Хятадын З000 тамирчин насаа нуужээ

Шинжилгээгээр 13 мянган тамирчны 3000 нь жинхэнэ насаа нуун дарагдуулсан нь илэрсэн байна. Тэдний олонхи нь насаа хоёроос долоогоор бууруулан бичиг баримт бүрдүүлсэн байжээ. Тамирчдын ясыг рентген туяагаар шинжилж жинхэнэ насыг нь тогтоох өндөр өртөгтэй энэ шинжилгээ нь Хятадын биеийн тамир, спортын удирдах газраас насаа хуурамчаар мэдүүлэх явдлыг таслан зогсоох ажиллагааны нэг хэсэг юм. Ер нь, хятад тамирчдын дунд насаа дарах эсвэл нэмэх явдал түгээмэл. Тухайлбал, Бээжингийн олимпын үеэр алтан медаль авсан гимнастикийн тамирчин 16-гаас доош настай гэсэн шуугиан дэгдсэн бол тус улсын сагсан бөмбөгийн лигийн 26 тоглогч насаа буруу мэдүүлсэн нь саяхан илэрчээ.

Дугаар 052/631/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button