Халх голын ялалтын 70 жилийн ойд бэлтгэх ажлын хэсэг Хэнтий, Дорнод аймгуудад ажиллаа
олон төрлийн үйл ажиллагаа төлөвлөгдсөний нэг нь Монгол, Зөвлөлтийн дайчдын хөшөө, дурсгалыг сэргээн засварлах ажил юм.
Уг ажлын хүрээнд Ойг зохион байгуулах салбар комиссын дарга, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал М.Борбаатараар ахлуулсан ажлын хэсэг Хэнтий, Дорнод аймгуудад ажиллаа.
Ажлын хэсэг орон нутагт ажиллах явцдаа Хэнтий аймгийн төв болон Дорнод аймгийн Халх гол сумын нутаг дэвсгэр дэх Монгол-Зөвлөлтийн дайчдын хөшөө, дурсгал, цогцолборуудтай танилцаж, тэдгээрийг сэргээн засварлах ажлын үнэлгээ, төсвийн тооцоог хийсэн байна.
Мөн түүнчлэн Халх голын байлдааны ялалтын 70 жилийн ойг зохион байгуулах Засгийн газрын хорооны бүрэлдэхүүнд багтсан Хэнтий, Дорнод аймгийн удирдлагуудтай Халхын голын байлдааны ялалтын 70 жилийн ойд бэлтгэх, тэмдэглэн өнгөрүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын талаар уулзаж, ажил, үүргийн хуваарь, хүрээг тодотгож, улмаар ойн хүрээнд тус аймгуудад Батлан хамгаалах бодлого, зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах ажлыг хамтран зохион байгуулах талаар тохиролцлоо.
Дашрамд дурдахад ажлын хэсэг тэдгээр түүхийн дурсгалт хөшөө, дурсгал, цогцолборуудтай ажиллах явцад Халх голын сав газар дахь түүхийн дурсгалт газрууд ихээхэн хэмжээгээр тоногдон, түүхэн гавъяа сурталчилсан болон дурсгалыг мөнхжүүлсэн самбарууд байхгүй болсон байдалтай байсан байна.
Тэдгээр түүхийн дурсгалт газруудыг сэргээн засварлах асуудлын талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн зохих шийдвэр гаргуулах ажээ.