Нэгдсэн төв лабортор жилдээ 39 мянган дээжид шинжилгээ хийдэг байна
Нэгдсэн төв лабортор нь Хүнсний хими, Хүнсний хор судлал, Эм био бэлдмэл, Таримал ургамлын үр, Цацрагийн гэсэн таван лабортороос бүрддэг аж. Жилдээ 39 мянган дээжид шинжилгээ хийдэг байна. Энэ нь өдөртөө таван лабортор 200-300 дээжид шинжилгээ хийж байгаа гэсэн үг аж. Энэ талаар тус лаборторын эрхлэгч Д.Цэндээхүүгээс тодрууллаа.
үideo1
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гурван жилийн өмнө Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын нэгдсэн төв лаборторт 20 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн нь лаборторынхоо техникийн шинэчлэл хийхэд багагүй хувь нэмэр болсон байна. Түүнээс хойш өнгөрсөн жил Засгийн газраас хоёр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт мөн хийж лаборторын чадавхийг 20-30 хувиар нэмэгдүүлсэн аж. Yүний үр дүнгээр миламин, мөнгөн усыг бүрэн шинжлэх боломжтой болсон байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрүүд мэнд боловсролын хяналтын улсын албаны дарга Б.Оюунчимэгийн ярьж байгаагаар төв лабортор нь дээжид шинжилгээ хийхэд 99 хувь нь үнэн гарах магадлалтай гэнэ. Тэгэхээр ямар нэг алдаа, буруу хариу гарахгүй гэсэн үг аж.
үideo2
Төв лабортор шинжилгээ хийхэд зарим нэг бараанд үндэсний стандар байхгүй байдаг учир хэцүү байдаг гэнэ. Гэхдээ аль болох олон улсын стандартад нийцүүлэн шинжилгээ хийдэг байна.
Olloo.mn
Д.Сугар