Нийслэлд онц аюултай үзэгдэл болохгүй

аймшигтай байдлын хүлээлтэнд зарим хүмүүсийг оруулчихлаа.

Энэ тухай Онцгой байдлын ерөнхий газраас тодруулахад,

-Мессенжерээр ийм мэдээ яваад байгаа нь ямар ч оргүй. Үүнд итгэж болохгүй, Онцгой байдлын ерөнхий газрын албан ёсны мэдээлэл биш, бодит бус мэдээлэл цацагдсан байна гэлээ. Ер нь салхи 6-9 м/с-ийн хурдтай бол хэвийн үзүүлэлт гэж үздэг. Харин 16 м/с-ээс дээш 12 цагийн хугацаатай шуурвал гамшигт үзэгдэл гэж үздэг аж.

Говь-Алтай зэрэг аймагт салхины хурд 30-40 м/с хүрч байгаа тул гамшиг болохыг үгүйсгэхгүй байна.

Өнгөрсөн хоногийн хугацаанд өглөөний 06 цагийн байдлаар

Говь-Алтай аймгийн Тонхил-34м/с, Есөнбулаг-20м/с, Бугат-40м/с, Шарга-20м/с, Эрдэнэ-16м/с, Дэлгэр 14м/с, Гуулин 16м/с, Тайшир 16м/с хүрч шороон шуурга шуурсан байна. Шуурганы улмаас Бугат сумын төвд гурван байгууллагын дээвэр хуурч, 14 айлын 50 метр хашаа нурж, нэг байшингийн дээвэр хуурч гэр дээр унаснаас дахин ашиглах боломжгүй болсон байна. Мөн цахилгааны дөрвөн шонгийн мод унаснаас, цахилгаан хангамж тасалдсан байна. Тонхилд суманд нэг байшингийн дээвэр хуурч, аймгийн төвийн Архивын барилгын дээвэр хуурсан байна.

Энэ мэтчилэн Ховд, Баян-Өлгий, Өмнөновь, Өвөрхангай, Баянхонгор, Завхан зэрэг аймнуудаар салхи 12-28 м/с-ийн хурдтай шуурч байна. Ямартаа ч Монгол Улсын хэмжээнд онц байдал зарлаагүй ч гэсэн бэлэн байдал зарлачихсан бололтой.

Ч.Алт

оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button