МYЭ-ийн өмч хөрөнгийг мартагнуулан завшсан бус марталгүй завшсан

Өдгөөгийн манай оронд социализмаас өвлөн үлдсэн төрийн бус хамгийн том, цорын ганц байгууллага бол МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛ.

Бүр 1927 оноос монголд үйлдвэрчний эвлэл бий болж түүхэн цаг үе бүрт үүргээ биелүүлж, зарим удирдлага нь хэлмэгдэл гээч хар сүүдэрт дайрагдан амь насаа алдан, ажилгүй, амьдралгүй болж байсан түүх үлджээ.

1990 -ээд он. Хувийн өмчийн тухай ойлголтгүй байсан социализм нуран унахын сацуу, хүн бүрийг өмчтэй баян сайхан болгох хувьчлал гэх зүйл явагдаж ямар үр дагавар гарсныг хөдөлмөрөөрөө амьдарч ирсэн олон хүн мартаагүй.

Хөх ягаан тасалбараа хэрхэн эд хөрөнгө болгох тухай хөдөлмөрчин хүнд ойлголт даанч байсангүй. Энэ сиймхийг цөөнх ашиглан хувьчлалын тасалбарыг цуглуулан хөрөнгөжиж, ард түмний олон жилийн бүтээн байгуулалт болох үйлдвэр, заводууд хаагдан ажилгүйдэл гээч аймшгийг хөдөлмөрчин хүн л нуруундаа үүрэн үлдсэн билээ.

Төр түмэн олныхоо эрхийг мартсан уу гэвэл үгүй. Зах зээл хөгжсөн оронд ҮЭ гэдэг гишүүд болон хөдөлмөрчдийн байгууллага байдаг тэднийхээ хөдөлмөрлөх эрх ашгийг хамгаалдаг гэдгээс уламлан Монгол Улсын анхны парламентаас үйлдвэрчний эвлэлийн тухай хуулийг бүр 1991 онд батлан гаргасан, эдүгээг хүчин төгөлдөр.

Энэ богино (сүүлийн 19 жил) түүхэн цагт МҮЭ гэдэг байгууллага байж л байсан. Гишүүд нь татвараа хураалгасаар хамгаалуулах горьдлого тээсээр л иржээ.

Дэлхийд эв нэгдэлтэй үйлдвэрчний эвлэлийн хөдөлмөрийн эрхийн төлөө тэмцлийг монгол оронд өрнүүлсэн бол яах байсан бол гэсэн харамсал төрөх ч багадна.

Зуд ирвэл хуц, ухна гэж монгол хэлнээ нэгэн хэлц үг бий. Дээрх харамслыг энэ хэлц үг л тайлах байх. 19 жилийн хугацаанд МҮЭ-ийг Ши.Батбаяр 1990-92 он, Г.Адъяа 1992-2004 он, Н.Содномдорж 2005-2006 он, С.Ганбаатар 2007 оноос одоо хүртэл толгойлж иржээ. Энэ цаг үед монгол оронд ҮЭ-ийн хөдөлгөөн ямархуу байв гэдгийг түүх хэлэх бйзээ.

Харин сэтгүүлч Б.Цэцэгдэлгэрийн бичсэн энэхүү нийтлэл МҮЭ-ийн гишүүд өмч хөрөнгөө мартагнаж байгааг л өнөөгийнхэнд сэрхийтэл сануулжээ. Гишүүдийнхээ эрхийг хамгаалж, тэмцэж чаддаггүй юмаа гэхэд өмчтэйгээ байвал учиртайсан.

МҮЭ-ийн дүрэмд түүний хөрөнгийг захиран зарцуулах эрх Их хурал болон түүний чөлөө цагт эрх баригч Ерөнхий зөвлөл (50 гаруй гишүүнтэй хурлын байгууллага)-д байна гэж заасан .

1990 оноос хойшхи Ерөнхий зөвлөл нэг ч удаа үл хөдлөх хөрөнгөө худалдах, бусдад шилжүүлэх тухай шийдвэр гаргаагүй. Харин Ерөнхий зөвлөлөөс сонгогдсон Ерөнхий зөвлөлийн Тэргүүлэгчид (голдуу 11-13 хүний бүрэлдэхүүнтэй) дүрмээ зөрчин байж үл хөдлөх хөрөнгө худалдах, бусдад шилжүүлэх шийдвэр удаа, дараа гаргаж байсны заримыг нь сэтгүүлч ил болгожээ.

