Амьтны араншинг шинжихүйд

Зэрлэг байдлаас нь гэршүүлсэн заан шиг номхон дөлгөөн, тусч амьтан ховор. Тэгээд ч монголчууд өөрсдийн хэлэлцдэг Эвт дөрвөн амьтан үлгэрт зааныг оролцуулан, энхийн бэлгэдэл болгон дээдэлж иржээ.

Алдарт зураач Б.Шаравын зурсан нэгэн бүтээлд Богд хааны ордны гадуур заан зугаацуулж яваа хоёр ламын зураг бий. Богд хаан 1913 онд тэр зааныг Хаант Оросоос 22 мянган цөлхөөв /целков/-өөр худалдан авчээ. Түүнийг нь хоёр лам арчилж малладаг байв. Адуучин, үхэрчин, хоньчин гэдэгчилэн тэр хоёр лам манай заанчид байсан ажгуу. Азийн зарим оронд зэрлэг зааныг барьж сургахдаа өвс ургамлаар өнгөлж далдалсан нүхэнд унагаж, нүхний нэг буланд оготно оосорлон оруулж тавьдаг байна. Тэгэхэд тэр нүсэр том амьтан оготноос үхтэл айн орох гарах газраа олж ядан дагжин чичирдэг аж. Хагас сар болоход өлссөн, айснаас болоод зэрлэг зааны догшин ааш дарагдан хүний өгсөн тэжээлийг идэж номхорч эхэлдэг гэнэ.Аварга зааны өчүүхэн хулганаас айдаг тэрхүү төрөлхийн араншинг монголчууд эртнээс мэддэг Заан, оготно хоёр, Оготны уршиг олондоо зэрэг аман үлгэртээ хэлэлцсээр иржээ.

Цагаан зээр хөлийнхөө хурдыг сорих гэсэн шиг хүний өмнүүр цойлон гарч байж сая сэтгэл нь амардаг. Ийм араншин хулан, тахь, хар сүүлтэд ч бас ажиглагддаг байна. Зэрлэг гахай явдаг жим замаасаа хазайх нь ховор, чигээрээ зүтгэмхий, үнэг зальтай боловч мартамхай нь үлэмж, тарвага уур уцаар ихтэй сониуч зан нь айхаасаа хэтэрсэн амьтан. Амьтадын энэ мэт араншинг ардууд зөвхөн сайн мэдээд зогсохгүй ахуй амьдрал, ан гөрөөний ажил үйлстээ ихэд ашигладаг байв. Үнэг сүүлээрээ, нохой зээх эвгүй үнэр гаргаж амиа хоохойлохыг хичээнэ. Орооны буга урамдах дуу, заарны үнэрээрээ андашгүй. Хүдэр ч мөн ялгаагүй. Тэгээд ч хүдэр бие нь үл үзэгдэвч заараараа танигддаг гэлцдэг. Чоно бол олон муу санаа гаргадаг араатан. Чоно ямар ч үед болов бага үдийн орчим заавал унтаж амрахад нэг нь заавал харуулд гардаг. Унтахаар зэхсэн чоно адууны бүтэн хомоол уугиж дуусах хугацаанд бүрэн унтдаг гэж хашир анчид ярьдаг.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button