Малайзийн Ерөнхий сайдын орлогч Ш.Алтантуяагийн хэрэгт холбоогүй гэв

Малайз дахь интерполын газрын дарга Ган Так Гуан шүүх хуралд гэрчээр оролцохдоо Нажиб Тун Разакийг өмгөөлж, тэр энэ хэрэгт холбоогүй гэсэн байна. Өмгөөлөгч түүнээс Ерөнхий сайдын орлогч энэ хэрэгт холбоогүй гэдгийг яаж мэдэж байгаа юм бэ хэмээн асуухад, хэргийг мөрдөн байцаах явцад хавтаст хэрэгтэй танилцсан гэж хариулжээ. Малайзийн сэтгүүлч Ража Петра Ерөнхий сайдын орлогчийг энэ хэрэгт холбоотой тухай Алтантуяагийн хэрэгтнүүдийг там руу илгээе нэртэй нийтлэл бичээд одоо шоронд хоригдож байгаа юм. Нажиб Тун Разак Ш.Алтантуяад Малайз руу нэвтрэх виз олгохыг хүссэн бичгийг албаны хүмүүст илгээж байсан тухай таамаг ч бий. Харин Ган Тук Гуан үүнийг үгүйсгээд, мөрдөн байцаалтын үеэр энэ талаар шалгаагүй гэж мэдүүлсэн байна.

Гэрч хоёр цагдааг гэмт хэрэг үйлдэхэд нь Абдул Разак Багинда өдөөн турхирсан байж болзошгүй, гэхдээ тэрээр энэ хэрэгт ямар холбоотой болохыг мэдэхгүй гэж хэлсэн байна. Тэгсэн атлаа сэжигтнүүдийг Абдул Разак Багиндагаас мөнгө авч Ш.Алтантуяаг хөнөөсөн үү гэхэд үгүй гэж хариулжээ. Шүүх хурал өнөөдөр үргэлжилнэ.

Б.СЭВЖИДМАА

Дугаар 032/611

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button