МҮЭ-ийн холбооны төв байрны нэг барилгыг А, Б гэсэн хоёр хэсэг болгон хуваах, Б хэсгийг (ахмад хүмүүс МҮЭ-ийн Хөдөлмөр нийгэмлэгийн биеийн тамирын заал гэвэл сайн мэдэх) Манука компаний өмч болгон хувиргах ажил нь Ши.Батбаяраар зохион байгуулагдан Г.Адъяагийн үеэр боловсрон Н.Содномдоржийн үед хэрэгжсэн цаг үе нь санамсаргүй биш болой.

Учир юу хэмээвээс Манука компанийн захирал Б.Бямбадорж нь Ши.Батбаярын хүү, Н.Содномдоржийн шавь гэдэг нь маргаангүй, Г.Адъяа нь Ши.Батбаярыг өвлөн МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан нь санамсаргүй бишийг нотлох бус уу.

Б корпусыг хувьчлан авах ажил удаан жилээр бэлтгэгджээ. Эхлээд энэ Манука компани тус объектийг барьцаалан хөрөнгө босгож их засвар хийжээ.

Энэ нь мөн л МҮЭ-ийн хөрөнгийг барьцаанд тавихыг хориглосон дүрмийн заалтаа зөрчжээ. Хөрөнгийг барьцаалан зээл авах баримтыг хэрхэн бүрдүүлсэн, зээл авсан баримтыг Зоос банкины архиваас хайхад олдох нь гарцаагүй.

Их засварт 590 сая төгрөг зарсан тухайгаа Б.Бямбадорж тус барилгыг өөрийн компанид шилжүүлэх тухай МҮЭ-ийн холбоонд гаргасан хүсэлтэндээ дурьдсан байдаг.

Дараа нь бүхэл бүтэн нэг барилгыг хоёр хэсэг болгон үнэлгээ хийлгэж, албан бичиг үйлдэн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт хүргэж Манука компаний өмч болгон бүртгүүлэх ажлыг зохион байгуулжээ.

Улсын бүртгэлийн газар уг барилгыг Манука компаний хөрөнгө болгон бүртгэх үндэслэлгүй болохыг анхааруулан бүртгэхээс эхэндээ татгалзсан байдаг. Гэтэл дахин уг барилгыг Худалдах, худалдан авах тухай гэрээ үйлдэн Улсын бүртгэлийн газрыг хууран мэхлэх аргаар хэргээ бүтээжээ.

Зөвхөн хөрөнгө бус газар нь хүртэл Улаанбаатар хотын Захирагчийн шийдвэрээр Манука-гийн эзэмшилд очжээ.

Эцэст нь МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчдийн 2005 оны аравдугаар тогтоолоор энэ объектийг Манука компанид худалдахыг тэр үед Н.Содномдорж тэргүүтэй 11 тэргүүлэгчдээс ес нь зөвшөөрч гарын үсгээ зуржээ.

Б корпусын барилгыг худалдах тухай Тэргүүлэгчдээрээ шийдвэр гаргуулах ажлыг толгойлон удирдагч нь Н.Содномдорж бөгөөд захиалагч нарынхаа хэргийг бүтээж өгөөд МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгчийн сонгуульт албан тушаалаас өөрийн хүсэлтээр огцорч МҮЭ-ийг хэдэн cap албан удирдлагагүй болгон ёс суртахуунаа гээжээ. Тэр энэ гээгдлийнхээ төлөөсөнд МҮЭ-ийн холбооны харъяа Хөдөлмөрийн дээд сургуулийн эзэмшил газраас хэсгийг өөрийн болгон авч, түүн дээрээ 12 давхар орон сууц бариулан хөлжиж яваа сүүхээтэй нэгэн.

Харин тэр үеийн тэргүүлэгчдээс М.Алтанцэцэг (Ажилтан албан хаагчдын ҮЭ-ийн холбооны дарга), Г.Бямбаа (Тээвэр, холбоо, газрын тосны ажилтны ҮЭ-ийн холбооны дарга асан) нар Б корпусыг худалдах тухай тогтоолд гарын үсэг зурсангүй татгалзан олон нийтэд уг тогтоолыг ил болгон буян үйлджээ.

Ил тод байдлыг ч бас намжаах мэргэн аргыг МҮЭ-ийн удирдлагын хамсаатан хүмүүс сэдэж чаджээ. Д.Цэен-Ойдов (эдүгээ Нэгдмэл үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга, МҮЭ-ийн холбооны орон тооны бус дэд ерөнхийлөгч) тэргүүтэй салбарын ҮЭ-ийн шинэчлэл хөдөлгөөн гэгч гарч ирж уг аравдугаар тогтоолыг хүчингүй болгох эсэргүүцлийн шаардлагыг МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчиддээ тавьжээ.

