Орос, Амеркийн хиймэл дагуул мөргөлджээ
Энэ нь ийм терлийн анхны осол юм. Азаар Олон улсын сансрын станц болон энэ сарын сүүлээр хөөргөхөөр бэлтгэж буй судалгааны хиймэл дагуулд ослоос шалтгаалж үүссэн гэмтэл бага гэнэ. Мөргөлдөөнөөс үүдсэн их үүл, хиймэл дагуулын хэлтэрхий олон долоо хоногийн дараа үгүй болно. Халдлагад өртсөн Оросын хиймэл дагуул 1993 онд задгай сансарт гарсан, ашиглалтаас гарсан бөгөөд жин нь 950 кг бол Iridium компанийн хиймэл дагуул 1997 оноос ажиллаж буй 560 кг жинтэй төхөөрөмж аж. Мэргэжилтнүүдийн тайлбарласнаар иймэрхүү нүсэр биетүүд мөргөлдөхөд нөлөенд нь ойролцоох хиймэл дагуул сүйдэх магадлал өндөр. Гэхдээ НАСА-гийн мэдээлснээр Олон улсын сансрын станц дэлхийн тойрог замд осол болсон цэгээс 435 км-ийн дор байрлаж буй аж. Мөргөлдөөнөөс үүдсэн хэлтэрхийний ихэнх нь агаар мандалд сарнина гэж мэргэжилтнүүд тооцжээ. Гэхдээ аюулгүй байдлын үүднээс олон зуун том хэлтэрхийний байршлыг тогтоох ажил эхэлсэн байна. Мөн ослын шалтгааныг тодруулах мэргэжилтнүүд ч ажилдаа оржээ. Сонирхуулахад, хүн төрөлхтөн 1957 оноос хойш 6000 орчим хиймэл дагуул сансарт хөөргөжээ.
Дугаар 029