Өнгөний бэлэгдэлээ гэж
Мөн цагаан өнгө Энэтхэгт өвчин зовлонг илтгэдэг аж. Харин улаан өнгө хайр дурлал, амьдралын бэлэг тэмдэг гэнэ. Энэ үүднээс эмнэлэгийн цагаан дээрх улаан крест бүхий тэмдэг бий болсон гэдэг.
Японд улаан өнгө аюул дагуулна. Тиймээс ч тэндхийн хүүхэлдэйн киноны баатрууд муу зүйл хийх болохоороо маш ихээр улайдаг аж.
Шар өнгө Хятадад баяжихийг илэрхийлэх бол энэтхэгт амжилт авчирдаг хэмээн шүтэцгээдэг.
Америкчууд аюулгүй байдлаа ногоон өнгөөр илтгэдэг байхад Францад энэ өнгөөр гэмт хэрэгтэнг тодорхойлдог байна.
Европчууд хар өнгийг муу ёрын дуудлага, үхэл дагуулагч өнгө хэмээн цээрлэдэг. Тэгвэл Дорно зүгийн орнуудад хар өнгө бол хайр дурлал, аз жаргалтай хурим, гэр бүлийн аз жаргалын илэрхийлэл хэмээн үздэг.
Цэнхэр өнгө Америкт эр зоригийг магтан сайшааж байдаг бол Японд худал хуурмаг бүхнийг энэ өнгөөр илэрхийлдэг. Америкийн төрийн далбаанд цэнхэр өнгө орсон байдаг нь үүнтэй холбоотой аж.
Р.Слава
Оллоо.мн