Хямралыг гэтлэх төлөвлөгөөг ирэх долоо хоногт батална

З.Энхболд

Монголбанкинд ханш зарж ашиг олдог хэсэг хүн байдаг гэж сэжиглэж байна. Үнэхээр тийм хүмүүс байдаг бол тэдний үйлдэл валютын ханшийн өсөлтийг гааруулж байгаа. Тухайлбал, Төв банкны дэд ерөнхийлөгч Энхжаргалыг ихээхэн хардаж байгаа шүү. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны нийт 13 банкнаас дөнгөж гуравт нь л валют зардаг учраа тайлбарлахгүй юу. Үүнд УИХ-аас шалгалт хийх хэрэгтэй. Сүүлийн үед социалист нийгмээ эргэн санагалзсан зүйл их ярих болж. Эл төлөвлөгөөнд тусгагдсан асуудлуудаас хувийн хэвшил хийж чадах зүйлд зарцуулахаар төлөвлөсөн мөнгөө багасгахгүй юм уу.

С.Баярцогт /Сангийн сайд/

Төлөвлөгөөнд хувийн хэвшил дангаар хийх боломжтой зүйл тусгагдаагүй. Тухайлбал, ХАА-г дэмжих олон жилийн бодлогын асуудал бий.

Д.Энхжаргал /Монголбанкны дэд ерөнхийлөгч/

Бид арилжааны банкуудын валют худалдан авах хүсэлтийг 100 хувь биелүүлдэг байсан. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан валют арилжих үйл явцад тодорхой хязгаарлалт хийсэн. Энэ нь юуны түрүүнд гадаад валютын нөөцийнхөө найдвартай байдлыг хангах үүрэгтэй холбоотой. Нөгөө талаас арилжааны банкуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг хадгалах ёстой. Валютын нөөцийн удирдлагын асуудал зөвхөн ганц хүний асуудал төдийгүй олон шат дараалал, давхар хяналттай байдаг. Өөрөөр хэлбэл, банкиндханш зарж ашиг олдог хүн байхгүй. Гадаад валютын актив, пассив алдагдсан арилжааны банкуудтай худалдаа хийгээгүй зүйл бий.

С.Баяр /Ерөнхий сайд/

Социалист нийгмээ эргэн санагалзсан гэж ойлгож болохгүй юм. Гагцхүү зах зээлийн эдийн засаг дангаараа явна гэсэн туйлширсан үзэл хол явахаа байж гэж үзэж байгаа шүү дээ. Төрийн зохицуулалтыг зохих хэмжээнд байлгах ёстой. Төлөвлөгөөнд тусгагдсан есөн зүйлийн долоо нь хувийн хэвшилтэй холбоотой. Валютын нөөцийн асуудал гэхэд л алт олборлогчдод эргэлтийн зээл олгохоор тусгагдсан байгаа.

Ц.Элбэгдорж

Хүн тус бүрийг ажилтай байлгаж, ажил хийвэл ам тосдоно гэдгээр төлөвлөгөөг гаргаж ирье. ОУВС-тай хамтарч Засгийн газрын баталгааны дор хувийн хэвшлийнхэн мөнгөө өөрсдөө олох хэрэгтэй. Хувийн хэвшлийнхэн өдөр ирэх бүр ажлын байраа алдаж байгаа энэ үед төрийн албанаас хэчнээн хүн ажилгүй болоод байна вэ.

С.Баяр

ОУВС-тай огт холбоогүй, эсвэл тус байгууллагын хэлсэн бүгдийг дагана гэвэл бүтэхгүй. Энэ үед төрийн, эсвэл хувийн гэлтгүй ажлын байраа хадгалах нь гол зорилт. Магадгүй цалин хөлсний хэмжээг нааш, цааш хөдөлгөхийг үгүйсгэхгүй. Хувийн хэвшлийнхэн ажлаас халагдаж байхад эргүүлээд төрийн албан хаагчдыг хална гэсэн ойлголт байхгүй.

Д.Балдан-Очир

Эл төлөвлөгөө гол баримт бичиг болж нийгмийн сэтгэл зүйд очно. Ингэж нийгмийн сэтгэл зүйд очиход том давхарга, бүлгийн сэтгэхүйд буух тал нь дутагдалтай байх шиг. Өөрөөр хэлбэл, Атрын III аян газар тариалангийнханд хүрсэн жишгээр мал аж ахуйг оруулах хэрэгтэй юм болов уу. Алт олборлолт, борлуулалтын хяналтыг төр шууд хяналтдаа авах хэрэгтэй.

