Поло Ресурз Завханы малчдад тусламжийн гараа сунгалаа
хамгийн хүнд байна. Цас нэлээд зузаан байгаагаас малын бэлчээрийн асуудал улам бүр хүндэрэх болжээ.
Ийм хүнд нөхцөлд зудын гамшигт нэрвэгдээд байгаа тус аймгийн малчдад Поло Ресурз компани тусламжийн гараа сунгаж, өвс тэжээлийн хандив тусламж үзүүллээ.
Тусламжийн 5000 ам. долларыг өнөөдөр УИХ-ын гишүүн Оюунхорол, Завхан аймгийн нутгийн зөвлөлийн төлөөлөгчдөд гардуулан өглөө. Ирэх долоо хоног гэхэд тусламж ард иргэд хүрэх юм байна.
Уул уурхайн салбарт үйл ажиллагаагаа явуулдаг тус компани нийгмийн хариуцлагаа өндөрт тавьж энэхүү тусламжийг үзүүлж байгаа юм, цаашид ч Монголын ард түмний хүнд хэцүү цаг үе тулгарахад үргэлж хамт байх болно хэмээн тус компанийн захирал Энтони Байнбриж мэдэгдлээ.
Монголын тал нутагт болдог зудыг байгалийн хамгийн ноцтой гамшиг хэмээн дэлхий дахинд хэдхэн жилийн өмнө хүлээн зөвшөөрч, тусгайлан Dzud гэж монгол нэрээр нь бүртгэн авч энэ гамшгаас сэргийлэх, ийм гамшигт өртсөн ард, иргэдийг хамгаалах нь чухал юмаа хэмээн үзэх болсон билээ.
Өвөл, хаврын улиралд малчдын амьдралд тохиолддог энэхүү гамшгийг даван туулахад нийгмийн зүгээс хариуцлагатай хандаж байгаагийн бодит жишээ энэ боллоо.
Дашрамд дурдахад, Поло Ресорсез компани нь Лондон хотод төвтэй, нүүрсний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг хувьцаат компани юм. Монгол, Австрали, Бангладеш, Өмнөд Африк зэрэг дэлхийн хэд хэдэн оронд идэвхитэй үйл ажиллагаа явуулж байна. Монгол улсын хувьд хоёр дахь жилдээ идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн жилийн сүүлчээр Булган аймагт анхны нүүрсний уурхайгаа ажиллуулж эхэлсэн бөгөөд энэ уурхайгаас 2009 онд 1 сая тонн нүүрс олборлох төлөвлөгөөтэй байгаа. Поло 2008 онд монголд татвар, хөрөнгө оруулалт гэх мэтээр 75 сая америк доллар зарцуулсан.Тус компани Монголд үйл ажиллагаа явуулахын хэрээр аль болох Монгол ажилчдыг авч ажиллуулах сонирхолтой байдаг. Одоогоор нийт 180 монгол ажилтантай. Мөн туслан гүйцэтгэгч компаниудаараа дамжуулан 120 хүн шууд бус байдлаар ажиллуулж байгаа орон нутгийн иргэдийн ажилгуйдлийг бууруулах бодлогыг баримталдаг компани юм.
Поло Ресурз нь нийгмийн өмнө хариуцлагатай компани байхыг эрмэлздэг, бодит ажил хэрэг болгодог ба нэн ялангуяа орон нутгийн иргэдийг дэмжих, байгаль орчин болон соёлын асуудлуудыг шийдэх нь компанийн тэргүүн байр суурь эзэлдэг чухал зорилт юм.