Төв аймгийн Сүмбэр сумын МАХН-ын төлөөлөгчид удирдах эрхийг хууль зөрчин авахыг оролдож байна
Тэр бүх мэдээллийг та бүхэнд цаг тухайд нь мэдээлж байгаа билээ. Энэ удаад Төв аймгийн Сүмбэр сумын ИХ-ын дарга Ч.Цэдэнбал хэвлэлийнхэнд хандсан юм.
Тэрээр МАХН-ын төлөөлөгчид орон нутгийг удирдах эрхийг хууль зөрчин авахыг оролдож, үүндээ цагдаагийн байгууллагынхны хүчийг дайчилж байгаа тухай мэдээллээ. Аймгийн цагдаагийн газрын ажилтан хошууч Цэрэндорж сумын ИХ-ын дарга Ч.Цэдэнбалыг ажлаа хүлээлгэн өг тэгэхгүй бол шүүхийн шийдвэр гаргуулж чадна шүү гэх мэтээр сүрдүүлсэн гэнэ. Сүмбэр суманд орон нутгийн сонгууль хуулийн дагуу болж өнгөрч.
Хуульд заасны дагуу орон нутгийн ИХ-ын анхдугаар хуралдааныг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 27-нд хийж, сонгуулийн үр дүнд бий болсон сумын ИХ-ын төлөөлөгчдийг сонгох зэрэг зохион байгуулалтын асуудлыг авч хэлэлцжээ. Мөн Засаг даргыг сонгох асуудлыг ч цухуйлгасан байна. Улмаар тэд II хуралдаанаа хийхэд тус суман дахь МАХН-ын төлөөлөгчид анхдугаар хуралдаанаар авч хэлэлцсэн асуудлыг дахин хөндөж, анхдугаар хуралдаанаас гаргасан шийдвэрийг хүчингүй болгох муйхар арга хэрэглэжээ.
Төв аймгийн Сүмбэр сумын ИХ-ын дарга Ч.Цэдэнбалын ярианд анхаарлаа хандуулна уу.
үideo1
Тиймээс Ардчилсан намын төлөөлөгчид II хуралдаанаас эхлэн завсарлага авч, хоёр намын бүлэг хуралдааныг гацаанаас гаргах тухай хэлэлцсэн ч өнөөдрийг хүртэл ойлголцолд хүрээгүй явж байгаа гэнэ. Ингэхдээ Сүмбэр сумын МАХН-ын төлөөлөгчид орон нутгийн эрхийг хууль бусаар авах оролдлого удаа дараа хийн, нууцаар дахин анхдугаар хуралдаан хийж, тэндээс гарсан шийдвэрээ аймгийн ИХ-д өргөн барьсан байна. Хуульд зааснаар ИХ-ын анхдугаар хуралдааныг 50 хоногийн дотор багтаан хийдэг журамтай.