Хамгийн баян улс төрч хэн бэ та мэдэх үү

Ховд аймгийн Жаргалант суманд өсч торнисон энэ хөвгүүнд нутгийнхан нь сонгуулиар итгэл хүлээлгэж, элчээ болгосон билээ. Түүнийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, УИХ-ын гишүүн Р.Амаржаргалаас илүү олон санал авч нэгээр гарч ирнэ гэдгийг төсөөлөөгүй байх. Гучин дөрөвхөн настай, төдийлөн олонд танил болоогүй нэгэн залуу Би энэ нутгийн унаган хүүхэд, ажиллаж чадна, надад итгээч гэж өөрийгөө танилцуулахад шууд л тэгэлгүй яахав гээд л иргэд саналаа өгнө гэж үгүй. Түүнийг яагаад ийнхүү өндөр хувьтайгаар сонгогдсоныг сонирхсон юм. Түүний өндөр эцэг нь Ховд аймгийн Манхан сумаас төрөн гарсан ардын хувьсгалын хоёрхон партизаны нэг ажээ. Мөн бага байхад нь насан өөд болсон эцэг нь сумын нэгдлийн даргын албыг олон жил хашсан, нутаг усандаа нэр хүндтэй, хөдөлмөрч хүн байж. УИХ-ын гишүүн С.Бямбацогтын амьдралаа холбосон авааль гэргий нь ч энэ нутгийнх бөгөөд аав нь ганган Аюуш гэж нутаг усандаа гайхагдсан сайхан хүний хүү, ээжий нь Цагаан бичээчийн удмын хүн юм байна.

Энэ залуу 2000 онд Нью прогресс компаниа байгуулсан цагаасаа хойш Ховд аймгийн хөгжилд багагүй хувь нэмэр оруулж. Нар нархийн дуугарч, хэдхэн цагаар дизель мотроо асаан гэрэл гэгээтэй залгадаг байсан олон сумыг эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбох ажлыг түүний удирддаг компанийнхан гүйцэтгэжээ. Тиймээс нутгийнхан нь тэр дундаа хөдөө сумдынхан илч гэрлийг түгээсэн хүү гээд сонгуулиар ихэд уриалагхан хүлээн авч, бүтээж яваа үйлс нь цагаан мөртэй, удам судар сайтын үр итгэлийг алдаж, хулхидана гэж лав үгүй хэмээн дэмжицгээжээ. Ховдчуудын итгэл найдварыг хүлээсэн С.Бямбацогт гишүүн Д.Дэмбэрэлийн ангийн толгой баячуудын тоонд багтдаг юм. Тэрбээр төрөөс төрсөн тэрбумтан биш хүч хөдөлмөрийнхээ үрээр Монголын топ 100 компанид ордог, жилд улсад 5,5 тэрбум төгрөгийн татвар төлдөг, мянган орчим ажилтантай нэгэн өнөр айлыг босгосон. Түүний үүсгэн байгуулсан Ньюпрогресс групп нь наймхан жилийн хугацаанд нийслэл болон 11 аймгийн 60 гаруй сум, дүүрэгт әрчим хүчний шугам татах.зам, барилга байгууламж барих гээд 80 гаруй томоохон бүтээн байгуулалтын ажлыг амжуулжээ.

Энэ групп нь найман гишүүн компанитай. Нэгэн салаа мөчир болох охин компани Алтай Трест нь нэг жилд 800 км цахилгаан дамжуулах агаарын шугам барьж байгуулсан ажлаараа әрчим хүчний салбарт рекорд тогтоож байж. Ховд аймгийн төвд 960, Зэрэг суманд 250 , Говь-Алтайн төвд 250, Увс аймагт 250 хүүхдийн сургууль, цэцэрлэгийг барьжээ. Одоо Улаанбаатар хотноо ажилчдын орон сууц барьж байгаа юм байх. Энэ эрхэмийн сарын орлого нь л гэхэд 276 сая, гэр бүлийнх нь 20 сая 373 мянган төгрөг аж. Авлигатай тэмцэх газарт мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлгийг нь сонирхоход Ньюпрогресс, Алтай трейд, Мост интернаци, Эй ти инженеринг, Нью прогресс тур, Эй ти, пи, Грийт чаннел, Эй ти кәй, Ньювүүд, Футур техно, Жи эс эс, Ньюпрогресс майнд гэсэн 14 компанийн хувь эзэмшигч юм байна. Хувийн хадгаламжиндаа л гэхэд 300 гаруй сая төгрөгтэй, 637 сая гаруй төгрөгийн барилга байгууламжтай, нэлээд үнэд хүрэх таван газрын өмчлөгч гээд тоочоод байвал тоймгүй их хөрөнгөтэй нэгэн ажээ.

