Хөдөлмөрлөж чадвал хямралаас айх зүйлгүй
-Дорнодын зарим суманд өвөлжилт хүндэрч байгаа сураг дуулдсан. Байдал ямар байна вэ?
-Гурванзагал, Чулуунхороот зэрэг хоёр, гурван суманд цас нэлээд орж өвөлжилт хүндэрсэн. Түүнээс биш, аймгийн ихэнх нутгаар өнтэй өвөл болж байна. Би сая тойрогтоо 20 хоног ажиллалаа. Малчидтай уулзаж тэдний санаа бодлыг сонссон. Дорнодынхон маань тун дажгүй өвөлжиж байна гэсэн сэтгэгдэлтэй ирсэн шүү. Манай аймгаас сонгогдсон нөгөө хоёр гишүүн ч ийм сэтгэгдэлтэй ирсэн байна лээ.
-Байгаль, цаг уурын хүндрэл, давагдашгүй хүчин зүйл өвөлжилт хүндрэхэд нөлөөлдөг ч, малчдын өөрсдийнх нь хөдөлмөр, зүтгэл, бэлтгэлээс их зүйл шалтгаалдагдаа. Өвөлжилт хүндэрч байгаа сумдад малчдаас өөрсдөөс нь шалтгаалсан зүйл байна уу?
-Өнгөрсөн зун Дорнодод зуншлага сайхан болсон. Одоо өвөл өнтэй сайхан байна. Манай дорнодынхон өвөлжилтийн бэлтгэл сайн хангаж арвин йх хадлан авдаг. Хүндрэл болсон сумдын хувьд хэчнээн өвс тэжээлээ сайн бэлдсэн ч, цаг агаарын гэнэтийн хүндрэлийг тооцоогүйгээс болж барьц алдсан тал байна.
-Малчид, хөдөөгийн иргэдийн санал бодлыг сонссон байх. Тэд чухам юу ярьж байх юм?
-Би Дорнодод очоод нэгдсэн уулзалт хийгээгүй. Сонгогчидтойгоо арай өвөрмөц байдлаар уулзъя гэж бодсон. Бие төлөөлөгчийнхөө байранд уулзъя гэсэн хүн бүхнийг хүлээн авч уулзлаа. Хоёр гурван өдөр сууж нийт 291 хүнтэй нүүр тулж уулзсан. Иргэд сонгосон гишүүнээсээ ихэвчлэн тусламж дэмжлэг, халамж хүсдэг. Гэтэл энэ байдал өөр болжээ. Миний уулзсан 300-гаад хүнээс 81 нь л ямар нэгэн тусламж дэмжлэг хүссэн. Тэд сэтгэлээсээ хандаж тусламж хүсч байгааг хүндэтгэж үзэх ёстой. Бусад нь архидалтыг багасгах, ажлын байрыг нэмэгдүүлэх, нийгмийн даатгал, татварын тухай хуулиудад ийм өөрчлөлт оруулмаар байна, төр засгийн бодлогод ийм алдаа, дутагдал байна, аймаг, орон нутгийн удирдлагуудын хариуцлагыг сайжруулъя, төрийн албан хаагчдын хүнд суртал их байна гэх мэт улс орны хэмжээний, бодлогын чанартай санал хүсэлт хэлж байна. Тэр бүхнийг нэгтгээд харж байхад сайхан сэтгэгдэл төрсөн. Хүмүүс юм гуйгаад байхаас илүү улс орны хэмжээний асуудалд санаа зовж, түүнд анхаарал хандуулж байна гэдэг сайхан хэрэг шүү дээ.
-Яг одоо УИХ-аар санхүү, эдийн засгийн хямралаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөөг хэлэлцэж байна. Энэ талаар хөдөөгийнхөн хэр мэдээлэлтэй байна вэ. Ер нь орон нутагт хямрал ын байдал ажиглагдаж байна уу?
-Ерөнхий байдлыг ажиглахад дэлхийн санхүү, эдийн засгийн хямрал, түүнээс улбаалсан хүнд¬рэл байгаа учраас иргэн бүрт 1,5 сая төгрөг олгох зэрэг томоохон мөнгөний амлалтууд шууд хэрэгжихэд хэцүү гэдэг ойлголт иргэдэд бий болсон байна. Харин ядаж эхний ээлжинд ахмадуудад 1,5 сая тегрегөө өгөөч, бүр Ца-гаан сарын өмнө 500 мянгыг нь олгооч гэх хүн байна. Ер нь бол хямраад, амьдрал хүндэрч сүйд болж байгаа зүйл алга байна.
