Ален Делон Би унтсан бас учирсан бүх бүсгүйчүүдээ дурсах дуртай

Рокко ба түүний ахан дүүс хэмээх кино түүний алдар нэрийг авчирсан. Тэрээр уран бүтээлийнхээ эхэн үед алдартай хүүхэн эргүүлэгч эрийн дүрийг их бүтээдэг байлаа. Дараа нь мафийнхантай үнэхээр хэлхээ холбоотой мэт сэтгэгдэл төрүүлэхээр адал явдалтай кинонд тоглох болсон. Кино ертөнцөөс бүр мөсөн хөндийрч байгаагаа тэрээр таван жилийн өмнө албан ёсоор зарлаж Аяга тавгаа хурааж байхад нь ширээний араас босох би дуртай хэмээн хэлсэн юм. Тэрээр дэлгэцнээ 82 киноны гол дүрийг бүтээсэн юм.

Түүнд сая сая хүүхнүүд ухаан алдатлаа дурлаж, нулимсаа урсгаж байлаа. Тэрбээр тэнгэр адил цэнхэр нүдээрээ дэлгэцнээс тэдэн рүү харахад л мартагдашгүй мэдрэмж төрөх шиг болдог байлаа. Бүсгүйчүүдийн шүтээн болсон Ален Делон одоогийн хоёр жилийн өмнө 70 нас хүрсэн. Түүний бүтээсэн бахархмаар эрэмгий дүр, нүүрэн дээрх үрчлээгээ одоо тоолохоо нэгэнт больсон бүсгүйчүүд хийгээд үсэнд нь буурал суусан эрчүүдийг дээдлэгч хүүхнүүдийн хүслийн хязгаар байсаар бараг 50 жил болжээ. Тэр өөрийн дутагдлаа хэзээ ч нууж байгаагүй. Мафийнхантай холбоотой, бор дарсанд дуртай, элдэв зэвсэг сонирхдог тэр ч бүү хэл эрчүүдийг ташаадаг гээд. Гэхдээ тэдгээрээс хамгийн ихээр бүсгүйчүүд түүнд таалагддаг…

Тиймдээ ч тэрээр царайлаг, авьяаслаг жүжигчин бүсгүй Роми Шнайдерийг өдөж сөдөхгүй байж яаж тэсэх вэ дээ. 1960-аад онд тэд Кристина хэмээх кинонд хамтран тоглосон юм. Тухайн үед Роми юу ч мэдэхгүй гэнэн охин байсан бол Делон хүүхнүүдэд нөлөөлөхдөө адтай гадаад төрхнийхөө үнэ цэнийг аль хэдийн үнэлээд эхэлчихсэн байлаа. Ромитай анх учирсан тухайгаа Делон ярихдаа тэр анхны шөнөдөө л надад охиноороо байгаа гэдгээ хэлсэн. Би үнэхээр баярламаар бас түүгээр бахархмаар байсан. Түүний хамаг бие нь салгалан чичирч миний чихэнд хайрын үгээ урсгаж гарахад нь би биеэ барьж үнэхээр тэвчээгүй гэжээ. Герман гаралтай Ромигийн эх нь охиноо франц тэгээд бас багагүй хүүхнүүдтэй орооцолдож тэдний харцыг булаадаг эртэй учирсанд илт дургүй байсан ч яаж ч чадаагүй гэдэг. Делон Ромитой хамт амьдардаг болоод байсан хэрнээ Би өөр хүүхэнтэй учирдаг, цаашдаа ч учрах болно хэмээн хашгирч байлаа. Түүний энэхүү задгай хүүхэмсэг занд Шнайдер маш тэвчээрттэй хандаж байлаа. Үргэлж л тэдний амьдралыг эцэс хязгааргүй гэмээр хүүхнүүд, сексийн гаж асуудлууд дагалддаг байв. Энэ нь Делон хүүхнүүд гэхийн зэрэгцээ бас эрчүүдийг таалах хүсэлтэй байсантай холбоотой юм.

