Эрдэмтэд Обамад дэлхийг аврахад бага хугацаа үлдсэнийг санууллаа
Магадгүй түүний гаргах шийдвэрүүд ойрын хугацаанд дэлхийг аварч болох талтай аж. Америкийн нэртэй эрдэмтдийн нэг болох профессор Жэймс Маккартигийн хэлснээр хэрвээ Барак Обама л маш яаралтай хугацаанд зоригтой шийдвэрүүдээ гаргаж санхүүгийн уур амьсгалыг зөөллөхгүй бол дэлхий тэр чигээрээ зовлонд унахад бэлэн байгаа гэнэ. Тэрээр АНУ-ын ерөнхийлөгч дэлхийг аврахад ердөө дөрөвхөн сар үлдсэн гэдгийг сануулжээ. Хэрвээ Обамагийн засаг захиргаа л энэ арга хэмжээг авахгүй бол дахин тийм боломж хэзээ ч гарахгүй хэмээж байна.
Р.Слава
Оллоо.мн