Ажиглаад байхад хөдөөд шалгарал явагдаж байна. Малаа маллаж чадах нь маллаад, чадахгүй нь төв суурин бараадаж. Малчдын мал өсөөд ирэхээр тэд малгүй болсон нэгнээ туслах малчин болгож ажлын байр бий болгож байна. Ийм байдлаар дэм дэмэндээ дээс эрчиндээ гэгчээр ажиллаж амьдарч байгаа малчид олон байна.
Сая Дорнодод ажиллах үеэр надтай Жаргал гэж малчин ирж уулзсан. Тэрээр арваад айлыг туслах малчнаар авч ажиллуулан малжуулсан гэнэ. Надад малжуулах төлөвлөгөөгөө үзүүлсэн. Үнэхээр дэмжүүштэй зүйл байна лээ. Айлуудад малаа маллуулаад төлийг нь тэдэнд өгч малжуулдаг гэнэ. Жаргал ахиад арваад айлыг малжуулна гэж байна лээ. Түүнийг би бүх талаар дэмжинэ. Хямрал ярьж хямраад байхаас илүү яаж үүнээс гарахаа ярих хэрэгтэй.
-Дорнод аймаг аж үйлдвэр нэлээд сайн хөгжсөн. Тиймээс энэ суурин дээрээ тулгуурлаад жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэх боломжтой биз?
-Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжиж байгаа нь энэ гээд юу ч үгүй, ямар нэгэн ажил хөдөлмөр эрхлээгүй хүмүүст бэлэн мөнгө өгөх нь эрсдэлтэй. Өөрсдөө хөдөлмөрлөж зүтгээд тодорхой төвшинд үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүст дэмжлэг үзүүлэх бол үр дүнтэй. Дорнодод 30 үхрийн байр барьчихсан, аймгийн төвд гурван өрөө байр худалдаж аваад сүүний үйлдвэрийн тоног төхөөрөмж суурилуулчихаад сайн үүлдрийн үнээ худалдаж авах зэрэгт эргэлтийн мөнгө зээлүүлж туслаач гээд ирж уулзаж байгаа хүн байна. Мөн Гэлэгжаргал гэж залуу арматурын үйлдвэр байгуулж байгаагаа үзүүлсэн. Тэрээр мөн л жаахан дэмжлэг үзүүлэх юм бол 31 хүний ажлын байр бий болгоё, аймагт шинээр баригдах барилгуудын арматурыг үйлдвэрлэе гэж байна. Энэ мэтээр хүмүүс чадлынхаа хэрээр юм хийж байна. Хүн бүхэн үйлдвэр байгуулаад байх боломжгүй. Тиймээс үйлдвэр эрхэлж байгаа нэг нь бусдыгаа ажлын байраар хангах замаар ажилгүйдэл ядуурлыг арилгах нь хамгийн зөв.
Мөн өрхийн үйлдвэрлэлийг сайн дэмжих хэрэгтэй. Манай Дорнодын хойд талын буриад сумд ямар ч хямрал болсон ажрахгүй. Тэд жинхэнэ өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлж чадсан. Мойлтой тос, зөөхийгөө бэлдэнэ, хадлан өвсөө базаана, ногоо их тарина. Захын айлд ороход шалан доороо зоорьтой. Тэнд нь багахан хүнсний дэлгүүрээс илүү хүнсний ногоо дараад неөцөлчихсөн байдаг. Ийм нөхцөлд хямрал гээд айх зүйлгүй. Энэ чинь жинхэнэ Монголыг аврах зүйл.
-Ингэхэд та санхүү, эдийн засгийн хямралаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөөний талаар ямар байр суурьтай байна вэ?
