Авто машины хулгайч баригджээ
Аксент маркийн машинуудыг хулгайлан эд ангиар нь салган махалж зардаг байсан нь илэрсэн. Уг хэрэгтэнг Сүхбаатар дүүргийн цагдаа нар жил гаруй эрэн сурвалжилсний эцэст илрүүлэн мөрдөн байцаалтанд шилжүүлсэн. Тэрээр 30 гаруй машин хулгайлсан гэдгээ одоогоор хүлээгээд байгаа аж. Тус цагдаагийн хэсэгт дээрх маркын 20 гаруй машин алдагдсан бүртгэл байдаг байна. Эцэст нь анхааруулахад авто машинаа алдсан болон тонуулсан иргэд тус дүүргийн цагдаагийн байгууллагын Олон нийттэй харилцах албны архидан согтуурахтай тэмцэх тасагт хандахыг анхуулж байна.
Б.Магнай