Найз залуудаа зодуулсан Д.Пүрэвсүрэн цагдаад ханджээ
иддэг хоолыг сонирхдоггүй хүн байхгүй гэхэд хилсдэхгүй болов уу. 18-хан насандаа өөрөөсөө үе мултарсан баян эртэй дэр нэгтгэж охинтой болсон цагаасаа олны алган дээр ил амьдрах болсон түүний амьдрал санасанаар нь болсонгүй. Удалгүй охиноо тэврэн төрхөмдөө буцсан тэрээр өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоог нэгээр нэмсэн. Гэхдээ сургуулиа амжилттай төгсөж, Хувьсал продакшны жүжигчнээр ажиллаж байхдаа нэлээд хэдэн жүжигт амжилттай тоглосон. Театрын тайз, кино дэлгэц, рекламны орон зай, загварын ертөнц гээд олон төрөлд хүч үзэх түүнийг амжилт бүчиж байв. Охиныхоо эцэг алтны магнат Ц.Мянганбаяраас салсанаас хойш ганцаараа байсан топ модельд сэтгэл алдран, тойрон эргэлдэх олон залуус байв. Тэдний дундаас Д.Пүрэвсүрэнгийн сэтгэлийг Ц.Цэгцбаатар гэдэг залуу эзэмдсэнээр шинэхэн хайрын түүх эхэлсэн юм. Хаа ч хамтдаа явах болсон хосуудын хайрын түүх удаан үргэлжилсэнгүй. Ц.Цэгцбаатар топ моделийг зодож, биед нь багагүй гэмтэл учруулсан хэргээр Чингэлтэй дүүргийн цагдаа дээр шалгагдаж байна. Эмэгтэй хүнд эр бяраа гаргах өөдгүй эрийн нударга Д.Пүрэвсүрэнгийн хамрыг мурийлгаж, нүдийг хөхрүүлсэн гэнэ.
1-р төрөхийн хажууд байрладаг манайдаа л гайгүй эмнэлэгт тооцогдцог чих, хамар, хоолойн ЭММЖ эмнэлэгт хамраа эмчлүүлсэн байна. Хөхөрсөн нүдтэй явах болсон түүнийг сургуулийнхан нь ч ажиглажээ. Зөрж өнгөрөх эмэгтэй хүмүүс ч нүд унаган харах сайхан бүсгүйтэй амраглах байсан Ц.Цэгцбаатар нь Саруул төвийн захирлын хүү аж. Тэрээр хар тамхины хэргээр ял авч шоронд хоригдож байгаа dj Өөжий хочтой О.Ганболд, Д.Рагчаабазар, хип хоп хамтлагийн дуучидтай хамт шалгагдаж, хар тамхи хэрэглэхээр Д.Рагчаабазараас худалдаж авсан нь тогтоогдож байсан ч Өршөөлийн тухай хуульд заасны дагуу ялаас мултарч байсан удаатай. Архи дарс балгах дуртай тэрээр Пүүжээгээс өмнө эхнэртэй бай сан гэдэг. Түүнийг найз залуу нь зодсон гэх энэ мэдээлэлтэй нь хамт Д.Пүрэвсүрэнг хар тамхи хэрэглэдэг, гэртээ хадгалдаг эсэхийг цагдаагийнхан шалгасан тухай мэдээлэл цацагдсан ч албаны эх сурвалж үгүйсгэсэн юм.
М.Хатан
Дугаар 16/3108/