Төмсний хайрмал
Ийм учраас эзэгтэй Танд түргэн хугацаанд хийж болдог төмсний хайрмал бэлтгэх жорыг санал болгоё.
Орц Нэг ширхэг төмс, тахианы мөч 200 грамм, хиам 150 грамм, сало 50 грамм, ургамлын тос, давс, перец.
Бэлтгэх арга Эхлээд хиам болон салогоо жижиглэж хэрчээрэй. Мөн сонгиноо жижиглээд хиам болон сало, тахианы гуяны ясгүй махтайгаа холино. Дараа нь төмсөө жижиглэж хэрчээд том тавганд хийнэ. Үүний дараа тавгандаа хиам, салогоо нэмж сонгино, давс, перецээр амтлаад сайтар хутгаарай. Хамгийн сүүлд хольцныхоо дээд хэсгийг маслоор бүрж шарах шүүгээнд 40 минут хэртэй байлгахад төмсний хайрмал тань бэлэн болно.
Дугаар 048