Танд ашигтай зөвлөгөө
Хүний бие махбодын ерөнхий эсэргүүцлийг сайжруулдаг С аминдэмээр баялаг гадил жимсний тухай танилцуулж байна. Дэлхий дээр 300 гаруй төрлийн гадил жимс тариалж байна. Жилд 86 сая тонн гадилыг хэрэглэж байна. Энэтхэг орон дэлхийд гадил тариалалтаараа тэргүүлдэг ба жилийн нийт хэрэгцээний 20%-ыг хангадаг. Латин Америкийн орнууд болон Бразил, Колумба, Экувадор, Косторико, Мексик нь гадил үйлдвэрлэлээрээ хоёрт ордог.
Гадилын эрүүл мэндэд үзүүлэх ашиг тус
Гадил нь калий аминдэмүүдийн эслэгийг төгс харьцаатайгаар агуулдаг. Гадил нь бусад жимснээс хүний бие махбодод үзүүлэх олон талын ашиг тустай. Харшил үүсгэх нь ховор байдаг ба бага насны хүүхдийн хоолны шингэцэд сайнаар нөлөөлдөг. Энгийн сахар агуулдаг учир цусны эргэлтийг дэмжиж өгдөг. Гадиланд байгаа фолийн хүчил нь оюун ухааныг сайжруулдаг ба аминдэм С-ийн 17%-ыг хангадаг. С аминдэм нь бие махбодод байгаа хорыг саармагжуулах ба шөрмөс болон мөгөөрсний холбогч эдийг бүрдүүлдэг коллаген уургийн нийлэгжилтэнд оролцдог. Ингэснээр ядаргааг арилгах тустай. Мөн гадиланд эслэг их хэмжээгээр агуулагддаг ба энэ нь холестролыг багасгах түүнчлэн зүрхний өвчний эрсдлийг бууруулдаг. Өдөрт хоёр ширхэг гадил хэрэглэснээр хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг хэвийн болгож өтгөн хаталтаас сэргийлдэг.
Гадилтай самартай талх
Орц
-1/4 ц/х давс
-1 ц/х хөөлгөгч
-1 аяга элсэн чихэр
-3 ш гадил / нухсан/
-2 ш өндөг
-1/2 аяга цөцгийн тос
-2 аяга гурил
-1/2 аяга хэрчсэн хушга
Хийх арга. Халаасан хайруулын тавганд масло хийж хайлуулаад дээрээс шигшсэн хуурай гурил болон бусад хольцоо хийнэ. Дээр нь 1 минут орчим хөөсөртөл цохисон өндгөө хийж сайн хутгаад хэвэнд хийж 350С температурт 45 минут жигнэж болгоно.
Гадилтай бин
Орц
-1,5 аяга гурил
-1 ц/х хөөлгөгч
-1/4 ц/х хүнсний сод
-1/4 ц/х давс
– 3/4 аяга ус
-4 ш гадил
-5 аяга ургамлын тос /шарах/
Хийх арга Том саванд 1 аяга гурил, хөөлгөгч, хүнсний сод, давсаа хийж дээр нь усаа хийж зуурмагаа жигд болтол зуурна. Гадил болгоноо ташуу 3 хэрчим болгоно. Нийт 12 ширхэг гадил болно. Хэрчсэн гадил жимсээ үлдсэн 0.5 аягатай гурилдаа өнхрүүлээд дараа нь зуурмагтаа хийж бүрээд халаасан тостой хайруулын тавганд 4-6 ширхэгээр хийж алтан шаргал өнгөтэй болтол нь 3-5 минут шарж болгоно.
ХӨХ ТОЛБО сонин
Дугаар 04/668/