Валентины бэлгийг 1800 оноос худалдаалж эхэлжээ
Хожим нь дундад зууны үед Франц, Англид хоёрдугаар сарын 14-нийг шувууд ижлээ олдог улирлын эхэн гэх болсон байна. Валентины өдрийн тухай хамгийн анхны шүлгийг Эйжинкортын тулалдааны үеэр баригдаж, Лондонгийн цамхагт хоригдож байсан Орлеаны Чарльз эхнэртээ зориулан бичжээ. 1415 онд бичсэн энэхүү мэндчилгээ Лондон хотын номын сангийн гар бичмэлийн цуглуулгад бий.
Анхны Валентины карт Естер А.Хоуланд 1840 онд Америкт үйлдвэрлэж, худалдаанд гаргасан байна. Тэрээр жинхэнэ үдээс, тууз, өнгөт зураг зэргээр чимэглэсэн карт бий болгосноороо Валентины загал-майлсан эх хэмээн нэрлэгдэх болсон аж. Хамгийн анхны Валентины карт одоо Британийн музейд байдаг гэнэ.
Их Британид XҮIII зууны дунд үе гэхэд нийгмийн бүхий л давхаргын найзууд, дурлалт хосууд хайр дурлалын бэлгэ тэмдэг болгож гараар бичсэн захидал солилцдог байжээ. XҮI зууны үед хүмүүс дуртай шүлгээ номоос хуулж, хайрын захидал илгээдэг байж. Энэ зууны сүүлч гэхэд хэвлэлийн технологи сай-жирсантай холбоотойгоор гараар бичсэн захидлыг хэвлэмэл картаар орлуулдаг болжээ. Бэлэн карт нь хүмүүс хоорондоо сэтгэлээ илчлэх хялбар арга болсон байна. Мэндчилгээний картын холбооны мэдэгдэж байгаагаар жил бүр нэг тэрбум Валентины карт илгээдэг нь тоогоороо зул сарын баярын дараа орж байна.
Хамгийн анхны Валентины өдрийг тохиолдуулсан худалдаа 1800 онд болсон бөгөөд нэлээд энгийн бай-жээ. 1830-1840-өөд он гэхэд хайрын захидал гоёмсог, бас зурган мэдээлэлтэй болсон байна. Хайрын захидлыг чанартай гоёмсог, цаасан дээр үнэтэй атлаас, тууз, тор ашиглан чимэглэдэг байж. Тагтаа, алт, мөнгөөр хийсэн хосуудын барилдлага, нум сум, цус нь урсч байгаа зүрх зэргийг захиандаа багтаадаг байсан аж. Хоёрдугаар сарын 13-ны үдэш дурласан залуус сэтгэлтэй бүсгүйнхээ хаалганых нь босгоны дэргэд бэлгээ тавиад өөрсдийгөө таниулахгүйн тулд хурдхан холддог байсан гэдэг. Валентины өдрийн урьд шөнө өрөөнийх нь цонхны дор хоносон залууг үүрээр олж харсан бүсгүй түүнийг миний Валентин хэмээн дууддаг байна. Олонхи бүсгүй цонхных нь дор өөрийнх нь хайрлаж явдаг залуу ирсэн байгаасай гэж догдолж байхад зарим нь хэн ч байсан хамаагүй ирээсэй гэж санаа зовж хонодог байжээ.
Гэхдээ залуу бүсгүйд таалагдаж түүнийг өөрийнхөө Валентин мөн хэмээн хүлээн зөвшөөрсний дараа л залуу нь бүсгүйдээ урьдчилан бэлдсэн бэлгээ өгөх ёстой. Бэлгийг маш нямбай, сэтгэл гарган бэлдсэн байх учиртай. Тухайлбал, Генри Смит гэгч худалдаачин хайртай бүсгүйдээ сумаар нэвт харвуулсан зүрхийг бадмаараг чулуугаар сийлж, ган цагариган бүслүүртэй, гоёмсог чамин хайрцагт хийн бэлэглэж байв. Хайрцагны ган бүслүүр дээр Цээж минь хайрын суманд оногдлоо. Хөө хуяг ч зүрхийг минь аварч чадсангүй гэж бичжээ. Энэ баярын бэлгэ тэмдэг нь зүрхэн хэлбэртэй эд зүйл байдгийг тайлбарлах нь илүүц биз ээ. Дурласан залуусын хайртай хүндээ бэлэглэж буй зүрх шил, алт, мөнгө, хуванцар, цаас, чулуун байсан ч хүлээн авч байгаа хүндээ сэтгэлийн илэрхийлэл болж хүрч чаддаг ажээ.
Yүнээс гадна сэтгэлт хосууд бие биедээ зүрхэн хэлбэртэй эд зүйлс, үнсэлцэж буй шувууд, Гэгээн Валентины баярын жинхэнэ утгыг илэрхийлсэн Купидоны далавчит сахиусан тэнгэрийг бэлэглэдэг байна. Харин энэ баяраар бүсгүйдээ хайрын зурвас, цэцгийн баглаатай илгээдэг заншил нэгэн эелдэг франц эрээс уламжлалтай гэнэ. Ухаангүй дурласан франц эр сонгосон бүсгүйдээ нямбайлан боож, нарийн утга илэрхийлсэн цэцгийн баглаа илгээж сэтгэлээ нээжээ. Гэхдээ энэ уламжлалын эхлэлийг XҮI Людовик өөрийн хатан Мария Антуанеттед Гэгээн Валентины өдөр улаан сарнай бэлэглэснээс үүдэлтэй гэж ярьдаг.
Эртний домог ёсоор энэ цэцэг нь хайр дурлал, гоо сайхны охин тэнгэр Афродитагийн ачаар онцгой байр суурь эзлэх болжээ. Учир нь, шархадсан хайртай залуу Адинос руугаа яаран гүйж яваад цагаан сарнайн өргө-сөнд хөлөө хатгуулжээ. Шалбарсан газраас нь дуссан цус сарнайг час улаанаар будсан гэдэг. Энэ цагаас эхлэн улаан сарнай цэцэг хайр сэтгэл, дур хүслийн бэлгэ тэмдэг болжээ.
Гэгээн Валентины өдөр сүй тавих болон бөгж солилцох, жирийн өдөр хэлж зүрхэлдэггүй үгээ хэлэх хамгийн сайхан завшаан тохиолддог, хамгийн тохиромжтой өдөр гэж үздэг.
Мэдээж валентинуудын сэтгэлээ нээхэд зайлшгүй хэлэх шаардлагатай ч илэрхийлэхэд хамгийн ярвигтай үг бол би чамд хайртай юм. Энэхүү гуравхан үгээс бүтсэн өгүүлбэрт асар их итгэл сэтгэл, хайр хүндэтгэл багт-даг бөгөөд бүхий л дэлхий ертөнцийг нэгтгэж чаддаг шидэт үгс билээ. Энэ үг үндэстэн ястан, газар нутаг, шашин шүтлэг, арьс өнгө, хэл соёлоос ч хамааралгүй, энх тайван тогтнож, эсвэл дайн дажин болж байсан ч хаа сайгүй сонсогдож байдаг.