Австралид гал тавьсан гэх 39 настай этгээдийг баривчилжээ
Бүхэл бүтэн тивийг гамшигийн байдалд хүргээд байгаа ойн түймэрт өнөөдрийн байдлаар 180 хүн өртөн амь насаа алдаад байгаа юм. Мөн саатуулагдсан этгээдийг насанд хүрээгүй хүүхдийн порно бичлэг хууль бусаар хадгалж байсан хэрэгт буруутгах болоод байна.
Хэрэгтэний нэр болон зургийг түүний аюулгүй байдлыг хамгаалах үүднээс олон нийтэд мэдээлэхийг түр татгалзаад байгаа аж. Өдгөө 39 настай түүнд сэтгэл зүйн сорил хийгээд байгаа гэнэ. Анхны шүүхийн байцаалт өнөөдөр болно. Түүнийг барьцаагаар суллах эсвэл цаашид үргэлжлүүлэн хорих асуудлыг энэ хурлаар шийднэ. Уг этгээд нэг үйлдлээ одоогоор хүлээн зөвшөөрөөд байгаа юм. Тэрээр Черчилль хотын ойролцоох ойд гал тавьсанаа хүлээн зөвшөөрчээ. Уг түймэрт нийтдээ 180 орчим хүн амь насаа алдсан. Тэгвэл Виктория мужид хэдэн зуун удаагийн ойн түймэр гараад байгаа бөгөөд энэ гамшгаас үүдэн долоон мянга орчим айл өрх хотондоо нэг ч үхэргүй үлдсэн байна. Аврагчдын үзэж байгаагаар түймрийн голомтоос өөр олон хүний цогцос гарч болох бөгөөд ингэснээр нас барсан хүний тоо 200 хол давах гэнэ. 3.9 мянган м.кв ой болон фермерийн нутаг шатжээ.
Хэрвээ сэжигтэний анхны хэрэг нотлогдвол түүнийг 25 жилээр харин хоёрдахь үйлдлээ хүлээвэл нэмж 15 жилийн ял оноох аж. Мөн насанд хүрээгүй хүүхдийн порно бичлэг хадгалсан хэрэгт нь таван жилийн ял төлөвлөжээ. Австралид ийм хэмжээний ойн түймэр анх удаа гарч байгаа хэрэг биш гэнэ. 1983 онд Виктория болон Өмнөд Австралид томоохон газар нутгийг хамарсан түймэр гарсны улмаас 75 хүн амь насаа алдаж байжээ.
Р.Слава
Оллоо.мн