Делон өөрт нь гар хүрэхэд хүртэл Роми тэвчээд л гарна. Нөхрөө кинонд тоглохоор явахад нь өөрийнхөө бүх ажлыг хаяад түүнийгээ дагаад явна. Ингээд Роми нэгэн удаа ээлжит зураг авалтандаа орохоор Холливуудыг зорьжээ. Тэнд хэдхэн хоносны дараа Делон фотомодель Натали Бартелемитай учир ургуулан бүр сэтгүүлийн эхний хуудсан дээр хүртэл нууц хоёрын хагас нүцгэн зураг нийтлэгджээ. Ингээд удалгүй Делон Ромигоос салах хүсэлтээ илэрхийлсэн захидал хүлээн авсан юм. Энэ үеэр Натали аль хэдийн жирэмсэн болчихсон байлаа. 1963 онд Делон анхны хайртаасаа салж Наталитай суусан юм. Хамгийн эмгэнэлтэй нь Шнайдер түүнээс хойш богино хугацаанд хоёр ч хүнтэй гэрлэсэн бөгөөд Делоныг санаж шаналсаар хорвоог орхижээ. Тэрээр өөрийн нэгэн дурсамж номондоо Делон бол үнэхээр бүсгүй хүнийг эзэмдэгч ховстой. Би түүний нь өвөрт нь оронгуутаа л мэдэрсэн. Миний биеийн хэсгийн хамгийн дуртай газрыг өөр хэн ч олж байгаагүй. Тэр газрынхаа талаар Делон өөрөө хүртэл надад захидал дээрээ бичиж байсан, санаж хүсч байсан гэсэн шүү хэмээн тэмдэглэсэн байдаг. Делон Наталигийн талаар нэг их дурсан ярьдаггүй. Хэдийгээр тэд хүүтэй болсон ч удалгүй салсан юм. Гэхдээ тэд тийм ч муу харьцаатай байгаагүй ажээ. Ингээд Наталиг нөхөртэй болсны дараа Делон жүжигчин хүүхэн Мирей Даркийн араас гүйх болжээ. Тэд 15 жил хамт амьдарсан. Мирейг осолд орж, үхлүүт байхад нь Делон түүний дэргэдээс нэг хором ч холдоогүй сахисан бөгөөд ухаан орж хөл дээрээ босоход нь хаяж явжээ. Хамгийн хачирхалтай нь тэр их хайр, тэр их хүсэл тачаалыг тэрээр хэдхэн хормын дотор юу ч бодолгүй хаясан явдал. Тухайн эмнэлгийн ажилтны ярьснаар тэд шөнө болмогц эмнэлгийн тэр нарийхан орон дээр хамт унтдаг. Унтахдаа зүгээр унтахгүй нь ойлгомжтой. Хажуу өрөөнийхөнд хүртэл сонсогдохоор элдэв эвгүй авиа гарган сексийн хүсэл тачаалаа гүйцээдэг байсан ажээ. Мирей ч Делоныг хажуудаа байнга байлгах хүсэл их байсан бөгөөд эмчийн оношлосноор тэдний эцэс төгсгөлгүй мэт секс нь хайртай бүсгүйг нь хурдан эдгэхэд нөлөөлсөн гэдэг.

