Эквадор Улс

2003 оны үнэлгээгээр 13.710.234 хүн амтай байсан ба мөн онд хүн амын жилийн дундаж өсөлт 1.91 хувь болж. 2050 он гэхэд 23.712.302 болох төлөвтэй ажээ.50 хүнд 1 кв.км газар нутаг ногддог, хүн амын 63 хувь нь хотод оршин суудаг байна. Нийслэл Кито хот 1.615.809 хүнтэй. Хүн амын 55 хувь нь эрлийз, 25 хувь нь уугуул иргэд 10 хувь нь испани, 10 хувь нь цагаан арьстан ажээ. Албан ёсны хэл нь испани. католик шашинтан. 2003 оны үнэлэлтээр дундаж наслалт 71.9, нярайн эндэгдэл 1000 төрөлтөнд 32 бүртгэгджээ. Хүн амын 92.5 хувь нь бичигтэн, дотоодын нийт бүтээгдэхүүний 2.5 хувийг боловсролын салбарт зарцуулдаг. албан ёсны сургал 10 жил. нэг багшид 23 сурагч ногддог ажээ. 1000 хүнд 413 радио. 104 телефон, 216 телевизор, 96 сонин хэвлэл, 10.000 хүнд 2.6 интернэт ногдож байлаа. XҮ зууны дунд үе хүртэл энэ оронд олон тооны омгууд амьдран сууж байжээ.

ХҮ зууны хоёрдугаар хагаст Эквадорын ихэнх нутаг Инкийн эзэнт гүрний харъяанд орсон байна. 1531-1533 онд Испаний дарангуйлалд орж. 1830 онд тусгаар улс болжээ. Төрийн тэргүүн ерөнхийлөгчийг 4 жилийн хугацаатай сонгоно. Хууль тогтоох байгууллага нь нэг танхим бүхий 121 гишүүнтэй, 4 жилийн хугацаатай сонгогддог Үндэсний Конгресс. Хөдөлмөр эрхлэгч хүний тоо 2001 онд 5.096.220 байсан ба улсын төсвийн орлого 1997 онд 2.5 тэрбум, зарлага 2.6 тэрбум доллар. 2001 онд экспорт 4.6 тэрбум, импорт 5.4 тэрбум доллар, дотоодын нийт бүтээгдэхүүн 2001 онд 18 тэрбум долларт хүрч нэг хүнд 1400 доллар ногдох болжээ. Дотоодын нийт бүтээгдэхүүний 56.3 хувийг үйлчилгээний салбар, 32.9 хувийг үйлдвэрлэлийн салбар буй болгосон байна. Армийн бие бүрэлдэхүүн 2001 онд 59.500 байсан ба түүнд дотоодын нийт бүтээгдэхүүний 2.9 хувийг зарцуулсан байна. Мөнгөний нэгж нь АНУ-ын доллар. Манай улстай 1982.Х.30-ны өдөр дипломат харилцаа тогтоожээ.

Дэлхийн улс гүрний товч лавлах номоос . . .

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button