Чөдөр өвс
ирмэгээрээ хөрөөний шүд шиг хэлбэртэй нарийн навчнууд нь гурвалж ургадаг. 6-7 сард цэцэглэдэг. Цэдэг нь том, цагаан өнгөтэй. Чөдөр өвс нь их өндөр ургадаггүй. 1-2 м2 талбайд тарж, ороолдон ургадаг.
Тархац ой, тайгад мод ургамал ороож ургадаг.
Эмчилгээний түүхий эд навч, иш, цэцэг.
Бэлтгэх Цэцэглэж, үр өгч байх үед чөдөр өвсний хатуураагүй оройн хэсгээс нь тайрч авдаг. Тэгээд наранд асгаҗ сэврээж байгаад дулаан, агааржуулалт сайтай газар гүйцээж хатаадаг. Эсвэл агаарт сүүдэр газар ил дэлгэж тавиад хатааж болно. Бэлэн болсон түүхий эдийг битүүмжлэл сайтай модон саванд юмуу тааран уутанд хадгална. Чөдөр өвс нь маш хортой ургамал гэдгийг санаарай.
Найрлага С аминдэм, сапонин, полисахарид, флавоноид, кофены хүчил, сахар, гликозид, бичил элементүүд (хөнгөн цагаан, марганц, натрий, магний, никель, төмөр, цахиур, кобальт г.м.). Чөдөр өвсөнд протоанемонин гэгч хортой бодис агуулагддаг учраас их хурц үнэртэй, дарвигнуулсан халуун амттай байдаг байна. Хатаахад энэ бодис нь хэсэгчлэн алдагддаг учраас хатаасан ургамал нь шинэ түүсэнийг бодвол арай хор багатай байдаг байна. Ийм ч учраас чөдөр өвсийг дөнгөж түүсэн даруйдаа эмчилгээнд хэрэглэдэггүй, мөн өөрөө дур мэдэн эмчилж болохгүй.
Эмчилгээний чанар Дорно дахины анагаах ухаанд чөдөр өвсний эмчилгээний чанарыг их өндрөөр үнэлдэг байсан. Чөдөр өвсөөр бэлдсэн эмчилгээний бэлдмэлүүд тамир оруулах, нян устгах, үрэвсэл дарах, зүрхний ажиллагааг сайжруулах үйлчилгээтэй. Навч нь хүчтэй цочроох үйлчилгээ үзүүлдэг учраас бодисын солилцоо муудаж, тамир тэнхээ нь барагдсан хүнд чөдөр өвстэй эмийн бэлдмэл хэрэглүүлэхэд бодисын солилцоог нь эрс идэвхжүүлж өгдөг байна. Дээхэн үед чөдөр өвсийг холтсон цэцэг (лютик), яргуйны (прострел) хамт идээлж, эд эс нь үхжиж эхэлсэн яр, шарханд хэрэглэдэг байсан. Чөдөр өвсийг ходоодыг саяст бүрхүүлийн үрэвсэл, төрөл бүрийн гаралтай хаван, унадаг өвчин, ханиаднаас үүдэлтэй толгойн өвчин, эмэгтэйчүүдийн өвчин, шарх, хамуу зэргийн эмчилгээнд хэрэглэдэг. Дорно дахины анагаах ухаанд цусаар ханиалгах, идээ буглах, уушигны төрөл бүрийн өвчлөл, элэгний үрэв-сэл, хатги зэрэгт чөдөр өвсийг ашигладаг ажээ.
Чөдөр өвс нь элэгний эд эсийг нөхөн төлжүүлдэг. Нэн ялангуяа хорт хавдрын эмчилгээнд үр дүнтэй хэрэглэж болно. Дорно дахины оточ маарамбууд архаг хууч өвчтэй хүмүүст чөдөр өвсийг уулгадаг бай-сан. Чөдөр өвсөөр эмчилсэн өвчин дахин эргэж ирдэггүй гэж ярьдаг. Үүгээр үе мөчний төрөл бүрийн өвчин, хэрлэг (ревматизм), саажилт зэргийг ч анагааж болно. Энэ тохиолдолд ихэвчлэн гаднаас нь чөдөр өвсний хандаар арчиж, шавшиж, жин тавьж хэрэглэдэг. Мөн түүнчлэн арьс цэвэрлэгээний тосны найрлагад ордог.
Хэрэглэх арга
1. 1 цайны халбага жижиглэж бэлдсэн түүхий эд дээр 1 стакан буцалсан халуун ус хийж, усан банн дээр 30 минут чанаж, халуунаар нь шүүгээд анх байсан хэмжээнд нь хүргэж ус нэмнэ. Энэ хандыг хоол идсэнийхээ дараа 1 хоолны халбагаар өдөрт 3 удаа ууна.
2. Чөдөр өвсний цэцэгний хандыг бэлдэхдээ 1 цайны халбага цэцгэн дээр 1 стакан буцалсан халуун ус хийж 30-40 минут хандлаад шүүнэ. Үүнээсээ 1-2 хоолны халбагаар өдөрт 3 удаа ууна.
3. Чөдөр өвсний спиртийн хандыг бэлдэхдээ бараан өнгийн шилний 1/3-ээр жижиглэсэн чөдөр өвс хийгээд, дээр нь хатуулаг өндөртэй сайн чанарын архи хийнэ. Тэгээд харанхуй, дулаан газар 15 хоног хандална. Энэ хугацаанд үе үе сэгсэрч байх хэрэгтэй. Уухдаа 30-40 дуслыг усанд найруулаад өдрийн гурваар ууна. Курс эмчилгээ нь сараас доошгүй. Хорт хавдарт 3 сараас доошгүй хугацаагаар уух хэрэгтэй. Нэг курс эмчилгээнд ойролцоогоор 250 мл спиртийн ханд шаардагддаг. Саажилт, полиартрит (үений үрэвсэл), мэдрэлийн язгуурын үрэвсэл (радикулит), үе мөчний өвчинд энэ хандыг гаднаас нь үрж түрхдэг.
4. Чөдөр өвсийг буцалсан ха¬луун усанд ханддаад, хандаар нь толгойгоо угаахад үс эрүүлжиж, өнгөлөг намирсан болж, хаг болон хуйхны зарим өвчлөлүүд арилдаг гэдэг.
Анхаар!
1. Хортой учраас маш болгоомжтой хэрэглээрэй. Тунг хэтрүүлж болохгүй.
2. Түүсэн даруйдаа хатаалгүйгээр эмчилгээнд хэрэглэж болохгүй.
Эх сурвалж Анагаах арга билиг