Ер нь Делонд хүүхэн олдохгүй байна гэж үгүй. Тэр тусмаа нэрд гарсан царайлаг хүүхнүүдтэй учирна гээч. Сүүлчийн гэргий загвар өмсөгч Розали ван Бремен нь хоёр хүүхэд төрүүлж өгөх хүртэл Делон гэр орондоо ч тогтдоггүй нэгэн байлаа. Одоогоос хэдэн жилийн өмнө Делон амиа хорлох гэж байсан тухайгаа нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагандаа дурджээ. Учир нь гэргий Розали нь түүнээс салах болсон нь ийм шийдвэр гаргахад нөлөөлжээ. Делон Би Розали шиг бүсгүйг хайсан. Түүнтэй хамт амьдарч, бас хөгшрөхийг хүссэн юм гэжээ. Розали одоо 36 настай. Голландын Миссээр тодорч байсан энэ бүсгүй Делонтой 15 жил ханилахдаа түүнд хоёр хүүхэд төрүүлж өгчээ. Охин нь Делоныг 55-тайд, хүү нь 59-тэйд нь төржээ. Гэхдээ Розали Фабиен, Аннушка хэмээх хоёр хүүхдээ аван Делоныг орь ганцааранг нь үлдээгээд таван жилийн өмнө төрөлх Голландаа зорьсон юм. Делонтой хамт өнгөрүүлсөн он жилүүдэд Розали тувт гэрийн ажилтай зууралдаж байсан бөгөөд дээр нь авгай хүүхнүүдтэй байнга орооцолдож явдаг нөхөр нь гэрийн бараа хардаггүй зэрэг нь түүнийг эцэстээ хүртэл нь тэвчихийн аргагүй байдалд оруулжээ. Эхэн үеийн хос хоёрын аз жаргал нөгөө сайхан тачаал өдөөгч залуу, мөнхийн секс хүсэл зэрэг нь энэ хүрээд алга болсныг Розали мэдэрсэн байлаа. Гэхдээ эцэг байхын аз жаргалыг Розалигаас өөр хэн ч надад өгөөгүй хэмээн Делон амьдралынхаа талаар товчхон хэлжээ. Хоёр хүүхэдтэй, аз жаргалтай гэр бүл байхыг үргэлж мөрөөдөж ирсэн Делоны хувьд амьдрал нь нэг л өдөр утгагүй болж, хайртай бүхнээсээ хагацна гэдэг үнэхээр хэцүү. Үнэндээ тэрээр хоёр хүүхдэдээ л хоргодон амиа хорлолгүй үлдсэн гэдэг.

Нөгөөтэйгүүр Делоны гэр бүл салах болсон шалтгаан гэвэл тэдний насны хол зөрөөнөөс болсон байх магадлал их ажээ. Розали бид хоёр 32 насны зөрүүтэй. Ид цэцэглэж буй 20 насаа, амьдралынхаа хамгийн сайхан үеийг надад зориулсан тэр минь алдсанаа нөхөхийг хүсэж байгаа биз хэмээн Делон нэгэн ярилцлагандаа дурджээ. Розали бол Делоныг хаях санаачилга гаргасан хамгийн анхны эмэгтэй юм. Нөхрийнхөө тоогоо алдсан гэмээр олон хүүхнүүд, тэдгээртэй өнгөрүүлсэн мөч бүхэн, хоноглодог буудал гээд бүгдийг тэрээр мэддэг. Түүгээр ч барахгүй гэрийнхээ үүдэнд хүргүүлж ирчихээд машин дотор хүртэл биеэ үнэлэгчтэй секс хийж байсныг нь хүртэл тэр харж л байсан. Ингэлээ гээд Розали гэр бүлээ аварч үлдэхийн төлөө маш их хичээсэн ажээ. Делон, Розали хоёр олны нүдэн дээр аз жаргалтай хос мэт байдаг ч дээдсийн хүлээн авалтан дээр хамтдаа очсон нь цөөхөн. Мөн Розали яагаад түүнийг хаях болов гэдэг нь тодорхойгүй ч Делоны түүнд тулган шаардсан амьдралын хэв маяг болон замбараагүй бэлгийн амьдрал ч түүнд таалагдаагүй гэлцдэг. Ален эхнэрээ зөвхөн гэрийн эзэгтэй байх ёстой гэдэг нь Розалигийн хувьд хүнд шийтгэл байсан байж ч болно.

Р.Слава

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button