Тэргүүлэгчид ч алдаагаа засч 2005 оны 13 дугаар тогтоолоороо өмнөх аравдугаар тогтоолоо (хоёр тогтоолын гарсан хугацаа хоорондоо 14 хоногийн зөрөөтэй) хүчингүй болгожээ. Ингээд хөрөнгөө буцаагаад авчихлаа гэж салбарын ҮЭ-ийн шинэчлэл хөдөлгөөн-хөн санаа амарчээ. Санаа амарчээ ч гэж санаагаа амраажээ.

Санаа амралтыг Манука компаний захирал Б.Бямбадорж самбаачлан ашиглаж дээрх аравдугаар тогтоолоор бамбай хийж МҮЭ-ийн өмч хөрөнгө, эзэмшил газрыг өөрийн болгон бүртгүүлж амжсан байна.

Санаа амраах хөдөлгөөн-ийг санаачилсан Д.Цэен-Ойдов гэж хэн бэ? МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгчөөр олон жил ажилласан Г.Адъяагийн нутгийн хүү, түүний ивээлээр Худалдаа үйлчилгээний ажилчдын ҮЭ-ийн холбооны даргаар ажиллаж, уг холбоогоо дампууруулсан нэгэн.

Холбоогоо дампууруулсан дарга сонгуульт ажил нь угүй болохоор НЭГДМЭЛ үйлдвэрчний холбоо гэгчийг зохиомлоор байгуулан даргаар нь өөрийгөө удаа дараа сонгуулан, МҮЭ-ийн холбооны төв байранд олон өрөө түрээслэн, төлбөрийг өөрөө хураан авч зарцуулан амьдарч яваа ҮЭ-ийн зүтгэлтэн. Худалдаа үйлчилгээний ҮЭ-ийн холбооны хяналтын комиссын 2004 оны тайлан илтгэлд Д.Цэен-Ойдов түрээсийн төлбөрөө өөрөө хураан авдагийг дурьдаад 5245 ам. долларыг хувийн хадгаламждаа байршуулсан, удирдах зөвлөлийн даргаар нь олон жил ажилласан Эдийн тэнгэр банкинд хадгалуулсан

холбооныхоо албаны мөнгөнийхээ үлдэгдэл 955 мянган төгрөгийг аваагүй байсан зэрэг дутагдлыг илрүүлэн тогтоожээ. Энэ баримтын хувь заяа хэрхэн төгссөн нь тодорхойгүй.

Мөн тэр 1990-ээд оны Дундуур үйлдвэрчний эвлэ¬лийн хөрөнгөөр Ангараг гэдэг компани байгуулан толгойлж, түүндээ Солонго, Долгион гэхчилэн өөр өөр нэр өгч бултуулан, улмаар компаниа дампууруулсан уу, завшсан уу, МҮЭ-ийн холбоонд багагүй өртэй яваа бизнесмэн.

Тэр МҮЭ-ийн холбооноос 1995 онд хувьдаа орон сууц авахаар нэг сая төгрөг зээлээд өнөө хүртэл төлдөггүй найдваргүй зээлдэгч.

Эцсийн цэгт 2008 онд Манука компанид Б корпусыг өгсөн гэх асуудлыг шалган тогтоох МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлө¬лийн тэргүүлэгчдээс байгуулсан ажлын хэсэгт орж ажилласан Д.Цэен-Ойдов Манука компанитай хийх гэрээг тохиролцохоос өөр аргагүй гэж санал гарган, Санаа амраах хөдөлгөөн-ийг санаачилагчийн дүрдээ итгэлтэй тоглогч Тэрбээр 2005 оны гуравдугаар сарын 15-ны өдөр салбарын ҮЭ-ийн шинэчлэл хөдөлгөөн-ний хурлыг удирдан хийлгэж Б корпусыг бусдад шилҗүүлэхгүй тухай ярилцаж байсан хурлын тэмдэглэлээ эргэж нэг харууштай.

