МАХН Нэгдсэн Орос намтай хамтран ажиллана

хамтарсан төмөр замыг шинэчлэх, хөгжүүлэх, уул уурхайн дэд бүтцэд төмөр замын салбарын идэвхтэй оролцоог хангах, уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт хийх зэрэг асуудлаар санал солилцов.

Мөн Нэгдсэн Орос намын нам хоорондын харилцаа, олон улсын улс төрийн асуудал эрхэлсэн Ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын орлогч Константин Косачевтай уулзлаа. Уулзалтын үеэр МАХН, Нэгдсэн Орос намын хамтын ажиллагааны хэлэлцээрийг үзэглэсэн байна.

Энэхүү хэлэлцээр нь хоёр орны эрх барьж буй намуудын хоорондын харилцааг шинэ агуулгаар бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг уулзалтын үеэр онцлон тэмдэглэв.

Уулзалтад Нэгдсэн Орос намын Ерөнхий зөвлөлийн Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Төрийн Думын дэд дарга Вячеслав Володин оролцов.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button