Нас нь бага атлаа яаж ийнхүү өндөрлөгт гарч, богино хугацаанд монголын томоохон бизнесмэн болж баячуудын эгнээнд орсон нь сонирхол татдаг юм. С.Бямбацогтыг дунд сургуульд сурч байхад аавын нь бие чилээрхэж, аймгийн төв рүү нүүжээ. Тэр үед дүүтэйгээ хамт зунжингаа тоосго цохин 29 мянган төгрөг олон бөөн баяр хөөр болж ажил хийвэл ам тосдогийг мэдэрчээ. Хатуу чигч зантай аав нь аравдугаар анги төгсөх хавар нь нөгөө ертөнцөд одож, зургаан өнчин дүүгээ харж хандах, бэлэвсэрч үлдсэн ээжийгээ халамжлан өрх гэрийг толгойлох үүрэг ногджээ. Жилд 160 ном уншиж номын сайн нөхрөөр тодорч, сурлага, спортоороо тэргүүлдэг хүү конкурс өгч, дуртай сургуулиа сонгох боломж байсан ч ээж, дүү нартаа туслахыг илүүд үзсэн гэдэг. Тэр үед сурлага сайтай хүүхдэд шууд л Цэргийн их сургуульд сурах урилга гардуулдаг байж. Тиймээс конкурс өгнө гэлгүй дээрээс өгсөн урилгыг хүлээн аваад, хүүхдүүд уралдаант шалгалтдаа бэлдэж байхад гэртээ байшин барьж байжээ.

Тэгээд л намар улсынхаа нийслэлд ирж Цэргийн их сургуулийн оюутан болж суралцахын хажуугаар зах дээрээс бохь, чихэр, тамхи бөөндөж аваад, сургууль, дотуур байрандаа ширхэглэн багагүй мөнгө олно. Зун нь амралтаараа нутагтаа очиж ажил хийнэ. Тэрбээр ажлыг багадаа хар бор гэж гололгүй, олдсныг нь хийдэг байв. Тариа ногоо тарьж, мал маллаж, тоосго цохиж, зөгий хүртэл тэжээж байжээ. Нэгэн зун ээж нь банкнаас мөнгө зээлж берзинт аваад дарчихсан үнэд орохыг хүлээгээд байж. Үүнийг сонссон С.Бямбацогт шалгалтаа урьдчилж өгөөд нутгаа зорьж ээжийнхээ дарсан барааг өөрөө зарж наймаанаас анх 80000 төгрөг олов. Тэгээд л наймаа хийхийн давуу талыг ухаарч, Эрээн, Наушик, Эрхүүгийн хооронд панз үсэргэж гарчээ. Мөн цэнхэр, ягаан тасалбарыг төрөөс иргэдэд тарааж байх үед мөнгөжиж болох гарц энэ байна хэмээн шийдэн цуглуулж, брокерийн пүүст зарж багагүй ашиг унагадаг байж. 1998 онд үнэт цааснаас олсон мөнгөөрөө Ховдын өргөө компанийн 20 хувийг худалдан авч анх удаа өөрийн гэсэн хөрөнгөтэй болжээ.

Тэгээд л удалгүй Санхүү эдийн засгийн дээд сургуульд элссэн байна. Ийнхүү тархиа ч цэнэглэж, бизнесээ ч цэцэглүүлэхийг үзүүлэх шиг болжээ.2002 онд Ховдын Алтай трест компани, 2003 онд Алтайн зам компанийг туе туе хувьчилан авч. Зургаан жилийн өмнө 160 сая төгрөгийн борлуулалт хийдэг байсан Алтай трест-ийг өнөөдөр 16 тэрбум төгрөгийн борлуулалттай болгож чадав. Нью прогресс групп нь зөвхөн зам, әрчим, барилгын бизнес эрхлэхээс гадна гадаад худалдаа, татваргүй барааны дэлгүүр гэх мэт өөр салбарт хүчээ сорьж байна. Бизнест одтой энэ залуу төрийн бодлого, хууль тогтоомж боловеруулах гал тогоонд ороод хэр ажиллахыг цаг хугацаа л харуулна. Тангараг өргөж төрийн хүндтэй суудалд сууснаас хойш багахан хугацаа өнгөрч байгаа болохоор хууль үйлдвэрлэхдээ сайн, муу гэж дүгнэх нь эрт байна.

Гэхдээ ямарч байсан хэлгүй юм шиг дүмбийж суудаг, сав л хийвэл хуралдаанаа таслаад алга болдог нөхдөөс өөр гэдгээ харуулаад л байгаа. Улсын төсөв хэлэлцэж байхад Дэлхий нийтээр эдийн засгийн хямралын талаар хэлэлцэж байхад, манай улс таг чиг байгаад байх юм. Эртхэн хямралаас гарах төлөвлөгөө боловсруулж, цаг алдалгүй ажиллахгүй юмуу хэмээн сануулж, жинтэй үг дуугарч байсан юмдаг. Нээрээ ч төсөв батлах үеэр хямралыг хохирол багатай давах гарцаа хайсан бол иргэдийн амьжиргаа ингэтлээ шалдаа буухгүй ч байсан юм билүү. УИХ-ын гишүүн Сандагийн Бямбацогт гэдэг 30 гаруйхан настай залуу түшээгийн тухай өгүүлэхэд нэг иймэрхүү.

Д.Дорждагма

Дугаар 028 /954/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button