Хүнсний ногоог хэрхэн хадгалах вэ
1-2 градусын дулаантай 80-90 хувийн харьцангуй чийгтэй зооринд хадгалдаг. Манжинг хадгалах хамгийн тохиромжтой энгийн арга нь давслах юм. Хагсааг нь гаргасан торхыг ариутгаад дотор талыг нь хүнсний тосоор нимгэн тосолно. Хальсальж, угаасан манжинг 300-350 граммаар хувааж торхондоо хийгээд дээрээс нь буцалгасан давстай хүйтэн ус хийж дүүргэнэ. Нэг кг манжин давслахад 200 гр цагаан давс орно. Ингээд хүндрүүлэгчээр дарж ариутгасан модон таг буюу 2-3 давхар самбайгаар бүтээгээд сэрүүн газар байлгана. Орон сууцны нөхцөлд паалантай сав буюу 3-6 литрийн шилэн саванд манжинг цуужуулж болно. Ингэхдээ цэвэрлэсэн манжинг нарийхан хэрчиж савандаа тарааж хийгээд хүрэн цуу нэмнэ. Дарж буй манжин дээрээ бага зэрэг сармис нэмбэл гойд сайхан амттай болдог.
Дугаар 028 /954/