Сэргээн засалтын үндэсний төвийг хувьчлах гэж ТӨХ-нд шилжүүлсэн үү
эргүүлэн улсын үйлдвэр болгож төрийн өмчийн харьяа өмч хувьчлалын газрын мэдэлд шилжүүлсэн юм. Харин үүнийг эсэргүүцэж Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбооноос мэдээлэл хийв. Тэд үзэж байгаагаар тус төвтэй адил үйл ажиллагаа эрхэлдэг, эрүүл хүмүүсийг сургадаг бүх Мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвүүд БСШУЯ-ны харъяанд, үүнтэй адил эмнэлгүүд ЭМЯ-ны харъяанд үйл ажиллагаагаа явуулж байхад ганц тус төвийг салгаж ТӨХ-ны мэдэлд шилжүүлсэн нь цаанаа далд утга санааг илэрхийлж байгаа гэнэ. Үүний цаана Сэргээн Засалтын Үндэсний төвийг хувьчилж авах гэсэн бүлэг хүмүүсийн зохион байгуулалттай үйл ажиллагаа байж болох талтайг ч тэд хэлж байна. Монголын төр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаална гэж НҮБ-ын конвенцийг оны өмнөхөн гар өргөн баталчихаад дараа нь цорын ганц хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчилгээ үзүүлдэг мэргэшсэн байгууллагаа устгах тогтоол гаргасан нь олон улсын байгууллагууд болон монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ гадуурхсан явпал гэнэ. Энэ талаар Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбооны ерөнхийлөгч Ц.Оюунбаатар ийнхүү ярьж байна.
үideo1
Сэргээн Засалтын Үндэсний төв нь жилд 1500 орчим хүнд хиймэл хөл, гар, туслах хэрэгсэл хийж, 200 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мэргэжлийн сургалтаар ажлын дадлага олгож, 2500 орчим хүнд үзлэг хийх, зөвлөгөө өгөх, үйлчилгээ үзүүлдэг улсын хэмжээний ганц байгууллага аж. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэд энэ тал дээр тууштай тэмцэх болно гэдгээ мэдэгдэж байлаа.
Olloo.mn
Д.Сугар