Р.Гончигдорж

Хямралаас гарч чадна гэдэг урмыг нийгмийн бүхий л хэсэгт хүргэх хэрэгтэй. 20 дугаар тогтоол шиг л зоримог алхам үгүйлэгдэж байна. Экспортоо дэмжсэн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн импортын татварын бодлогод эрс өөрчлөлт хийвэл яасан юм бэ. Энэ их хэмжээний зээл авах гэж байгаа үед зээлийн багтаамжаа сайн судлаарай. Өөрөөр хэлбэл, сум, багт мөнгө аваад үйл ажиллагаа зохион байгуулах чадвартай хүн хэчнээн байгаа билээ дээ. Малаас гарах, ашиглаж болох бүхий л зүйлийг төр тодорхой үнээр худалдан авч, малчдад орлого үүсгэх хэрэгтэй. Орлого биш зарлага үүсгэдэг дээд боловсролын байгууллагуудын заримыг нь 2-3 жилийн хугацаатай хаах ч юм уу, эсвэл тэднээс төлбөрийн хөнгөлөлт шаардах нөхцөл хэр байгаа вэ.

С.Баярцогт

-Бараа, бүтээгдэхүүний ач холбогдлыг нь харгалзан импортын татварын хэмжээг өөрчлөх эрхийг Засгийн газарт олговол асуудал илүү шуурхай байна. Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн импортын татварын бодлогод эрс өөрчлөлт хийх саналыг судалж үзсэний эцэст дахин хэлэлцье.

Ё.Отгонбаяр /Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд/

-Дээд боловсролын стандартыг чангатгаж, шаардлага хангахгүй нэгнийх нь үйл ажиллагааг хаах ажлын хэсэг ажиллаж байгаа. Хичээлийн жилийн дундуур хаахгүй ч ирэх намар гэхэд үр дүнг нь харах боломжтой.

Ш.Сайхансамбуу

-Төлөвлөгөө хэлэлцэх нэрээр Засгийн газрын үйл ажиллагааг уях хэрэггүй. Тэднийг яаралтай ажиллуулах хэрэгтэй. Хариуцлагыг Засгийн газар хүлээнэ гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдсэн шүү дээ. Бидний яриад байгаа 1.5 их наяд төгрөг 40 тонн алттай л тэнцэнэ. Тиймээс өнөө маргаашгүй алт олборлогчдоо дорвитой дэмжих хэрэгтэй. Монголд банк дампуурахгүй гэсэн баталгаа хэлж чадах уу.

С.Баяр

-Хэлэхэд амар хийхэд хэцүү. 1.5 их наяд төгрөгийн нэлээд хэсгийг алтнаас авахаар тооцвол УИХ-ын зөвшөөрөл хэрэгтэй. Энэ нь дархан цаазтай газраа л ухна гэсэн үг.

Д.Дамба-Очир

-Цахилгааны үнэ өөрчлөгдөх юм уу.

С.Баярцогт

-Цахилгааны үнэ нэмэх тухай Эрчим хүчний зохицуулах хорооны саналд Засгийн газар эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлсэн.

Н.Батбаяр

-Төлөвлөгөө өрөөсгөл байна. Монгол тусгаар улсын хувьд дотоод асуудлаа өөрсдөө л шийдэх учиртай. Биднийг алт сандайлсан гуйлгачид гэдэг. Аптны 68 хувийн татварыг үгүй хийе. 40 тн алт олборлох саналыг дэмжье. Нөгөө талаас барилгын салбараа эрчимтэй дэмжмээр байна.

С.Баяр

-Дотоод нөөц бололцоогоо ашиглана. Гаднаас хөрөнгө олж ирэх буюу зээлийн асуудалд зарчмын хувьд зөвшөөрөл олговол төсвийн тодотголоор дотоод бололцоогоо хэлэлцэнэ. Хямралын үе гээд байгаль орчны асуудлыг орхигдуулж болохгүй.

