Хоёр дахь ээлжийн 40 автобусыг хүлээлгэн өглөө
автобуснуудыг хүлээн авч шугаманд гаргах ажиллагаанд Ерөнхий сайд С.Баяр, ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, НИТХ-ын тэргүүлэгчдийн Дарга Т.Билэгт, НЗД бөгөөд УБ хотын захирагч Г.Мөнхбаяр зэрэг албаны хүмүүс, мөн DAEWOO корпорацийн төлөөлөгчид оролцож байсан бол өнөөдөр хоёр дахь ээлжийн 40 автобусыг жолооч нарт нь хүлээлгэн өглөө. БНСУ-ын DAEWOO корпорацийн DAEWOO BUS компаниас нийлүүлж байгаа эдгээр автобус нь 2008 оны загвар бөгөөд 2009 оноос монголын нөхцөлд тохируулан үйлдвэрлэж байгаа гэнэ. Жолоочоос гадна зорчигчийн 24 суудалтай, 70 хүний багтаамжтай шинэ автобусанд халаалтын систем , зогсоол зарлах төхөөрөмжийг нэмэлтээр суурилуулсан гэнэ.
үideo1
Нийтийн тээврийн салбарт хийгдэж байгаа парк шинэчлэлийн эхний ээлжинд их багтаамжийн 20 автобус сар шинийн баярын өмнө нийлүүлж байсан. Харинхоёр дахь ээлжийн 40 автобусыг хүлээн авч байгаа Автобус-1 компани нь 1995-1996 онд Япон улсын тусламжаар нийлүүлсэн Ниссан маркийн 100 автобусыг хүлээн авч, эдэлгээний хугацааг 2 дахин, гүйлтийн нормыг 3 дахин давуулсан, тэдгээрээс 15 автобусыг саяас дээш км явуулсан туршлагатай компани юм байна. Шинэ автобусны сүүлийн цуваа 7-р сарын 11-нд орж ирэх бөгөөд парк шинэчлэл хийснээр зорчигч тээвэрлэлтийн аюулгүй байдал, үйлчилгээнд чанарын дэвшил гарах юм байх. Солонгосоос орж ирж байгаа шинэ автобусын өртөг нь 98 сая төгрөг гэнэ.
Olloo.mn
Д.Сугар,Ж.Мишгээ