Бидний хайрын түүх ингэж эхэлсэн юм

аав нь, түүхэн жүжигт хатан, хаан болж ард түмнийхээ сэтгэл зүрхэнд хоногшсон гайхалтай жүжигчид. Тэдний тухай Цог хийморийн тууж, Их хайрын өргөл номонд ийнхүү бичсэн байдаг юм.

П.Цэрэндагва Ингэж л эмэгтэй хүнд хайртай болсон юм даа

Жүжигчин С.Бужгарыг дагаад УБДС дээр очиж Кино драмын ангийнхны жүжгийн сургуулилт хийж байгааг нь үзлээ. Тэдний ангид урт хар гэзэгтэй, даврхаатай хар нүдтэй, өнгөлөг бор царайтай, гоолиг жаахан бүсгүй нүдэнд тусаад байлаа.

Гэтэл театрт дагалдан болж ирэхэд өнөөх бүсгүй надаас таван жилийн өмнө төгсч ирээд нэртэй жүжигчин болчихсон байсан. С.Бужгараас Энэ чинь тэгээд сайн жүжигчин үү гэж асуухад Манай театрын урдаа барь-даг хүүхэн гэв. Тэгснээ яасан чи дурлачихсан юм биш биз, яагаад асуугаад байгаа юм гэж шоолоход юу гэж дээ, зүгээр л асууж байхад гэж ичингүйрэн хэлж билээ. Ингээд цонхон дээр ирэхийг нь хүлээгээд л зогсчихсон, тааралдахаараа харц мөргөлдөөд байгаа ч юм шиг санагдаад.

1969 оны намар Арын сайхан хангай руу бригадаар хамт явах хувь тохиож инээж ханиасаар нүүр хагарав.

Тэгээд л нэг өдөр би Анх УБДС-д жүжгийн сургуулилт хийж байхад нь хараад гэзгэнд нь дурласан тухайгаа хэлж билээ. Гэтэл Мэндээ Чи миний амьдралыг мэдэх үү гэж асуусан. Би мэднээ, хүнээс сонссон гэж хариуллаа. Мэндээ тэд чинь өнгөцхөн л харж байгаа юм. Намайг анх өөрөөсөө 15 насаар ах хүнтэй сууж байхад найзууд маань хэрэггүй гэж ятгаж байсан нь үнэн юм байна. Уг нь, нэг их муу хүн биш л дээ. Гэхдээ л би сэтгэлгүй. Хүн харахад үнэтэй хувцас өмсч, сайхан харагдаж байгаа ч эмэгтэй хүн үргэлж дорд амьдарна гэдэг хэцүү юм байна. Ядаж байхад нэрмээс болж чи гэдэг хүн гараад ирлээ. Одоо би чамаас өөр хүн бодохоо байсан гээд мэгштэл уйлав. Ингэж бид нандин холбоо тогтоов.

Бид хоёрыг болздогийг театрынхнаас мэдсэн Жамъянсүрэн /Мэндбаярын хуучин нөхөр/ ороод ирлээ. Тэр та хоёр ингэж явдаг вий вий. Наадахаа дагаад яваарай гэв. Маргааш нь Мэндээгийнд очоод юмаа ав, явъя гээд хажууд нь гэр рүүгээ утсаар ярив. Мэндээ ч мэдээж, харанхуй шөнө хоёр хүүхэд, хөгшин ааваа аваад явахыг зүрхэлсэнгүй. Маргааш нь Мэндээг ирчихээд гэртээ орж чадахгүй зогсч байхад нь би очоод нүүлгэчихсэн шүү.

Хэдийгээр гэр орон нэг тийшээ болсон ч ажил, сургууль дээсэн дөрөөн дээр дэнжигнэлээ. Теартын нүүр тахалдаг жүжигчин Мэндээг халж чадалгүй, намаас хөөж, намайг УБДС-ийн жүжигчний ангид оруулчихсан. Багшийнхаа гэр бүлийг булаасан, арай дэндүү замбараагүй байна гэсээр сургуулиас хөөчихдөг байна шүү. Төд удалгүй театраас дуудахаар нь баярлаад очтол мэргэжлийн үнэмлэхийг минь хурааж авлаа. Ингээд балрах нь тэр. Мэндээ ч өөрөөсөө болж намайг баларлаа гээд л уйлна. Ажил ч үгүй, сургууль ч үгүй өглөө эхнэртээ цай чанаж ажилд нь явуулаад, орой нь тосч авдаг л ажилтай боллоо. Ингэж л бидний хайрын түүх эхэлсэн юм даа.

Д.Мэндбаяр Би Дагваадаа хайртай

Би балчирдаж, гэнэдээд УБДС-д байхдаа өөрөөсөө ахимаг багштайгаа учрав. Багш эхнэрээ хөдөө явсан хойгуур толгойг минь эргүүлсэн байж л дээ. Багшид арга хэмжээ аваад дийлсэнгүй 1960 онд нэг гэрт оров.

1969 оны намар Архангай аймаг руу бригадаар хамт явахад Дагваа бид хоёр дасч дотноссон юм. Салж хагацаж чадахгүйгээ мэдэрлээ. Эргэж ирээд ч салж хагацаж чадахгүй уулзаж, болзсоор л байсан. Ихэвчлэн бие биедээ хоргодсоор байтал автобус зогсчихно. Ингээд л Дагва 120 мянгатаас Таван буудал хүртэл алхчихна шүү дээ. Бид хоёрын хайрын түүх дардан байгаагүй ээ. Байгууллагаасаа, найз нөхөр, ах эгч нараасаа багагүй зэмлэл хүртсэн. Дагва нэлээд дэлгэрэнгүй ярьчихсан байна лээ. Давтаад яах вэ.

Хань маань 1968 оноос өнөөг хүртэл гэр орноо юугаар ч дутаахгүй сайхан л авч явлаа. Ээдрээтэй, со-нирхолтой, зоригтой амьдралыг туулж явна. Сурагчийн формтой дагалданг ардын жүжигчин болно гэж яаж мэдэх билээ.

Нэг өдөр Дагвааг хүлээгээд автобус тостол ирсэнгүй. Ажил гарч дээ гэж бодлоо. Гэтэл нэг согтуу залуу сайрга сайрга гишгээд явж байна. Түүнийг Энэ ч бүр болио шив. Ээж аав нь ингэж явааг нь харвал хэчнээн гомдох бол. Хань ижил гэж энэнд байдаг бол яана даа, их л зовно доо гэж бодож суулаа. Дөхөөд ирэхээр нь хартал манай хүн. Нүүрээ хийх газаргүй болж, хэчнээн ичсэн гээч. Гэтэл өнөөх маань олон жил айлын хашаанд, албаны гэр гуйж амьдарлаа. Чи минь хөл хүнд, аав маань бие нь тааруухан байхад зүгээр сууж чад-даггүй ээ. Тэгээд аавынхаа хөөргийг нэг зуслангийн байшингаар сольчихлоо гэдэг юм байна. Энэ үгийг нь сонсоод уурлах, гомдох, өнөө их ичсэн сэтгэл алга болж, ханиа улам хайрлаж билээ. Би Дагваадаа хайртай.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button