Ж.Энхбаяр

-Бид хэрэглэгч ард түмэн болжээ. Улстөрийн гол хоёр нам ийм байдалд хүргэснийхээ төлөө ард түмнээсээ уучлал хүсэх ёстой. Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй, мөнгө хүүлэх замаар оршин тогтнодог арилжааны банкиар дамжуулан яаж үйлдвэрлэлийг дэмжих вэ. Нөгөө талаас Сангийн сайдын хэлснээр импортын татвартаа гар хүрэлгүйгээр үйлдвэрлэлийг хэрхэн дэмждэг юм бэ. Алтанд төр онцгой байдал зарламаар болж. Эдийн засгийн өсөлттэй үеийнх шиг бус арга барилаа өөрчилмөөр байна.

С.Баяр

-Ажил хийж буй хүн алдаа гаргалгүй яахав. Алдаа гаргасныхаа төлөө уучлал гуйх нь зүйн хэрэг. Гэхдээ уул уурхайгаас хамаардаг нь хоёр намаас болсон гэвэл юу л бол. Байгалийн баялгаас олсон орлогоороо тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлсэн нь үнэн. Ингэснээрээ хожсон нь бий ч ачааллыг нэмэгдүүлсэн. Үүнийхээ төлөө уучлал гуйхад буруудахгүй. Арилжааны банкуудаа өөд нь татаж, бодлогоор дэмжих ёстой. Ингэхийн тулд юуны өмнө хяналтыг сайжруулах хэрэгтэй. Манай арилжааны банкууд жижиг учраас жижиг зээл олгогддог. Эндээс зээл жижиг учир компаниуд нь жижиг байгаа нь харагдана. Эдийн засаг нь ч жижиг хэвээрээ. Өөрөөр хэлбэл, томсгохын тулд бодлогоор л дэмжих ёстой. ОУВС Анод банкинд хөндлөнгийн аудит оруулах саналтай байгаа. Энэ нь ч зөв юм. Бид арилжааны банкуудаа дэмжвэл дэмжсэн шиг, хянавал хянасан шиг хянах цаг болсон гэв.

Ээлжит бус чуулганы баасан гарагийн үдээс хойшхи хуралдаанаар Засгийн газраас эдийн засгийн хямралаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөөний төслийн талаар Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хорооноос гаргасан санал дүгнэлтийг хэлэлцлээ. Хоёр өдөр хэлэлцсэн учраас байнгын хорооноос асуух асуулт гишүүдэд төдийлэн байсангүй. Харин төслийн хэлэлцүүлгийн явцад гишүүдээс гарсан саналыг Засгийн газрын төлөвлөгөөний төсөлтэй нийлүүлэн хэлэлцэх үү эсвэл Засгийн газарт үүрэг өгөөд төлөвлөгөөнд нь оновчтойгоор тусгуулах уу гэсэн хоёрдмол асуулт гарлаа.

Ч.Улаан

-УИХ Засгийн газрын хямралыг даван туулах төлөвлөгөөг ямар хэлбэрээр батлах вэ. Засгийн газраас оруулсан бодлогын чиглэлээр нь үү эсвэл гишүүдээс гарсан саналтай хамтатгах уу. Ийм тохиолдолд Засгийн газар оруулсан төлөвлөгөөгөө танихгүй болох вий. Мөн санхүүгийн тухайд ОУВС, Дэлхийн банктай хамтрах уу эсвэл бие даасан байдлаар явах юм уу.

Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар

-УИХ, Засгийн газраас ажлын хэсэг гарна. УИХ-ын гишүүдээс гарсан саналыг шүүж үзээд Засгийн газрын төлөвлөгөөтэй уялдуулах байх. Ирэх долоо хоногоос Засгийн газар төсвийн тодотголыг оруулах чиглэлтэй байна. Тэндээс олон зүйл тодорхой болно. ОУВС, Дэлхийн банктай хамтарч ажиллана. Ойрын 30-40 жил цаашид ч ийм байдлаар явах болов уу. Түүнээс биш эдийн засгийн иймэрхүү хүндрэл бэрхшээлтэй үед 1-2 оронтой хамтраад ОУВС, Дэлхийн банкийг үгүйсгэж болохгүй.

Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Баярсайхан

-Засгийн газар есөн асуудлаа нарийвчилсан төлөвлөгөө болгоно гэсэн. Ерөнхийлөгч болон УИХ-ын гишүүдийн саналыг төлөвлөгөөндөө оновчтой байдлаар тусгах нь зөв. Миний хувьд төсвийн тодотголыг яаран сандран батлах шаардлагагүй гэв.

Ингээд асуулт хариулт дуусч Засгийн газраас оруулсан эдийн засгийн хямралын хүндрэл, бэрхшээлийг даван туулах төлөвлөгөөний тогтоолыг хэлэлцэхээр боллоо. Үүний өмнө гишүүд санал хэллээ.

Х.Жекей

-Дэлхийн эдийн засгийн хямрал манайд нөлөөлж буй нь үнэн. Манай улс эдийн засгийн хувьд хараат шахам болсон. Байдал өдөр ирэх тусам хүндэрч байгаа. Ийм үед хий дэмий талцаж улстөржих шаардлага байхгүй. Ард түмэн ч улстөржилтөөс залхсан байна. Түүний оронд үр дүнтэй өгөөжтэй шийдвэр гарахыг хүлээдэг болжээ. Засгийн газарт эрхийг нь өгөөд 1.5 наяд мөнгийг олж асуудлаа шийдвэрлэ гэсэн үүрэг өгье.

Ц.Элбэгдорж

-Дэлхийн зах зээл дээр хувьцааны худалдан авалт сайжирч буй нь нааштай мэдээ. Ийм үед хүн бүрийг ажилтай байлгая. Олон нийтийг хамарсан бүтээн байгуулалтын ажилд оролцоогүй иргэн ичдэг тийм хөтөлбөр хэрэгтэй.

Р.Амаржаргал

-Засгийн газарт төлөвлөгөө хэрэгжүүлэх бололцоо олгох нь зөв. Гэхдээ хугацаа заая. Хөрөнгө оруулалт олоод түүнийгээ хувийн хэвшлийн салбарт эргэн төлөгдөх нөхцөлөөр өгөх шаардлагатай. Ямар ч аргаар хамаагүй мөнгө босгоно, олно гэсэн байр сууринаас хандаж болохгүй. Монголбанк ч мөнгөний нийлүүлэлтийг нэмэх, арилжааны банкуудад тавих хяналтаа сайжруулах хэрэгтэй. Хоёр толгойн гэрээ хэлэлцээрийг ул суурьтай хандаж хийе. Эдийн засгийн хямралаас гарах гэж буй нь энэ гээд өндөр үнээр өр тавих чиглэлд явж болохгүй байх.

Д.Энхбат

-Эдийн засгийн хямралын ард экологийн хямрал бий. Нийслэл долоон жилийн дараа цэвэр усны гачигдалд орно гэсэн судалгааг япончууд гаргасан байна лээ. Ийм тохиолдолд асуудалд хянамгай хандахгүй бол эдийн засгийн хямралын дараа экологийн хямрал дайрч хунд байдалд оруулна. Бидэнд 100 мянган орон сууц чухал уу, ундны ус чухал уу гэдэг асуудал гарах нь. Засгийн газар нэг хямралаас нөгөө хямрал руу орохоос сэргийлж ажиллах шаардлагатай.

Г.Баярсайхан

-Төлөвлөгөө оруулж ирснийг дэмжиж байгаа. Гэхдээ Засгийн газраас тодорхой үр дүн шаардана. Маш хариуцлагатай хандаарай. Хойч үедээ дааж давшгүй их өр үлдээх вий гэв.

Хуралдааны төгсгөлд Засгийн газраас оруулж ирсэн эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг даван туулах төлөвлөгөөний төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн томъёоллоор санал хураасан бөгөөд санал хураалтад оролцсон гишүүд 90.7 хувийн саналаар дэмжиж төслийг Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. Ирэх долоо хоногт УИХ төлөвлөгөөг батлах төлөвтэй байна. Мөн хуралдааны төгсгөлд Мэргэжлийн боловсролын сургалтын тухай хуулийг баталлаа. Энэхүү хууль батлагдсан өдрөөсөө хүчин төгөлдөр болох юм. Ингэснээр манай улс боловсролын салбарт тэр дундаа мэргэжлийн сургалтын чиглэлээр АНУ-ын Мянганы сорилтын сангаас тусламж авах болзолыг биелүүлж байгаа юм.

Дугаар 07(030/21259)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button