АНУ-ын Элчин сайд М.Минтон Б.Обама Монголыг анхааралтай ажиглаж байгаа

Энэ бүхэнд АНУ-ын Элчин сайд М.Минтон хариу өгч байна. Анхны өнгөт арьст Ерөнхийлөгч Б.Обама тангаргаа өргөж, бодлогоо хэрэгжүүлж эхлээд нэг сарыг ардаа орхижээ. Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон ажлын анхны айлчлалаа Япон, БНСУ, Индонез зэрэг Азийн орнуудаас эхэлсэн байна. Б.Обамагийн засаг, захиргаа Ази тивийн улс, орнуудыг онцгойлон анхаарч байгааг түүний айлчлал харуулж буйг Элчин сайд онцлов.

Төрийн тэргүүний ажлаа авсанаас хойш Б.Обама хөгжиж буй орнуудад олгодог Мянганы сорилын сангийн санхүүжилтийг үргэлжлүүлэхээ дуулгажээ. АНУ-ын Элчин сайдын мэдээллээс Монгол Улстай харилцах цаашдын бодлого сэтгүүлчдийн анхааралд байв. Мянганы сорилын сангаас манай улсад олгох болсон 285 сая ам.долларын 60 сая нь энэ оны эхний зургаан сард орж ирэх гэнэ. Өнгөрсөн онд АНУ-ын тэтгэлгээр манай улсын 13 оюутан суралцсан бол энэ онд нэг дахин нэмэх тухай таатай мэдээ дуулгав. АНУ-ын виз олголт, консулын үйлчилгээ анхаарлын төвд байх сэдэв. Энэ тухайд Элчин сайд М.Минтон Манай үйлчилгээ сайжирч байгаа. 2007 онд виз мэдүүлсэн хүмүүсийн 30 хувьд нь олгож байсан бол өнгөрсөн онд 46 болж өссөн. Өөрөөр хэлбэл 9000 хүний 4100-д нь зорчих зөвшөөрөл олголоо. Ярилцлагыг аль болох богино хугацаанд хэрэглэгчдийг чирэгдүүлэхгүйгээр авч, хариу өгөх хугацааг ч тав хоног болгон багасгасан. Ярилцагчдын хувийн нууцыг хадгалах зорилгоор өрөөг шилэн ханаар тусгаарлаж, хүлээлгийн танхимыг тохилог, дулаан болгоход анхаарч байна гэв. Элчин сайдаас зарим асуултад хариу авлаа.

-Ж.Бушийн засаг, захиргааны үед манай хоёр улсад зорчих визний нөхцлийг хөнгөвчлөх тухай яригдаж байсан. Энэ хэлэлцээр цаашид хэрхэн үргэлжлэх бол?

-Бид шаардлага хангасан хүмүүст ямар ч татгалзах зүйлгүйгээр виз олгож байгаа. Виз олгож буй хувь цаашид ч өсөх байх. Шинэ Засгийн газрын бодлого гэхээс илүү бид хууль дүрмээ иргэдэд таниулж манайд хандаж буй хүн бүр зайлшгүй виз авахаар материал бүрдүүлдэг болгохыг зорьж байна.

-Дэлхийн эдийн засгийн хямрал хэдий хүртэл үргэлжлэх тухайд Б.Обамагийн засаг, захиргаа хэрхэн дүгнэж байгаа вэ. Манай улсад хэрэгжүүлж буй тусламж, хөтөлбөрүүд багасах болов уу?

-Хямралыг хэзээ даван туулахыг хэлэхэд амаргүй. Конгресс эдийн засгийг сэргээх хууль, тогтоомж баталсан. Сангийн сайд ч хямралаас гарах хуулийн төсөл өргөн барьсан. Цагаан ордонд Монгол орны байдлыг тусгайлан ажиглаж буй шинжээчид бий. Байдал өмнөхөөс муудахгүй гэдэгт итгэлтэй байгаа.

-Хямралтай холбогдуулж АНУ цагаачдад чиглэсэн хууль, дүрмээ өөрчлөх үү?

-Одоогоор энэ тухай ямар нэг шийдвэр гараагүй.

Ө.Хүү

Дугаар 37/3109/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button