Yндэсний үйлдвэрлэгчдийнхээ үнийг хүчрэхгүй нь
Гэхдээ хэрхэн яаж гэдэг нь л тодорхойгүй байсан, өмнө ч тодорхойгүй байгаа юм.
Өнгөрсөн баасан гаригт Мишээл экспо-д Монголд үйлдвэрлэв үзэсгэлэн худалдаа гарсан юм. Үзэсгэлэнгээс харж байхад аж үйлдвэрийн барааны үнэ fнөөдөр манай зах зээлд байгаа ижил төрлийн импортын бүтээгдэхүүнээс хэд дахин өндөр, харин хүнсний бараа бүтээгдэхүүнийх харьцангуй хямд байх юм. Хүнсний үйлдвэрүүдээс илүүтэй аж үйлдвэрийнхэн цугласан үзэсгэлэнд ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн л их байлаа. Загварын хувьд хэдийгээр импортын бараа бүтээгдэхүүний ард орохооргүй ч үнийн хувьд харьцангуй өндөр байгаа юм. Дундаж хэрэглэгчийн хувьд дийлж даашгүй үнэтэй нь байв. Ноолууран бараа бүтээгдэхүүндээ үндэсний үйлдвэрлэгчид маань 20-50 хувийн хямдрал зарлажээ. Гэхдээ 70 мянган төгрөгөөс доош үнэтэй цамц лав алга. Харин арьс ширний хувьд эмэгтэй цүнх гэхэд дунджаар 50-70 мянган төгрөг.
Мэдээж импортын бараа бүтээгдэхүүнийг бодвол цэвэр байгалийн гаралтай түүхий эдээр хийсэн оригналь энэ тэр гээд тайлбар хэлж болох ч тансаг хэрэглээг хязгаарлая гээд байгаа үед ийм үнэтэй ноолууран бараа цүнх авах хүн байхгүй л болов уу. Харин хүнсний хувьд харьцангүй гайгүй үнэтэй. Сар шинэ ойртсон өнөө үед талх, нарийн боов үйлдвэрлэгчид маань хэрэглэгчиддээ хэвийн боов өргөн сонголттой санал болгож. Ихэвчлэн ширхэг нь 950-1000 төгрөг байлаа. Бүтээгдэхүүнийхээ сав баглаа боодол өнгө үзэмжинд хүнсний үйлдвэрлэгчид багагүй анхаардаг болжээ.
Талх нарийн боовны Чандмань ээж компанийн гурилан бүтээгдэхүүн, Доктор шар буюу чацарганы шүүс, Батбайгалийн бейкэри, Max импекс-ийн хиам гээд хэрэглэгчдийн дараалал үүсгэсэн бүтээгдэхүүн ч цөөнгүй.
Үйлдвэржүүлэлтийг дэмжих жил-д Засгийн газраас хамгийн гол нь хүнсний үйлдвэрүүдээ дэмжинэ гэсэн нь оновчтой зүйл бололтой. Харин аж үйлдвэрийнхний хувьд импортыг орлож экспортод гаргах бүтээгдэхүүн, цэвэр түүхий эдээр хийсэн гэж онгирохоосоо өмнө үнийн тал дээрээ илүү анхаарал хандуулчихаад хэрэглэгчээс үндэсний үйлдвэрээ дэмж гэж хүсэхсэн дээ.
Н.Бат
Дугаар 032/611/