-Олон тэрбум төгрөг гадаадаас оруулж ирнэ, банк, санхүүгийн орчныг сайжруулна гэх мэт бодлогын шинжтэй зүйл ярьж байна. Гэхдээ үүнд нэг юм дутагдаад байна. Санхүү, эдийн засгийн хямрал биш, сэтгэлгээний хямрал болчихоод байна. Хямрал гэж ярьсаар байгаад бүгдээрээ хямарчихлаа. Нөгөө талаар хямралыг УИХ, Засгийн газар л шийдэх юм шиг бодоод, яриад л, баахан төлөвлөгөө зохиож өдөр шөнөгүй хэлэлцэж байна. Уг нь ард түмэн рүүгээ илүү хандмаар байна. Нөхцөл байдлыг ард түмэндээ ойлгуулж чадаагүй засаг төр ямар ч асуудлыг шийдэж чаддаггүй гэдэг. Ард түмэн сэтгэл зүйгээрээ хүчирхэг байж, нэгдэж байж энэ хямралаас гардаг гэдгийг Солонгосын жишээнээс харж болно. Энэ бол жинхэнэ сэтгэлгээний асар том хүч.
Эд мөнгөнөөс илүү эх оронч сэтгэлгээгээр хямралыг давах хэрэгтэй. Мөн дотоод нөөц бололцоогоо эхлээд ашиглах ёстой. Баахан мөнгө зээлээд авдаг, дараа нь хоёр дахь их өр бий болно. Өнөө маргаашаа биш, ирээ-дүйгээ бодох хэрэгтэй. Дотоодын нийт бүтээгдэхүүний 30 хувиас илүү өр зээл тавибал үндэсний аюулгүй байдал алдагдана гэж үздэг. Зөвхөн Хятадаас гурван тэрбум доллар авах нь зөв үү гээд бодох юм их байна.
-Та Бэлчээрийн тухай хуулийг санаачлагчдын нэг. Малчид энэ хуулийн талаар ямар санал, бодол хэлж байна вэ?
-Тойрогтоо ажилласан гол зорилго нь энэ хуулийн төслийн талаар иргэдийн санал, бодлыг сонсох явдал байлаа. Бэлчээрийн тухай хуулийг Г.Занданшатар, С.Бямбацогт, Ц.Цэнгэл гишүүн бид санаачилсан. Мөн Д.Балдан-Очир, Ц.Сэдванчиг гишүүн бид Хөдөө аж ахуйн түүхий эдийн биржийн тухай хууль санаачлаад байгаа. Эдгээр хууль дээр малчдаас санал авсан. Биржийн тухай хуулийг хүмүүс их хүлээж байна. Энэ бол их чухал хууль. Хөдөө аж ахуй руу хандсан төрийн бодлого алга байна. Мал аж ахуйг хөгжүүлье гэвэл махаа экспортолдог болох хэрэгтэй. Тэгэхгүйгээр Монголын эдийн засгийг хөгжүүлэх тухай ярих аргагүй. Max экспортлохын тулд малаа эрүүлжүүлэх хэрэгтэй. Max нөөцлөх нэг удаагийн арга хэмжээнд 35 тэрбум зарцуулахын оронд түүнийг малаа эрүүлжүүлэхэд зориулах нь оновчтой шүү дээ.
-Дорнодод талын улаан, казахын цагаан толгойт гээд сүүний үүлдрийн үхэр бий. Ийм өндөр ашиг шимтэй малыг өсгөн мах, сүү экспортлох боломжтой санагддаг?
-Тийм. Max, сүүний үйлдвэрлэлийг дэмжинэ гээд яриад л байгаа. Гадаад зах зээлд махаа гаргахгүй бол Монголд хэзээ ч махны чиглэлээр жижиг, дунд үйлдвэрлэл хөгжихгүй. Дорнодод өндәр өртөгтэй Махны үйлд¬вэр байгууллаа гэхэд тэр хэрээр зах зээл байхгүй байх жишээтэй.
-Малын тоо толгой өсч байгаагаас бэлчээрийн даац хэтрэх болсон. Дорнодод ийм хүндрэл байна уу?
-Ашиг шимтэй цөөн тооны мал өсгөх нь дээр гэдгийг малчид одоо л ойлгож байна. Бэлчээрийн тухай хуулийн төслийн агуулга ч ийм. Энэ хуулийн төсөлд бэлчээр эзэмших эрхийг малчдын бүлэг нөхөрлөл болон эрчимжсэн мал аж ахуй эрхэлж байгаа иргэд, доройтсон бэлчээрийг сэргээж хамгаалж байгаа хүмүүст эзэмшүүлэхээр заасан. Ингээд малчид нэгдэж бүлэг болж бэлчээрээ хуваарьтай ашиглаад эхлэх юм бол үр шим нь дорхноо гарна.
Г.Сонинбаяр
Эх сурвалж Yндэсний шуудан