боломжоо дайчилж хийсэн хууль. Түүхэн үүргээ ч гүйцэтгэсэн. Тиймээс өнөөдөр бидэнд шинэ хууль хэрэгтэй. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд манай улсын засаг захиргааны нэгж, төрийн удирдлага, парламентын тогтолцоо, улс төрийн намуудын асуудал, ерөнхийлөгчийн хэр хэмжээ, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагууд, нэн ялангуяа хүний эрхийн баталгаа болж байдаг шүүхийн тогтолцоо үнэхээр гаж буруу хандлага руугаа явж байна. Тухайн үед бид энэ бүгдийг монголын хөрсөн дээр өрнөдийн загвараар нь буулгах гэж Үндсэн хуульдаа оролдож байсан бол өнөөдөр манай нийгэмд тохирсон хуулийг өөрсдийнхөө эндэл, ололт амжилтыг харж байж чамбай ажлын хэсэг байгуулж боловеруулах цаг болсон. Миний хувьд ард түмний хэлэлцүүлэг хийнэ гэдгийн эерэг байдаг.
Яагаад гэвэл ард түмэн эцсийн үр дүндээ сэтгэл хөдлөл байдаг. Гэхдээ аливаа ажлын хэсэг хаалттай хаалганы цаана суучихаад амьдралаас тасархай хууль боловеруулахгүй гэдэг нь ойлгомжтой. Мэдээж хэрэг Үндсэн хуулийн ямар заалт, юу нь болохгүй байгаа, ард түмэн ямар бодолтой байгааг судалж байдаг судал-гааны байгууллагууд байх ёстой. Үүний үндсэн дээр Үндсэн хуулиа боловсруулах явцад эдгээр саналыг нэгтгэн дүгнэдэг, авах юмыг нь авах, хаях юмыг нь хаях, мэргэжлийн хүмүүс ажиллах хэрэгтэй. Дараа нь ажлын хэсгийн боловсруулсан төслийг улс төрийн намууд, хууль тогтоогчид хэлэлцэж, харин батлахад бэлэн болсон төслөө хүлээн зөвшөөрөх эсэхээ бүх ард түмний санал асуулга явуулах замаар шийдэж болно. Ер нь манай Үндсэн хуулийг боловсруулахад 430 депутатын оюун ухаан оролцсон учраас гажиж буруутсан зүйл байхгүй болов уу. Гэхдээ сэтгэл хөдлөлөөр асуудалд хандаж байсан зүйл байдаг. Тэгэхээр одоо Үндсэн хуулийг төгс төгөлдөр болгохын тулд мэргэжлийн хүмүүс ажиллах хэрэгтэй.
-Үндсэн хуулийн манаач цэц үндсэн үүргээ гүйцэтгэж чадахгүй байна гэсэн шүүмжлэл ихээр гарах боллоо. Үүнийг дагаад үндсэн хуулийн шүүхтэй болох тухай яригдаж байгаа. Энэ талаар ?
-Үндсэн хуулийг амьд байлгахын тулд Үндсэн хуулийн цэц чухал үүрэгтэй байх ёстой. Хамгийн наад зах нь Үндсэн хуулийн тайлбарыг Цэц хийж байх ёстой. Жишээ нь, тодорхой маргаан хэлэлцлээ гэхэд энэ хэргийг шийдсэн шийдвэр нь эргээд Үндсэн хуулийнхаа тайлбар болоод явах жишээтэй. Гэтэл өнөөдөр Үндсэн хуулийн цэц өөрөө үндсэн хуулийнхаа үргэлж-лэл нь болоод явж чадахгүй байгаа юм. Тиймээс манай улсын шүүх эрх мэдлийн байгууллагын тогтолцоог ч эргэж харах болсон. Ер нь Үндсэн хуулийн цэц байнгын ажиллагаатай байх хэрэгтэй. Манайх шиг сайн боловсон хүчний хомедолтой улсад зөвхөн тусдаа үндсэн хуулийн шүүх байх шаардлагагүй. Тухайлбал, АНУ-ын хувьд Үндсэн хуультай холбоотой маргааныг бүх шатны шүүх нь авч хэлэлцдэг. Түүнээс биш Үндсэн хуулийн шүүх гэсэн тусдаа байгууллага байдаггүй. Манай улс ч тийм тогтолцоонд шилжих хэрэгтэй байна. Нөгөө талаас, шүүхийн бай¬гууллага, шүүгч нарыг ч шинэчлэх хэрэгтэй байна. Харамсалтай нь манайд тангарагтны шүүх байхгүй, шүүхийн байгууллага улс төрждөг, нөлөөнд автдаг болсон байна.
-Үндсэн хуульд 2000 онд нэмэлт өөрчлөлт оруулахдаа дордуулсан гэж зарим улстөрч, хуульчид үздэг. Тухайн үед заавал өөрчлөлт оруулах шаардлага байсан уу?
-Манай Үндсэн хууль ерөнхий хууль байгаа юм. Ерөнхий хуулиудыг тодорхой болгодог нь дагалдах органик хуулиуд буюу ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, шүүх, сонгууль, улс төрийн намын тухай зэрэг хууль байдаг. Эдгээр хууль нь ямар ч тохиолдолд Үндсэн хуулиа давж гарсан заалтуудтай байж болохгүй. Гэтэл манайд үүсээд байгаа гол зөрчилдөөн нь Үндсэн хуулийн 20 дугаар зүйлд УИХ төрийн эрх барих дээд байгууллага мөн гээд заачихсан. УИХ-д олонхи болсон нам нь Засгийн газраа байгуулна гэж байгаа. Үүнээс харахаар манай улс парламентын засаглалтай орон байгаа юм.