Дашрамд МҮЭ-ийн үл хөдлөх хөрөнгө ийм байхад мөнгөн хөрөнгө нь ямархуу байна вэ. Мөнгөн хөрөнгөө хадгаламж болгодог нэгэн аргад гаршжээ. Хадга-ламжийн сүүлчийн эзэмшигч нь МҮЭ-ийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга М.Ганаа. Гурван удаагийн хадгаламжийн нийлбэр дүн 150 орчим сая төгрөгт хүрч байжээ. Энэ хадгаламж хэдийгээс, юунаас эхтэй, хэрхэн зарцуулагддаг нь тодорхой бус. Ямар боловч 2007 оны дунд үеийг хүртэл хадгаламж байсан. МҮЭ-ийн холбоо бол хуулийн этгээд мөн боловч хувь хүний нэр дээр хадгаламжтай байсан нь баримт. Харин юуны учир хадгаламж нээж, хэрхэн зарцуулддаг байсныг хэрэв МҮЭ-д дотоод хяналт, монгол улсад нийтийн өмчийг хамгаалдаг эрх, үүрэг бүхий байгууллага байдаг бол судлан шалгууштай зүйл мөн.

М.Ганаа нь хадгаламж эзэмшихийн зэрэгцээ ярианы гол сэдэв болоод байгаа Б корпусын барилгыг Манука компанид шилжүүлэх дүрмийн бус үйлдлийг хэрэгжүүлэгч, гүйцэтгэгч сонгуульт албан тушаалтан юм.

Тэрбээр Г.Адъяаг УИХ-ын гишүүн болгох сонгуулийн менежер (2004 онд Эрдэнэт хотын ҮЭ-ийн холбооны даргаар ажиллаж байхдаа) хийсэн. Менежер хийснийхээ төлөөсөнд МҮЭ-ийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга албан тушаал авсан нь ч учир шалтгааны холбоотой. Ер нь, энэ албан тушаалтан МҮЭ-ээс үнэгүй болон зээлээр гурван удаа орон сууц авсан, ивээн тэтгэгч Г.Адъяагийнхаа гэмт үйлдлийг нуун, хаацайлагч гэдэг нь ч тодорхой юм.

Г.Адъяа МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч байхдаа 40 гаруй сая төгрөгийн үнэтэй цоо шинэ ниссан патрол жийп машиныг жолооч, ажилтан нарынхаа хамт архидан согтуурсаны үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас Лүнгийн замд онхолдуулсанаас үүдэлтэй хохиролыг ч нуун дарагдуулах үйлдлийг хийсэн эзэн нь М.Ганаа болон тэдний хамсаатнууд мөн.

Төв аймгийн сум дундын шүүхээс тэдний буруутай үйлдлийг тогтоон МҮЭ-д учруулсан хохирлыг Г.Адъяа нараар төлүүлэх шийдвэр гаргажээ. Энэ шийдвэр дотор нэр заагдан, төлбөр хийх ёстой хүн бол жийп машиныг согтуугаар жолоодон онхолдуулсан, эдүгээ МҮЭ-ийн холбоонд гадаад харилцаа эрхэлеэн ажилтан Амарсанаа (мөн л Сүхбаатар аймгийнх бөгөөд Г.Адъяагийн ойрын садан хүн).

Тэр үед МҮЭ-ийн холбооны Тээвэр үйлчилгээний төвийн дарга (бурхан болсон тул нэрийг дурьдсангүй), ерөнхий нягтлан бодогч Гадиймаа, тооцооны нягтлан бодогч Б.Гэрэлмаа (одоо МҮЭ-ийн холбооны ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байгаа) нар хоорондын тооцоо хийж машинтай холбоотой өр төлбөрийг барагдуулсан тухай тодорхойлолт гарган өгч шүүхийгхуурсан нь ч бий.

Саяхан Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн шалгалтаар энэхүү хохирол барагдаагүй болохыг тогтоосон боловч Тээвэр үйл-чилгээний төвийн өнөөгийн дарга Сугир (мөн л Сүхбаатар аймгийн бөгөөд Г.Адъяагийн бүр нэг сумынх, магадгүй бас л хамаатан садан биз), МҮЭ-ийн холбооны ерөнхий нягтлан бодогч Б.Гэрэлмаа нар хаацайлахыг оролдож байгаа нь илт болж байна.

МҮЭ-ийн холбооны Тээвэр үйлчилгээний төв нь ганцхан машинтай, түүнийгээ арай ядан маллана. Үүний төлөө дарга, нягтлан, нярав гэхчлэн үрэлгэн удирдлагын аппарат ажиллана. Хэн ч бодсон инээдэмтэй зохион байгуулалт.

