Хойд Солонгосчууд анх удаа пицца амталлаа
Ерөнхийлөгч Ким Чен Ир пицца, шпагеттиний эх орон Итали руу хэдэн тогооч илгээж, дэлхийн хамгийн амттай хоол гэгддэг пиццаг ном ёсоор нь сурч ирэхийг даалгасан байна. Жил гаруйн турш Итали хоолны жор, нууц аргад суралцсан тогооч нар эх орондоо эргэж ирээд зоогийн газар нээжээ. Үүнээс өмнө Хойд солонгосчуудад пицца, шпагетти идэж үзээгүй аж. Тиймээс гадаадын шинэ төрлийн хоолыг амтлах гэсэн үйлчлүүлэгчдийн хөл тасрахгүй байгаа гэнэ. Зоогийн газрын эзний хэлснээр өдөрт 1000 гаруй ам.долларын ашиг олдог байна. Гэвч харийн хоолыг авч хүчрэх амьдралын боломжтой хүмүүс цөөн гэж Өмнөд Солонгосын хэвлэлүүд бичжээ. Дэлхийн хамгийн ядуу буурай орны тоонд ордог Хойд Солонгосын есөн сая хүн олон улсын хүмүүнлэгийн байгууллагын тусламжийн хүнсээр амь зуудаг юм.
Дугаар 052/631/