Майкл Жексон үхэж байгаа юу?
Үүнтэй холбоотой түүнд яаралтай мэс засал хийх шаардлагатай болоод байгаа талаар мэдээллийн эх сурвалжууд мэдээлж байна. Саяхан Майкл Жексоныг /50 нас/ тэргэнцэр дээр түрүүлэн эмнэлэгт ирсэн талаар мэдээллээд байгаа. Гэрчүүдийн хэлснээр түүний бие маш сул бүр ярьж ч чадахгүй байсан гэнэ. Хаан-ы биеийн байдлыг түүний биограф Ян Хальперин олон нийтэд үнэнээр нь мэдээлэхээс татгалзаад байгаа юм. Харин тэрээр Майклыг цусан хангамж дутагдсан, дотуур цас хуралттай гэснээс өөр тайлбар хийгээгүй байна. Тэгвэл Канадын нэгэн зохиолчийн хэлснээр Майклийн хараа 95%-иар алдагдаад байгаа аж.
Сүүлийн хэдэн жилд түүнийг эмний ачаар л амьд яваа гэдгийг нуугаагүй юм. Майкл сүүлийн үед олны өмнө огт ил гарахаа больсон. Хамгийн сүүлд 2008 оны 10 сард л түүнийг Лос-Анжелест харсан. Олон удаагийн пластик хагалгаанаас болоод нүүрэндээ байнга масктаа байх болсон. Саяхан тэрээр шүтэн бишрэгчиддээ хандан өөрийн шинэ цомог дээрээ ажиллаж байна хэмээн мэдэгдсэн. Гэтэл попын хаан маань сүүлийн хэдэн жилд санхүүгийн асуудалд орж, шүүхэд хэд хэдэн удаа дуудагдан бүр залилан мэхлэгчээрээ дуудуулаад авсан юм. Жексоны өр 100 сая фунт хол давсан гэдэг. Үүнээс үүдэн тэрээр Калифорни дахь ранчогоо худалдахаар болоод байгаа ажээ.
Р.Слава
Оллоо.мн