Энэ завсар Сүхбаатар аймаг гэж дурьдаад байгааг анзаарахад илүүдэхгүй. 1990-ээд оны дундаас МҮЭ-ийн холбооны хөрөнгө тэргүүтнийг завшдаг Сүхбаатар аймгийн нутаг усны гаралтай хүмүүсийн бүлэг үүссэн тухай хэвлэлийн хуудсанд үлджээ. Баримтыг Улаанбаатар сонин 1994 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн №33(492) Гишүүдийн хөрөнгөөр гараа угааж болох уу нийтлэл болон Ардчилал зэрэг олон сонины 2007 оны дугааруудаас үзэж болно.

Дээрх зарим баримтаас үзэхэд Сүхбаатар аймгийн гаралтай бүлэглэл МҮЭ-ийн холбооны дээд удирдлага, гэрээт ажилтан нарын дотор амь бөхтэй оршисоор байгаа бололтой.

2008 онд МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн гуравдугаар хуралдаанаас хөрөнгө санхүүдээ хяналт тавихыг эрхэмлэн тогтоол гаргаж өмчийн байгууллагуудын удирдах зөвлөлдөө үүрэг өгчээ. МҮЭ-ийн холбооны тэргүүлэгч бөгөөд Тээвэр, холбоо, газрын тосны ажилтны ҮЭ-ийн холбооны дарга С.Эрдэнэбатаар ахлуулсан ажлыг хэсэг ч байгуулагджээ. Энэ тогтоолыг хэрэгжүүлэхэд мөнөөх л Б корпусыг дүрмийн бус аргаар бусдад шилжүүлэхэд оролцож байсан эрхэм тэргүүлэгчдийн гар хөл бологсод зургаан cap таруй хугацаанд зүйл бүрээр саатуулжээ.

Харин МҮЭ-ийн холбооны санхүү, аж ахуйн асуудал эрхэлсэн Дэд ерөнхийлөгчөөр Нийслэлийн ҮЭ-ийн холбооны даргаар ажиллаж байгаа Х.Амгаланбаатар есдүгээр сард сонгогдон ажиллаж эхэлснээр гуравдугаар хуралдааны дээрх зорилготой тогтоолыг хэрэгжихэд нааштай алхамууд хийж, ил тод байдал эхэлсэнийг дурьдалтай.

МҮЭ-ийн хөрөнгийг мартагнуулан завших бус марталгүй завшдаг цөөн бүлэг хүмүүст эрүүгийн хариуцлага хүлээлгэдэггүй юмаа гэхэд эрхбиш ёс суртахууны хариуцлага ногдох л учиртай. МҮЭ алдсан хөрөнгөө буцааж авах нь зүй.

Б.Цэцэгдэлгэрийн нийтлэлд дурьдсанаар МҮЭ-ийн холбооны хууль бус наймааг Авилгатай тэмцэх газар шалгаж эхэлсэн бололтой. Энэ шалгалт үр дүнгээ өгөх болтугай хэмээн ерөөл өргөе.

МҮЭ-ийн хөрөнгө санхүү нь иймэрхүү байдаг бол үйл хэргийн үр дүн нь ямар гэдэгт олон түмэн гишүүд нь үнэлэлт өгөх биз ээ.

Ийнхүү МҮЭ-ийн хөрөнгө санхүү, үйл ажиллагаанд хяналт тавьдаг байгууллага гэж байна уу гэж асуумаар.

Ардчилалын амин сүнс нь ил тод байдал, иргэдийн оролцоо. МҮЭ-д энэ асуудал ус агаар мэт. Ерөнхийлөгч С.Ганбаатар нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл, ялангуяа телевизүүдийн мэдээний байнгын баатар гэхэд ёжилсон болохгүй.

Харин МҮЭ-ийн үйл ажиллагаа нь ил тод уу гэвэл дундаас доош дүн авна. Жилдээ ганц хоёр удаа болдог Ерөнхий зөвлөлийн хуралдаан нь хаалттай, тэрч байтугай ажлын албаны ажилтан нар нь ч сонсож суух эрхгүй болохыг Хөдөлмөр сонины 2008 оны нэгэн дугаарт тэмдэглэсэн байсаныг албан тушаалтнууд нь эрхбиш бодолцох байлгүй.

Хөдөлмөрлөх эрхээ хамтран хамгаалах өөрийн байгууллага-үйлдвэрчний эвлэлээ ил тод, шударга ёсонд нийцүүлэн ажилладаг байхад гишүүн бүрийн хүчин чармайлт, сонор соргог байдал чухал болсоныг тэмдэглэн завсарлая.

МҮЭХ-ны ахмад гишүүн Н.Гомбосүрэн

дугаар 032/611/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button