Уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн болно
Анхан шатны байгууллага, дүүргүүдийн аварга шалгаруулах гэсэн хоёр үе шаттай тус тэмцээн ирэх сарын сүүлч хүртэл явагдах юм байна. Энэ удаагийн тэмцээнийг бага, дунд, ахлах гэсэн гурван насны ангиллаар явуулахаар болжээ. Дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд эхний 1-2 дугаар байрт шалгарсан багууд Улаанбаатар хотын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд оролцох эрхтэй болох аж.
Б.Сэлэнгэ
дугаар 032/611/