Тэр утгаараа парламентын гишүүн нь засгийн газрын гишүүнийг давхар хашиж болно гэсэн Их Британийн системийг авсан. Гэтэл Үндсэн хуулийн цэц УИХ-ын гишүүн засгийн газрын гишүүний албыг давхар хашиж болохгүй. Энэ нь эрх мэдлийн хуваарилалтад харшилж байна гэсэн шийдвэр гаргаж байсан. Тэгвэл эрх мэдлийн хуваарилалт төгс төгөлдөр байдаг орон бол АНУ. Өөрөөр хэлбэл, ерөнхийлөгчийн засаглалтай оронд бүх ард түмнээс сонгогдсон ерөнхийлөгч нь засгаа байгуулаад гүйцэтгэх эрх мэдлээ хэрэгжүүлээд явдаг. Конгресс буюу хууль тогтоох байгууллага нь зөвхөн хууль тогтоогоод явдаг. Конгрессын гишүүн нь гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагад ямар нэг алба хашиж болохгүй. Шүүх эрх мэдлийн байгууллага нь зөвхөн шүүх эрх мэдлээ хэрэгжүүлээд л явдаг жи-шээтэй. Гэтэл манай улс парламентын засаглалтай гэдгээ Үндсэн хуульдаа заасан атлаа Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулиа давсан шийдвэр гаргаж байдаг. Тэгэнгүүт Засгийн газар УИХ-ын тухай хуульд энэ заалтыг оруулах гэхээр Үндсэн хуулиа давсан зүйл хийх гэлээ гэдэг.
Тэгэхээр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болно гэсэн заалтыг нэмж байх жишээтэй байгаа юм. Энэ нь манайд харилцан тэнцэлтэй, бие биенээ хянадаг эрх мэдлийн салаа мөчир бүхий эрх мэдлийн хуваарилалтын төгс төгөлдөр загвар үйлчлэх үндэслэлгүй юм. 1996-2000 оны парламентад ирц хэрхэн нөлөөлж байв. 50, 25, 1 гэсэн суудлын хуваарилалт бүхий Ардчилсан Холбоо эвсэл, МАХН, МСМН-аас бүрдсэн УИХ байгуулагдсан. Гэтэл ирц 51 болж байж хуралдах эрхтэй болдог байлаа. Үүнээс болж дөрвөн жил бойкотолж чадваргүй олонхийн нөхцөл байдал үүссэн болохоор өөрчлөлт оруулах шаардлага манай парламентын практикаас үүдэн гарч байсан юм. Ер нь үүнээс үүдээд засаглалын хувьд эргэж харах болсон юм шиг надад бодогддог. Миний хувьд ерөнхийлөгчийн засаглалыг дэмждэг. Монголчуудад ерөнхийлөгчийн засаглалтай болчихвол нэг хүн гарч ирээд дураараа авирлана гэсэн айдас байдаг. Энэ нь манай улсад хууль тогтоох, шүүх эрх мэдлийн байгууллага нь хүчирхэгжиж чадахгүй байгаатай холбоотой.
-Таны бодлоор Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан тохиолдолд юун дээр илүүтэй анхаараасай гэж бодож байна?
-Үндсэн хуулийн заалт бүр гарцтай, механизмтай байгаасай, өөрөөр хэлбэл зүгээр нэг тунхаглалын шинжтэй бус. Жишээ нь, манай Үндсэн хуулинд хүн эрүүл орчинд амьдрах эрхтэй гэж заасан байгаа. Гэтэл энэ заалт амьдрал дээр хэрэгжиж байна уу? Бид цэвэр агаараар амьсгалж, хорт бодис агуулаагүй хүнс хэрэглэж, тохилог байранд ажиллаж, амьдарч чадаж байна уу? Тэгэхээр тунхаглалаас илүү өнөөгийн нийгэмд Үндсэн хуульд механизмууд буюу гарцуудтай нь оруулах хэрэгтэй байна. Тухайлбал, ХБНГУ-ын Үндсэн хуульд хэрэв гэсэн үг их байдаг.
Хэрэв эвслийн засгийн газар байгуулаад хугацаагаа дуусгалгүй тарвал яах вэ, хэрэв олонхи болж чадаагүй бол яах вэ, хэрэв ирц бүрдэхгүй бол яах вэ, хэрэв нэг гишүүн байн байн намаа солиод байвал яах вэ гэх мэтчилэн хэрэв гэдэг үгээр амьдрал дээр тохиолдох бүх тохиолдлыг хуульдаа оруулсан байдаг. Герман улс эрх зүйн хөгжлийн түвшингээр мэдээж манайхтай юу гэж харьцуулах билээ. Гэхдээ бид байнгын ажиллагаатай парламенттай 20 жил болох гэж байна. Энэ хугацаанд туршлага хангалттай хуримтлуулсан. Тиймээс Үндсэн хуулиа шинээр боловсруулахдаа маш хариуцлагатай хандах хэрэгтэй. Харин нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэгчээр одоогийн үндсэн хуулиа бүү ордуулчихаасай. Гэхдээ өнөөдөр монголчууд өрнө, дорнодод юм үзэж нүд тайллаа. Туршлага хуримтлууллаа. Өөрсдөө ч парламентын, засгийн газрын, ерөнхийлөгчийн, сонгуулийн гээд туршлага хуримтлуул¬сан болохоор ажлын хэсгээ байгуулаад Үндсэн хуулийн өөрчлөлт дээр цаг алдахгүй суух ёстой гэж бодож байна.
Дугаар 027 /953/